Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00052/и |
Дугаар | 99 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 99
2018 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2018/00099 | Ховд аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******гээр хороо, *******ы ******* *******, ******* *******ийн гудамж, Засгийн газрын *******ээр байр, ******* тоот, Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Ховд их сургуулийн урд талын САПУ хүнсний дэлгүүр, дугаарын регистртэй, “Үр жимс” хоршоонд холбогдох зээлийн төлбөр 12,324,400 төгрөг, алданги 5,650,200 төгрөг, нийт 17,974,600 /арван долоон сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: эрхлэлтийг дэмжих сан нь худалдан авагч Үр жимс хоршоотой Жимс жимсгэнэ хадгалах зориулалттай 1 тасалгаатай хөргөлттэй агуулах худалдан борлуулах тухай санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 21,924,400 төгрөгний үнэ бүхий жимсний хөргүүрийн урьдчилгаа төлбөр 6,600,000 төгрөг төлөн зээлээр авч, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан хуваарийн дагуу 2013-2017 онд төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Үр жимс хоршоо нь 2013 онд 3,000,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийн хүртэл төлөөгүй байна
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар хугацаа хэтэрсэн 12,324,400 төгрөгийн төлбөр, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хэтэрсэн хоног тутамд 0,05 хувийн алданги тооцоход алданги 5,650,200 төгрөг, нийт 17,974,600 /арван долоон сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуу/-н төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч “Үр жимс” хоршооны төлөөлөгч Д.Цэндсүрэн нар нь тус шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний төлбөр 12324400 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4000000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 8324400 төгрөгийг тус тус тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан гэрээний алдангиас татгалзан эвлэрч байна..., зохигч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тарилан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Ховд аймгийн “Үр жимс” хоршоонд холбогдуулан зээлийн төлбөр 12,324,400 төгрөг, алданги 5,650,200 төгрөг, нийт 17,974,600 /арван долоон сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч “Үр жимс” хоршооны төлөөлөгч Д.Цэндсүрэн нар нь ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний төлбөр 12324400 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4000000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 8324400 төгрөгийг тус тус тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан гэрээний алдангиас татгалзан эвлэрч байна..., зохигч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй... гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх *******, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас *******лөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Үр жимс хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 123911 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хүнс хөдөө аж ахуйн яамны харъяа Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч “Үр жимс” хоршооны төлөөлөгч Д.Цэндсүрэн нар нь ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээний төлбөр 12324400 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4000000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 8324400 төгрөгийг тус тус тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тоот дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан гэрээний алдангиас татгалзан эвлэрч байна..., зохигч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй... гэж зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас *******лөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн “Үр жимс” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 123911 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ