Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/344

 

          

 

 

  2022         03          31                                    2022/ШЦТ/344

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Номин,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Э-д холбогдох эрүүгийн 2209000000149 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад худалдаа гаалийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, өвөө, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, ............... 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, Урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар тэнссэн Б овогт М-ын Э /РД:ЖЖ00000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зу” нэртэй баарны дотор өлгүүрийн хэсэгт иргэн З.Ж-ийг “хажуу талаас шахлаа, миний өмнөөс хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойгоороо түүний толгойн тус газарт нь мөргөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Бид хоёр маргалдаад хохирогч намайг 1 цохихоор нь би зөрүүлээд цохисон. Хохирогчоо би уучлалт гуйсан, бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн...”гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөн. Гэм буруугийн асуудал маргах зүйл байхгүй...” гэжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...З.Ж мэдүүлэхдээ “... Би хохирогчтой маргах үед шууд миний хамар руу цохисон. Миний бие баримтаар гаргаж өгсөн хохирол болон хагалгааныхаа мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой 23 цаг 48 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зу” нэртэй баарны дотор өлгүүрийн хэсэгт иргэн З.Ж-ийг “хажуу талаас шахлаа, миний өмнөөс хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, мөн толгойгоороо түүний толгойн тус газарт нь мөргөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Ж өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн 100-д байрлах “Зу”нэртэй бааранд орж үйлчлүүлчхээд буцах гарах гээд өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байтал миний араас хоёр залуу ирээд надтай маргалдсан. Энэ үед цаад талаас нэг залуу гарч ирээд шууд миний нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үйл явдлаас үүдэлтэйгээр миний хамар хугарсан, хоёр нүд хөхөрсөн, толгойн зүүн тал хавдсан бөгөөд цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Гомдолтой байна, хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Б-гийн өгсөн “...Орой баар хааж байхад хоёр залуу хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би хамгаалагч дуудаач ээ гэж орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 921 дугаартай “... З.Ж биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 47 минут 03 секундийг зааж байх үед хувцасны өлгүүрийн гол хэсэгт хар куртиктэй болон саарал куртиктэй 2 эрэгтэй хүн маргалдаж байгаа нь бичигдсэн байна. Улмаар уг хоёр маргалдагч хүмүүс нь бие биеийнхээ хувцаснаас татан түлхэлцэн камерын цагаар 23:47:47 цагт барьцалдан авч байгаа нь харагдаж байлаа. 23:48:16 цагт уг хоёр хүн нь бие биеэ цохиж байгаа нь харагдах ба саарал гадуур хувцастай хүн нь хар өнгийн гадуур хувцастай хүнийг баруун гараараа эрүүн тус газарт нь нэг удаа тохойлдож дараа нь толгойгоороо толгойн тус газарт нь нэг удаа мөргөж, дараа нь баруун гараараа мөн толгой хэсэгт нь цохиж байх ба камерын цагаар 23:48:43 цагт саарал өнгийн куртиктэй хүн хар өнгийн куртиктэй зүүн гараараа үснээс нь татаж арагшлуулан баруун гараараа эрүү нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж байлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 7-8/-р тал зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтох нь “...хохирогч З.Ж биед учирсан хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ******* нь хохирогч З.Ж биед халдаж, түүнийг цохиж, мөргөсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

Иймд, шүүгдэгч *******ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ******* нь тодорхой эрхэлсэн ажилтай, цалин хөлс авдаг болох нь тогтоогдож байх тул хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

   Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч З.Ж эрүүл мэндэд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөнгөн хохирол санаатай учруулсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд хохирогчид учирсан бодит хохирлыг хэрхэн төлөх талаар бодитой ямар арга хэмжээ авсан бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтуудаас харвал тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой бус энэ тохиолдолд шүүгдэгч *******ад торгуулийн ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулж болох юм.

Түүнчлэн шүүгдэгч *******ад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаараа тэнсэж хянан харгалзжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж заажээ.

Иймд, шүүгдэгч *******ад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил, 06 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сарын хугацаагаар тогтоож, ******* нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.   

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч З.Ж нь ЭМЖЖ эмнэлэгт хамрын мэс засалд орно гэж 3.668.332 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ.  

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч З.Ж эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хоёр нүдний дээд зовхи, зүүн доод зовхи, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд харин хохирогч З.Жавхлантөгс нь ирээдүйд бий болох буюу мэс засалд орох зардалд тооцож, 3.668.332 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч З.Ж нь эмчилгээ хийлгэсэн эсэх талаарх баримтаа ирүүлээгүй, харин ирээдүйд хийлгэх эмчилгээний талаарх баримтыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

Харин хохирогч З.Ж нь ЭМЖЖ эмнэлэгт нийт 280.000 төгрөгөөр шинжилгээ өгсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Жавхлантөгсөд олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******ад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил, 06 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.21 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэүсгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.21 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч *******ыг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 280.000 /Хоёр зуун наян мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Б овогт З-ын Ж /РД:ЖЖ00000000/-д олгож, хохирогч З.Ж нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР