| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03573/И |
| Дугаар | 3093 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 3093
| 2017 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/03093 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон 4 байр, 62 тоотод оршин суух, С овогт Л Б /РД:ЧЕ74060129/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол 39 байр, 1 тоотод оршин суух, Т овогт Б П /РД:ЧР74030671/
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Б миний бие 2008 онд Б.Птай танилцаж улмаар хамтран амьдарч байсан. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин П.Этөрсөн бөгөөд эцэг Б.Паар овоглосон. Б.П бид 2006 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд охин П.Э миний асрамжид өсч байна. Бид цаашид хамтран амьдрахгүй тус тус амьдралтай болсон тул Б.Паас охин П.Ээд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.П нь Л.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. П.Ээд хүүхдийн тэтгэлэг төлнө. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Пт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Л.Б, Б.П нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин П.Эийг төрүүлсэн, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтарч амьдраагүй болох нь зохигчийн тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь охин П.Ээд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч Б.П нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин П.Эийг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.
Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин П.Эийн эцэгБ.Паас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцгач Б.Паас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин П.Эийг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Б.Паар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Паас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА