Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2018/00109

 

 

2018 оны 03 сарын 06 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00109

                          Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Р.*******д холбогдох Р.*******ын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн ******* тооны бог мал гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагч Р.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 05 сарын 27-нд Р.*******гийн эхнэр У.Оюунбилэгтэй уулзахад охиноо манай дэлгүүрт ажиллаач, худалдагч олдохгүй байна гэсэн санал тавьсан. Үүний дагуу миний охин Г.******* тэдний Их хунт хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан. Миний охин 2017 оны 08 сарын 15-нд ажлыг хүлээлгэж өгөөд ямар нэгэн өр авлага, асуудалгүй гаргалгүйгээр бараа, таваарыг нь тоолж хүлээлгэж өгсөн. Миний охин Г.******* болон манай гэрийнхэн Р.*******ын Их хунт дэлгүүрээс хувьдаа бараа, чихэр, эд материал авсан, нуусан зүйл огт байхгүй. Би охиндоо ч захидаг байсан хүний дэлгүүрээс юм авч болохгүй, мөнгө төгрөгийн өдөр бүр тоолж өгч бай гэж байнга хэлж ярьдаг байсан. Гэтэл 2017 оны 11 сарын эхээр нөхөр Р.******* нь манай гэрт ирж танай охин чинь манай дэлгүүрт зогсож байхдаа 13 000 000 төгрөгний хохирол учруулсан. Тиймээс танай охины учруулсан хохирлын оронд танай малыг чинь авлаа гээд дарамталж, хэл амаараа доромжилж байгаад манай хотноос ******* ширхэг толгой малыг мотоциклоороо Р.******* нь ганцаараа туугаад явсан. Мал тууж явахад хажууд гэрч болох миний нөхөр Ц.Гал-Од байсан. Миний бие Мөнххайрхан сумын Төрийн банкнаас 2017 оны 06 сарын 12-нд малчны зээл 2 500 000 төгрөгний зээл авсан. 2017 оны 12 сард хүүгээ 380 000 төгрөгийг төлөх юм. Мөн Р.******* эхнэрийнхээ албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж миний төрийн банк дансыг битүүмжлүүлсэн. Данснаас болоод хүүхдийн мөнгө /1 хүүхэд 3 сарын мөнгө 60 000 төгрөг/ авч чадахгүй байна. Р.******* манай бүх малыг туугаад явчихсан тул Д.******* би банкныхаа зээл төлж чадахгүй, мөн хүүхдүүдийнхээ наад захын хувцас хунараар хангаж чадахгүй, өвлийн идшээ бэлдэж чадахгүй хохироод байна. Иймд хариуцагч Р.*******ын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн ******* тооны бог мал гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******, , охин Г.******* нараас миний бие 13.749.032 төгрөгийн хохирол нэхэмжилж Цагдаагийн байгууллагад хандсан гэвч эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Д.******* нь анх надад ******* толгой бог мал өгөхдөө 6 сая төгрөг бэлнээр авчирч өгөөд ямаагаа авахаар болж 10 хоногийн дотор өгөхгүй бол худалдан борлуулах эрхийг олгосон боловч өнөөдөр шүүхэд хандсан байна. Иймд Д.*******ын гэр бүлээс ******* толгой ямааны барьцаанд өгсөн 6 сая төгрөг болон нийт учирсан хохирлоо буюу төгрөгийг шүүхээр нэхэмжилж ******* толгой малыг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн хариулгын хөлсийг бас нэхэмжлэх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Р.*******ын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн ******* тооны бог мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хариуцагч Р.******* нь нэхэмжлэгчийн ******* тооны бог малыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 34355 төгрөг, хариуцагч Р.*******ос 34355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Р.*******д холбогдох “Р.*******ын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн ******* тооны бог мал гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.******* нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 34355 төгрөг, хариуцагч Р.*******ос 34355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй .

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ