Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2018/00104

 

 

   2*******8 оны 03 сарын 02 өдөр

       Дугаар 153/ШШ2*******8/0*******04

                   Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, Ховд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын орон сууц, ******* тоотод оршин суух, ПЮ630929******* дугаарын регистртэй, ******* овогт ын д холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Арстан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүст оршин суух иргэн Д. нь 2*******4 оноос 2*******6 оны цахилгаан эрчим хүчний төлбөр болох төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Төлбөр тооцоо төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд иргэн Д.гаас цахилгаан эрчим хүчний төлбөр 159,208 /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д. нь Ховд цахилгаан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2*******7 оны алдангийг төлнө. Бусдыг нь төлөхгүй. Яагаад гэвэл 2 тоолуурыг сольж бичээд яваад байсан учир энэ төлөгдсөн хураамж шууд давхар бичигдсэн байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь 2*******4 оноос 2*******6 оны цахилгаан эрчим хүчний төлбөр болох /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд иргэн Д.гаас цахилгаан эрчим хүчний төлбөр 159,208 /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д. нь шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэжээ.

Иймд шүүх хуралдаанд хариуцагч Д.г оролцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д.г 2*******4 оноос 2*******6 оны хооронд цахилгаан эрчим хүчээр хангасан бөгөөд хариуцагч Д. нь нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгчид цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлахдаа “2*******7 оны алдангийг төлнө. Бусад төлбөрийг төлөхгүй. Яагаад гэвэл 2 тоолуурыг сольж бичээд яваад байсан учир энэ төлөгдсөн хураамж шууд давхар бичсэн байгаа хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлах боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл болох ...2 тоолуурыг сольж бичээд яваад байсан... талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑д зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар хэрэглэгч нь эрчим хүч, дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх ёстой ба Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д “хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам *******ний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах;” гэж заасан байна.

Иймд хариуцагч Д.гаас 2*******4 оноос 2*******6 оныг хүртэлх цахилгаан эрчим хүчний төлбөр /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5525 /таван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 5525 /таван мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зааснаар хариуцагч Д.гаас цахилгаан эрчим хүчний төлбөр /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5525 /таван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 5525 /таван мянга таван зуун хорин тав/төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ховд ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор өөрөө хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ