| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00651/и |
| Дугаар | 153/шш2018/00110 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 153/шш2018/00110
| 2018 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2018/00110 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-12 тоотод оршин суух, ПП78031002 дугаарын регистртэй, Бөөгүүд овогт Дарийн Цолмонгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт оршин суух, Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн өрхийн эмнэлэгт түр оршин суух, ПП74081218 дугаарын регистртэй, Залаар овогт Гончигийн Дэмбэрэлсамбууд холбогдох “гэрлэлт цуцлуулах,хүү Д.Амартогтох, Д.Амаржаргал нарын тэжээн тэтгэх зардлыг нөхөн гаргуулах, зээлийн төлбөрт төлсөн 800000 төгрөг гаргуулах, 6 ханатай гэр гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 153/2017/00671/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Цолмон миний бие нь Гончигийн Дэмбэрэлсамбуутай 1996 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 1997 онд хүү Д.Амартогтох, 1998 онд хүү Д. Амаржаргал нар төрсөн.
Одоо хүү Д.Амартогтох маань Ховд их сургуулийн Газарзүйн ангид суралцдаг. Хүү Д.Амаржаргал 2016 онд Ховд аймгийн Хөгжил политехник коллежийг гагнуурчны мэргэжлээр төгсч, одоо ажилгүй байна. Г.Дэмбэрэлсамбуу нь 2003 онд ажил хийнэ гээд Хэнтий аймгийн Бор-өндөр сум руу явсан. Түүнийг явахад 2 хүү минь 6, 7 настай байсан. Явсныхаа дараа эхлээд ганц нэг утсаар ярихдаа хүргэн ах Батсүхийн мал маллаж байна гэдэг байсан. Хэсэг хугацааны дараа утсаар ч ярихаа байсан. Аав, ээжтэйгээ хааяа ярина. Г.Дэмбэрэлсамбууг явснаас хойш би 2 хүүхдийн хамт хадам аав Гончигийн хажууд амьдарч байсан. Г.Дэмбэрэлсамбуу нь 2007 онд гэртээ ирж Хадгаламж банкнаас 1.500.000 төгрөгийн зээл аваад, надаар хамтран зээлдэгч гэсэн гарын үсэг зуруулж, дүү Нямхүүдээ талыг нь өгөөд өөрөө талыг нь аваад явахдаа Бор-Өндөрт малтай болсон, малаа янзалж ирнэ гээд явсан. Банкны зээл нь нэхэгдээд, хүүхдийн мөнгөнүүд бусад халамжийн орлогуудыг барьцаалсан. Сар бүр орж ирдэг байсан эх орны хишгийг банк зээлийн төлбөрт суутгаж авсан. 800.000 гаруй төгрөг авсан байх. Г.Дэмбэрэлсамбуу нь 2003 онд гэрээсээ явснаасаа хойш хүүхдүүддээ эдийн засгийн тусламж үзүүлээгүй. 6, 7 настай үлдсэн хүүхдүүдээ би өдийг хүртэл өсгөж байна. Өөрөө ажилгүй, орлогогүй учир хэцүүхэн л амьдарч байна. 2008 онд хадам эгч Г.Орломдоо бидний амьдарч байсан гэрийг дүүгийнхээ гэрийг авна гэж ирээд би өгөхгүй гэхэд намайг зодоод, миний биед гэмтэл учирч Цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Хадам ээж Норжмаа ирж намайг гуйж цагдаагаас миний өргөдлийг татуулж байсан. Ингээд би биднийг гэр бүл болоход өгсөн гэрийг хадмынд орхиод 2 хүүхдээ аваад ээж дээрээ ирж байсан. Тэр үеэс хойш би 2 хүүхдийн хамт одоог хүртэл өөрийн гэсэн гэр оронгүй ах, дүүгийнхээрээ амьдарч байна. Г.Дэмбэрэлсамбуу нь 2015 онд Бор-Өндөрөөс эхнэр, 2 хүүхдээ аваад хүрээд ирсэн. Бор-Өндөрт амьдарч байх хугацаандаа эхнэртэй болж, 2 хүүхэдтэй болсон юм билээ. Одоо тэд Ховд аймгийн төвд амьдарч байгаа. Иймд Г.Дэмбэрэлсамбуу, Д.Цолмон бидний гэрлэлтийг цуцалж, Хүү Д.Амартогтох, Д.Амаржаргал нарыг 2003 оноос хойш тэжээн тэтгэх эцгийн үүргээ биелүүлээгүй тул амьжиргааны баталгаажих түвшингээр тооцон энэхүү хугацааны тэжээн тэтгэх зардлыг нөхөн гаргуулж, Г.Дэмбэрэлсамбуугийн зээлийн төлбөрт төлсөн 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, бидний гэр бүл болж амьдарч байсан 6 ханатай гэрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн жаргалант сумыанд оршин суудаг боловч эрхэлсэн ажилгүй, одоогоор эцэг эхийн гэрт цуг амьдардаг. Миний бие нь 1996 онд Д.Цолмонтой гэр бүл болж, 1997 онд хүү Д.Амартогтох, 1998 онд хүү Д.Амаржаргал нар төрсөн. Би Д.Цолмонтой амьдарч байх хугацаанд 1999 онд малаа зуданд дуусгаж, малгүй болсон тул амьдрал маш хүнд болсон. Ингээд би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу Д.Цолмонтой хамт явж мал маллаж амьдръя гэсэн боловч аав Дарь, ээж Пүрэвийн үгэнд орж хамт яваагүй, тусдаа амьдарсан нь үнэн. 2010 онд Д.Цолмон нь би тусдаа гэр бүлтэй болсон. Чи тусдаа гэр бүлтэй бол гэж хэлсэн. Би Д.Цолмонгоос гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Д.Амартогтох, Д.Амаржаргал нарыг гэр бүл болоход гэр барьж, эцэг хүний үүргээ биелүүлнэ” гэжээ.
Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд дундын хамтран өмчлөх эд хөрөнгө дээрээ байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу нь нэхэмжлэгч Д.Цолмонд үл маргах журмаар 6 ханатай гэр болон 300,000 төгрөгийг 14 хоногийн дотор өгөх, Нэхэмжлэгч Д.Цолмон нь хүүхдүүдийн тэжээн тэтгэх зардлыг нөхөн гаргуулах, зээлийн төлбөр 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цолмон нь хариуцагч Г.Дэмбэрэлсамбууд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Цолмон, хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу нар нь 1996 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 1997 онд хүү Д.Амартогтох, 1998 онд хүү Д.Амаржаргал нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Цолмон, хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаа, хариуцагч Г.Дэмбэрэлсамбуугийн ар гэртээ анхаарал халамжгүй байдал зэргээс болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлэн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Дундын хамтран өмчлөх эд хөрөнгө дээрээ зохигчид “Гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу нь нэхэмжлэгч Д.Цолмонд үл маргах журмаар 6 ханатай гэр болон 300,000 төгрөгийг 14 хоногийн дотор өгөх, Нэхэмжлэгч Д.Цолмон нь хүүхдүүдийн тэжээн тэтгэх зардлыг нөхөн гаргуулах, зээлийн төлбөр 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын дундын хамтран өмчлөх эд хөрөнгө дээрээ эвлэрлсэн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.”, 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.” гэж заасны дагуу насанд хүрсэн хүү Д.Амаржаргал, Д.Амартогтох нарыг өсгөн хүмүүжүүлэх, эцэг эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Г.Дэмбэрэлсамбуу, эх Д.Цолмон нарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Цолмон нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШЗ2017/02617 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Г.Дэмбэрэлсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Бөөгүүд овогт Дарийн Цолмон, Залаар овогт Гончигийн Дэмбэрэлсамбуу нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид дундын хамтран өмчлөх эд хөрөнгө дээрээ “Гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч Г.Дэмбэрэлсамбуу нь нэхэмжлэгч Д.Цолмонд үл маргах журмаар 6 ханатай гэр болон 300,000 төгрөгийг 14 хоногийн дотор өгөх, Нэхэмжлэгч Д.Цолмон нь хүүхдүүдийн тэжээн тэтгэх зардлыг нөхөн гаргуулах, зээлийн төлбөр 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрэн хэлэлцснийг баталсугай.
3. Насанд хүрсэн хүү Д.Амаржаргал, Д.Амартогтох нарыг өсгөн хүмүүжүүлэх, эцэг эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Г.Дэмбэрэлсамбуу, эх Д.Цолмон нарт даалгасугай.
4. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
6. Нэхэмжлэгч Д.Цолмон нь тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШЗ2017/02617 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Г.Дэмбэрэлсамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ