Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/00644

 

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/00644

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал 5 дугаар гудамж, 115 тоотод оршин суух, ДМ, / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар гудамж, 62/1 байрны 13 тоот, ДМ/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ДМ, хариуцагч ДМ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга БЦ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДМ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДМ бид хоёр 1992 онд танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2552 тоот батламжаар гэр бүл болсон. Бид хамт амьдрах хугацаанд 1995 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин М.Халиун, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Хулан нар төрсөн. Хүүхдүүд минь миний асрамжид өсч, хамт амьдарч байгаа. Бид хоёр зан харилцааны тааламжгүй байдлаас болж тусдаа амьдарсан. Мөн бид одоо тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч ДМ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн бид хамт амьдрах хугацаанд 1995 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин М.Халиун, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Хулан нарыг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДМ нь хариуцагч ДМт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

ДМ, ДМ нар нь 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 1995 оны 05 дугаар сарын 14-ны өдөр охин М.Халиун, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр охин М.Хулан нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгч нарын хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Хуланг эх ДМтай хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 1995 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин М.Халиун, 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Хулан нарыг эх ДМгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ДМ, ДМ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин нХ эх ДМ асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах ОЭ даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДМ улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ДМ  олгосугай.

7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    

  ДАРГАЛАГЧ ГС