Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2018/00056/и |
Дугаар | 153/ШШ2018/00129 |
Огноо | 2018-03-15 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 153/ШШ2018/00129
2018 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2018/00129 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын *******гээр багт оршин суух, ******* овогт ын р /ПО95092516/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 153/2018/00056/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгч Т.*******, хариуцагч М.р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 02 сарын 23-ны өдөр танилцаж, үерхээд 6 жил болсон. Нэг нэгэндээ хайртай байсан учраас 2016 оны 07 сарын 02-ны өдөр хүү З., 2018 оны 01 сарын 03-ны өдөр охин Ө. нар төрсөн. 2017 оны 9 сараас хойш М.р сураггүй болсон учраас шүүхэд хандаж эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хүү нь Т.рээр овоглодог. Охин төрөхөд М.р ирээгүй учраас би өөрөөрөө овоглосон. Иймд охин гийн эцгийг М.р мөн болохыг тогтоолгож, З., Ө. нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулна....гэв.
Хариуцагч М.р шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Т.******* эцэг, эхтэй минь таарч тохирдоггүй учраас салсан. , нарын төрсөн эцэг нь би мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* ньхариуцагч М.рт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ө.гийн эцэг М.р мөн болохыг тогтоолгож, эцэг М.рээс хүү З., охин Ө. нарт тэтгэлэг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч М.р нарын дундаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ө. төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ө.гийн төрсөн эцгээр М.рийг тогтоох үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Т.*******, хариуцагч М.р нарын дундаас 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү З. төрсөн болох нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 8401000483 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч М.р нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү З., Ө.Энхтүвшин нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг М.рээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү З., Ө.Энхтүвшин нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.рээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******од олгохоор тогтлоо.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 7 дугаар сарын 02-ныөдөр төрсөн хүү З. нь 1 нас 8 сартай, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ө. нь 2 сартай байгаа тул тус бүр Ховдаймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 178,000 төгрөгийн 50 хувь болох 89,000 төгрөг, нийт 178,000 төгрөгийг сар бүр хариуцагч М.р төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү З., охин Ө. нарт сар бүр төлөх тэтгэлэг 178,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2,136,000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 49,126 төгрөгийг хариуцагч М.рээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.*******од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ө. нарын төрсөн эцэг ******* овогт ын р мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү З.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Ө.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг М.рээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.*******од мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.рээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******од олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.рээс хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 49,126 /дөчин есөн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ