Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 91

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00091

                            Ховд аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын *******г багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт гийн холбогдох 1200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие 2018 оны 02 дугаар 08-ны өдөр Х.тай утсаар ярихад манай мал тарга тэвээрэг маш сайн байгаа. ирж мал авбал ав гэсэн тул нэг бух, 4-5 насны шар үхэр хоёрыг худалдан авахаар утсаар тохиролцсон.

Маргааш нь би өөрөөсөө бензин шатахуунаа хийгээд Х.гийн хүү Телеберийг өөрийн ах ийн хамт аваад гийн гэрт очсон. Гэтэл түүний зааж өгсөн мал нь тарга тэвээрэг тийм сайн байгаагүй. Тэгээд орой, харанхуй болоход би чамайг гомдоохгүй. Хэрвээ миний зааж өгсөн үхрээс 180 кг мах нөгөөгөөс нь 120 кг мах гарахгүй бол буцааж авч ирж өгөөрэй гэсэн ингэж тохироод би нэмж 3 ууцны хонь авахаар болсон. Х. өөрөө сайн мал гэж хэлээд өөрөө малаа зүслэж барьж өгсөн. Маш орой, харанхуй байсан болохоор би өөрөө малын тарга тэвээрэгийг сайн шалгах боломжгүй байсан тул Х.г сайн мал өгөх байх гэж итгэсэн. Би гаас дараах нийт 3 хонь тус бүрийг 100000 төгрөгөөр, 2 үхрийн томыг нь 400000 төгрөгөөр, жижгийг нь 300000 төгрөгөөр нийт 1000000 төгрөгөөр 5 мал худалдаж авсан.

Гэтэл тус хонинууд нь ууц тавихаар сайн байгаагүй. Мөн зарсан 2 үхэр нь гийн хэлж байсан шиг сайн тарга тэвээрэгтэй байгаагүй учир түүнийг авах хүмүүс нь голоод аваагүй. Ингээд маргааш нь би Х.Амабайгаас худалдаж авсан бүх малыг нь буцааж аваачиж өгсөн.

Иймд малын үнэ 1000000 төгрөг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас Ховд аймгийн Ховд сумын *******г багт байх гийнх руу 2 удаа нааш цааш явсан замын зардал 200.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг Х.гаас гаргуулж, надад олгож миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: хариуцагч Х.гаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1200000 төгрөгөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1000000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Ямар нэгэн гомдол саналгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х. холбогдуулан 1200000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16675  төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Д.*******эд олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй Х. холбогдох 1200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16675  төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                               

ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ