Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2018/000108

 

 

   2018 оны 03 сарын 06 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00108

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, ПЗ58090613 дугаарын регистртэй, Бааж овогт Сүрэнгийн Батгомбын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.Батгомбо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Батгомбо нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслээд намайг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацаргант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Батгомбо нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Батгомбо нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

-Хүсэлт гаргагч С.Батгомбын 1981 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр ирүүлсэн мал тооллогын бүртгэл, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Хүсэлт гаргагч С.Батгомбын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн 0701589 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Хүсэлт гаргагчийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Гэрч Г.Нямсүрэнгийн ....Би 1953 онд төрсөн. 1964 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1992 оныг хүртэл буюу хувьчлал явагдах хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. С.Батгомбо нь 1958 онд төрсөн. Хөдөлмөрийн насанд хүрсэн цагаасаа эхлээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан. С.Батгомбо нь тэмээ, үхэр, адуу гэх мэт дандаа бод мал маллаж байсан. С.Батгомбо нь ямар ч байсан нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. С.Батгомбын аавыг Сүрэн гэдэг байсан. Ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна. Бид хамтдаа олон жил айл хөрш нэг бригадад ажиллаж явсан. Нэгнээ сайн таних найз нөхдүүд байгаа юм. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд С.Батгомбын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Ж.Алтангэрэлийн ...Би 1960 онд 16 насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. 1964 онд цэргийн албанд татагдаж 1967 онд цэргээс халагдаж ирсэн. 1967 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оныг хүртэл хоньчноор ажиллаж байсан. 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад бригадын даргаар 1992 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. С.Батгомбо нь 1958 онд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн цагаасаа эхлээд эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Чацарганат бригадад малчнаар ажиллаж байсан. С.Батгомбо нь бод мал маллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд С.Батгомбын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Батгомбын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бааж овогт Сүрэнгийн Батгомбыг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Батгомбын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ