Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2018/00083

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр             Дугаар 153/ШШ2018/00083            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багт оршин суух, ПП58010114 регистрийн дугаартай, Хүрдээ овогт Галсангийн Басангийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Басан, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Басан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1974 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хонь, ямаа маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар 1980 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 онд шуудан зөөгчөөр, 1983-1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн хөлсийг Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд намайг 1974 оны 01 дүгээр сарын 01-нээс 1977 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд шуудан зөөгчөөр, 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Басан нь 1974 оны 01 дүгээр сарын 01-нээс 1977 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд шуудан зөөгчөөр, 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1541 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадын 1974-1977, 1980-1990 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Г.Басангийн 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г.Басангийн Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Ч.Лхагвын “би 1969-1976 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад агент, хэсгийн ахлагч, түүхий эдийн эрхлэгч зэрэг ажлыг хийж байсан. 1983-1993 он хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан. Г.Басан нь 1970-аад оны үед байх Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд мөн нэгдэлдээ малчнаар тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Гончигсүрэнгийн Басаны “Галсангийн Басан 1972-1990 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Агваш бригадад малчнаар ажиллаж байсан. Би тэр үед бригадын аж ахуйн няраваар ажиллаж байсан. Одоо Г.Басан Дөргөн суманд мал маллаж байгаа” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Г.Басан нь 1974 оны 01 дүгээр сарын 01-нээс 1977 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд шуудан зөөгчөөр, 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хүрдээ овогт Галсангийн Басанг  1974 оны 01 дүгээр сарын 01-нээс 1977 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд шуудан зөөгчөөр, 1983-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА