Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2018/00103

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00103

                   Жаргалант сум

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал  би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, Бошго овогт Баатар-Аюушийн Батцэнгэл /ПН77061913/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-27 тоотод оршин суух, Торгод овогт Баясгалангийн Эрдэнэцогт /ПЭ90051231/-д холбогдох

Малын үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 153/2018/00072/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ:  Миний бие Б.Эрдэнэцогтод 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 40 хургыг нэг бүрийг нь 25,000 төгрөгөөр, 50 ишгийг нэг бүрийг 15,000 төгрөгөөр тооцож нийт 1,750,000 төгрөгөөр зарсан. Б.Эрдэнэцогт нь тухайн үед ишигний мөнгийг 2017 оны 10 сарын 17-ны өдрийн дотор 750,000 төгрөгөөр нь өгье, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2017 оны 11 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэж хэлээд авсан.

Тухайн хугацаанд мөнгөө өгөөгүй тул миний бие 2017 оны 12 сарын 12-ны өдөр Эрдэнэцогттой очиж уулзахад 500,000 төгрөгийг эхний ээлжинд, дараагийн 1,250,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр бичиг хийж өгсөн.

Гэтэл Б.Эрдэнэцогт нь өнөөдрийг хүртэл мөнгөө хийгээгүй тул 1,750,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Эрдэнэцогт нь Б.Батцэнгэлийн нэхэж байгаа 1,750,000 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь хариуцагч Б.Эрдэнэцогтод холбогдуулан малын үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнэцогт нь малын үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичгээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь уг тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны 110000321668 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийн тал хувь болох 21,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 21,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эрдэнэцогтоос улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 21,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Батцэнгэлд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг баримтлан

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэцогтод холбогдох малын үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Эрдэнэцогт нь 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийн тал хувь болох21,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 21,475 /хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эрдэнэцогтоос улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 21,475 /хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэнгэлд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Эрдэнэцогт нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ