Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

  2022         04         07                                      2022/ШЦТ/369

                                                                                                                                     

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-ын Ч-т холбогдох эрүүгийн 2203000840181 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Архангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 хороо 000-000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Ч /РД:ЖЖ00000/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзварын замд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Crown маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “Жолоодон ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota prius маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч Ц.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзварын замд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Crown маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “Жолоодон ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota prius маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч Ц.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Үүнд:

2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/-р тал,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15/-р тал,

Сонгинохайрхан дүүргийн Авто тээврийн Үндэсний төвийн дүгнэлт /хх-56-63/-р

тал

         Итгэлт Эстимэйт 3 автомашин техникийн үнэлгээний тайлангаар Toyota prius маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.395.000 төгрөгний хохирол учруулсан /хх-78-80/-р тал

“Мөрдөгчийн магадлагаа” /хх-85/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Г өгсөн “...нэмж ярих зүйл байхгүй . Өвчүү хугарсан байгаа... жолоочоос эрүүл мэндийн зардал болон бусад тээврийн хэрэгслийн эвдрэлийн зардалд 3.217.756 төгрөгийг гаргуулан авсан байгаа. Одоо үлдэгдэл 4.200.000 төгрөгийг гаргуулан авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/-р тал,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хүний биед үзлэг хийсэн тухай №2423 дугаартай шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Ц.Г биед өвчүү ясны их биеийн хугарал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.А-ын өгсөн “...Яг одоогийн байдлаар бол манай Бар луу ХХК-ний нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл. Би Бар луу ХХК-ийн захирал албан тушаал эрхэлдэг. Манай байгууллага гадаад дотоодын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Би уг 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 6 дугаар сард 10.000.000 төгрөгөөр тооцож байгууллагынхаа ажилтан *******т өгсөн байгаа. Би Ч-оос уг тээврийн хэрэгслийн 10.000.000 сая төгрөгийг сар бүр цалингаас нь тооцож аваад одоогийн байдлаар тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр тооцоо байхгүй дууссан байгаа. Надад болон манай байгууллагад уг тээврийн хэрэгсэл хамааралгүй болсон байгаа”

гэх мэдүүлэг /хх-ийн 34/-р тал

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Д-ийн “...Уг тээврийн хэрэгслийг энэ оны 1 дүгээр сард манай нөхөр Э найз Г-д 9.000.000 төгрөгөөр худалдсан эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөөгүй байгаа. ...надад хамаагүй болсон учраас гомдол санам нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/-р тал

            Мөн “... би төлж барагдуулахгүй. Яагаад гэвэл уг тээврийн хэрэгслийг Г гэх хүнд худалдсан. Эзэмшигчийн нэрийг л шилжүүлж өгөөгүй байгаа. Тийм болохоор Гантулга өөрөө хариуцна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/-р тал  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болох, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо нэгдүгээр сургуулийн зүүн урд уулзварын замд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цаг 15 минутын орчимд Crown маркийн 00-00 УУУ лсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “Жолоодон ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota prius маркийн 00-10 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолооч Ц.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч *******ийн зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Гд учирсан бодит хохирлыг нөхөн төлж холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан хяналтын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаартай “...Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай...” тогтоолоор шүүгдэгч *******оос гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж, мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаартай саналаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж,

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” тус тус заасан бол,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг судалж үзээд *******т холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ч-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

  4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР