Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00117

 

  

 

2018 оны 03 сарын 09 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00117

                 Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багт оршин суух, Хар банди овогт Доржбалын Дамчаа /ПГ59010736/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 153/2018/00092/идугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэрэндорж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дамчаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Д.Дамчаа нь 1959 онд төрсөн. Би 1975 оноос хойш Ховд аймгийн Дарви суманд ажиллаж байсан. Тэр үед Д.Дамчаа Ховд аймгийн Дарви суманд малчин хийж байсныг би болон нутгийн ард иргэд бүгд мэднэ. Д.Дамчаа нь малчнаар ажиллаж байгаад залуу насандаа аврага малчин болж байсан. Д.Дамчаа нь 1977 оны 06 сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Д.Дамчаагийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Дамчаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэрэндорж нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Д.Дамчаа нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадын 1975-1977, 1981-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1983, 1987 онуудад олгосон Жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1986 онд олгосон Аваргын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 онд олгосон БНМАУ-ын Аварга малчин-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Цайрайгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Д.Дамчаа нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагч Д.Дамчаа нь 1978 оны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж, Батлан хамгаалах яамны сайдын 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 201 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан тухай бичилттэй 342535 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл нь 1992 оны 3 сард Сутайн хөгжил ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон хүсэлт гаргагчийн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь 1973-1974, 1975-1976 онуудыг давхардуулан хуулбарласны улмаас тухайн онуудын бичилт бүрэн бичигдсэн эсэх нь мэдэгдэхгүй, хавтаст хэргийн 12, 13 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Хувцагаан, Ц.Баасанжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа. 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар банди овогт Доржбалын Дамчаагийн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Дамчаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ