Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00132

 

 

2018 оны 03 сарын 16 өдөр

  Дугаар 153/ШШ2018/00132

                  Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт байрлах, Ховд аймгийн ******* сумын ******* ын сургуульд холбогдох

Ховд аймгийн ******* сумын ******* ын сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн хичээл зохицуулагч багшаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай  нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 153/2018/00125/и индекстэй иргэний хэрэг үүсгэн  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 2009 оны 8 сарын 31-ний өдрийн Ховд аймгийн ******* сумын бүрэн бус дунд сургуулийн захирлын 47 тоот тушаалын дагуу дотуур байрны үндсэн багшаар түр ажиллаж байгаад 2011 оны 4 сарын 13-ны өдрийн Б/09 тоот захирлын тушаалын дагуу сургуулийн хичээл зохицуулагч багшаар ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа сахилгын болоод эд хөрөнгийн ямар нэгэн зөрчил гаргаж арга хэмжээ авхуулж байгаагүй бөгөөд хариуцсан ажлаа шударгаар гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сургуулийн захирлын Б/36 тоот тушаал гарч намайг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчин удаа дараа ажлын байран дээр мөн ажлын цаг таслан архидан согтуурсан тул гэж үзэн ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

....Миний бие ******* овогтой ******* нь ******* сумын 12 жилийн дунд сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие нь эргэн ажилдаа орсон тул шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ын сургуульд холбогдуулан Ховд аймгийн ******* сумын ******* ын сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн хичээл зохицуулагч багшаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь эргэн ажилд орсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ын сургуульд холбогдох Ховд аймгийн ******* сумын ******* ын сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн хичээл зохицуулагч багшаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдлаа.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ