Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1807

 

 “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01346 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн, хариуцагч ХХХХ-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийн эд хөрөнгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХХХХ ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ХХХХ-тэй "Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ" байгуулж, ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХ дугаар хаягт орших "ХХХХХ" төвийн барилга буюу нийт 3905 м.кв талбайтай зоорийн давхрыг оруулаад ХХХ давхар, улсын бүртгэлийн ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаартай 14 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед эдгээр хөрөнгүүдийн хувьд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ямар нэгэн хязгаарлалт, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа хийгдээгүй, бүртгэл хууль ёсны хүчин төгөлдөр байсан ба Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэн Үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх ХХХХ ХХК-д шилжсэн.

Гэтэл өмнө нь тус барилгын эзэмшигч байсан ХХХХХ нь манай өмчлөлд шилжсэн барилгад байгаа хөрөнгүүдээ нүүлгэн гаргахгүй, улмаар өөрийн хамтрагч нарын хамтаар тус барилгын үүдийг хууль бусaap хүч хэрэглэн хааж, манай байгууллагын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж, ноцтой хохирол учруулж байна.

Дээрх хууль бус үйлдлүүдээ зогсоож, эд хөрөнгөө манай өмчлөлийн барилгаас нүүлгэн гаргахыг ХХХХХгаас удаа дараа шаардсан боловч үл хайхарч хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байна. Ийнхүү ХХХХ ХХК нь 2014 оны 11 сард худалдан авсан барилгаа өнөөдрийг хүртэл буюу хагас жил орчим хугацаанд ашиглах нь бүү хэл орж чадахгүй их хэмжээний хохирол хүлээж байгаа тул Иргэний хуулийн 9, 106 дугаар зүйлд заасны дагуу ХХХХ ХХК-ийн өмчлөлийн Үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч ХХХХХгийн эд хөрөнгө болон фитнесс, бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг нүүлгэн гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХХХХ нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Х тоот хаягт байрлахХХХХХХ барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаарт бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болохоо баталгаажуулсан.

ХХХХ ХХК нь ХХХХХтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу ХХХХХгийн төлөх ёстой 1.5 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд барьцааны зүйл болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн бус журмаар, хууль ёсны өмчлөгчийн оролцоогүйгээр, зөвшөөрөлгүйгээр өөрийн өмчлөлд бүртгүүлэн авч, хууль бусаар барьцааны зүйлийг ХХХХ ХХК-д худалдан борлуулснаар бидний хооронд өмчлөлийн маргаан шүүхэд эхэлсэн.

Миний зүгээс ХХХХ ХХК-ийн хооронд үүссэн өмчлөх эрхийн маргааныг хянах явцдаа шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3142 дугаар захирамжаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох, уг эд хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг ХХХХ ХХК-д даалгасан.

Гэтэл ХХХХ ХХК-д холбогдох өмчлөлийн маргаан өнөөдрийг хүртэл дуусаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Эрхийн улсын бүртгэгч нь шүүхээс авсан арга хэмжээг дуусгавар болгон, энэ талаар ХХХХ-д мэдэгдэхгүйгээр ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг ХХХХ-д бэлэглэлийн гэрээгээр, ХХХХ нь ХХХХ ХХК-д шилжүүлэн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хийсэн.

Ийм учраас ХХХХХ нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандан уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2953 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

Энэхүү захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, хэрэв шүүхийн шийдвэр нь дээр дурдсан ХХХХХгийн өмчлөлийн гэж үзэж байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг ХХХХ ХХК-иас ХХХХ-д, мөн цаашилбал ХХХХгээс ХХХХ ХХК-д энэхүү асуудлаар шаардах эрх үүсэхгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар ХХХХ ХХК-ийн өмчлөлийн ХХ дугаар хороо, ХХХ дугаар хаягт орших ХХХХ төвийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй барилгаас ХХХХХгийн өмчлөлийн фитнесс, бодибилдингийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг албадан нүүлгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХХХХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ХХХХХгаас 70 200 төгрөгийг гаргуулан "ХХХХХ" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийи 106.2 дахь хэсэгт зааснаар ХХХХ ХХК-ийн өмчлөлийн ХХ дугаар хороо, ХХХХ дугаар хаягт орших ХХХХ төвийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй барилгаас ХХХХХгийн өмчлөлийн фитнесс, бодибилдингийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХХХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ би өмнөх шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчөөс татгалзаж шинээр өмгөөлөгч авч, хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулан шүүх хуралдаанд ороцуулах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар эргэлзэж байна гэсэн үндэслэлаар шүүгч ХХХХ-аас татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч миний хүсэлтийг хэлэлцэхгүй хэргийг хойшлуулсан.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2017 оны 5 дугаар сарын 15 ны өдрийн шүүх хуралдаанд би замын бөглөөнөөс болж 10 минут хоцорч ирэхэд шүүх хуралдаанд ороцуулахгүй шүүх хуралдаан эхэлсэн байсан. Шүүх хуралдаанд оролцох талаар үзэл бодлоо илэрхийлсэн боловч шүүх хуралдаанд оруулаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулах өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмыг зөрчсөн ба мөн хуулийн 107 дугаар зуйлийн 107.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх шүүх хуралдаанд оролцох үүргийг зөрчсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулахгүй, хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбар гаргах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхүүдийг ноцтой зөрчиж, хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч сонгон авах өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах нөхцөл боломжийг шүүх олгосонгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 зүйлийн 168.1.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            “ХХХХ ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХХХХ-д холбогдуулан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийн эд зүйлийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            ХХХХХгаас иргэн ХХХХод 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн ХХХХХд олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан /хх-31-32/, уг итгэмжлэлийн хугацаа нь “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлээр шүүхэд хэрэг үүссэнээс өмнө байна.

            Итгэмжлэлийн агуулга нь ХХХХХ, нэр бүхий 2 этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн байр сууринаас буюу нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээн, түүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай байжээ.

Харин ХХХХХгаас “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн хувьд ХХХХыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн ХХХХХд нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлээр тогтоосон журамд нийцэхгүйгээс гадна, уг хэргийн хариуцагч ХХХХ-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрхийг хангасан баримтгүй байна. Иймд Нэхэмжлэгч “ХХХХ ХХК болон хариуцагч ХХХХХ нарын маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

            Тодруулбал, эрх зүйн байдал нь өөр, харилцан эсрэг байр суурь бүхий талууд өөрсдийн ашиг сонирхлыг өрсөлдөн нотлох хэлбэрээр мэтгэлцсэн гэж үзэхээргүй байна.

            Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэх хуулийн үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

           ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                    Ч.ЦЭНД