Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт *******ы *******ид холбогдох эрүүгийн 2236000660094 дугаартай, 178/2022/0106/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 648000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ч.******* нь  2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******той “тоглоом үймүүллээ” гэх шалтгаанаар маргалдах явцдаа иргэн Б.*******ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэрч Г.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын төвд байх биллярдны газар 5 хүн хөзөр тоглож байтал Б.******* орж ирээд “ би тоглоомд оролцъё” гэхэд Ч.******* “ чи дандаа тоглоом үймүүлж байдаг” гээд түүнийг ширээн дээр дараад авсан.

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн ...Б.*******ын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинэ байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 14-15-р хуудас/

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед сумын төвд байх биллярдны газар ороод хүмүүс хөзөр тоглож байхаар нь “ би орчихъё” гээд хөзөр аваад суутал Ч.******* миний толгой руу гараараа нэг удаа цохиод толгой дээрээс дарж байгаад 2-3 удаа өвдөглөсөн.Тэгтэл хажууд байсан хүмүүс салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байрлах Г.*******ын эзэмшлийн  “ Пүүл биллярд, үсчин” нэртэй байшинд болсон байв...гэх тэмдэглэл / хэргийн 28-29-р хуудас/

Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Зүүн гуяны ар хэсэгт байх цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Цохих үеийн хүч далайц, давтамж, байрлал зэргээс хамаараад үүсэх боломжтой гэмтэл юм... гэх мэдүүлэг / хэргийн 39-р хуудас/

Шүүгдэгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тухайн өдөр би ******* сумын ******* гол багийн биллярдны газар хөзөр тоглож байтал ******* гаднаас орж ирээд тоглоомын дундаас орно гэхээр дуусахаар нь орчих гэтэл тоглож байсан хөзөр аваад хольчихоор би уур хүрээд босоод толгой руу нь 1 удаа цохитол тонгойсон.Тэгэхээр би толгой дээрээс нь хоёр гараараа дартал хажууд байсан хүмүүс салгасан, би *******той уулзаж уучлалт гуйж эв зүйгээ олсон, хохирол гэх 290000 төгрөгийг түүний 5853118620 тоот дансаар шүлжүүлж хохирлыг нь бүрэн барагдуулсан байгаа... гэх мэдүүлэг /53-р хуудас/  зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч  Ч.******* нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний  өдөр Ховд аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт байх биллярдны газарт хөзөр тоглож байхад Б.******* ирээд  дундаас нь орж тоглоно гэхэд нь  “ тоглоом үймүүллээ” гэх шалтгаанаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч Ч.******* тоглоом тоглох явцдаа ялихгүй зүйлээс шалтаглан уурлаж бусдын биед халдаж зүй бус авирласан нь  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч  хохирогчийн толгой тус газар нь гараа атгаж хүчтэй цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

Иймд шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.*******ын  биед  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Б.******* хэрэгт 289766 төгрөгний хохирол нэхэмжилсэн, баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ч.******* 290000 төгрөгний хохирол төлсөн нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсан дахь Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул  шүүгдэгч Ч.*******ийг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.   

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ч.*******  урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 648000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  /хэргийн 47-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар /хэргийн 76-80-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Олзжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ч.******* нь хүнд тусархуу, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, сэргэлэн цовоо, ажилч хичээнгүй хүн байгаа юм.Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтуудаа муухай зан гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/

Гэрч Б.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ч.******* 1992-1993 онд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангид цэргийн алба хаасан.Зүүн нүд нь портезтэй, өөр бие өвдлөө гэх асуудал ярьдаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 37-р хуудас/ Ч.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 550000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг  тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх  тайлбар,

Шүүгдэгч Ч.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Ч.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******ид тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг таван зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******ид мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 223600000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ч.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС