Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00075/И |
Дугаар | 153/ШШ2018/00084 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2018/00084
2018 оны 02 сарын 23 өдөр Дугаар 153/ШШ2018/00084 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ишханд, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1980 оны 05 сарын 30-ны өдрөөс 1983 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж, 1983 оны 05 сарын 25-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын данс тус архивт шилжин ирээгүй байна.
Иймд П.******* намайг Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1983 оны 05 сарын 25-ны өдрийг дуустал хоньчноор, 1987 оны 06 сарын 30-ны өдрөөс малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ишханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн хүсэлтийг дэмжиж байна. П.******* нь 1976 оны 05 дугаар сард 8-р анги төгссөн. 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цэргийн алба хаасан. Иймд П.*******ийг 1983 оны 05 сарын 30-ны өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, 1988-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, 1988-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1988-1993, ******* сумын 3-р бригадын 1986-1987 онуудын 70-р дансны хуулбарууд,
-П.*******ийн 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-П.*******ийн 1227806 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-П.*******ийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-П.*******ийн 1991, 1989 онд шагнуулсан гэх диплом, аваргын диплом,
-Гэрч Ц.*******ийн “би П.*******той Ховд аймгийн ******* сумын Баянзүрх багийн ******* нэгдэлд хамт мал маллаж байсан. П.******* нь 1989 онд Ховд аймгийн ******* сум руу шилжсэн. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын Баянзүрх багийн ******* нэгдэлд нэгдэл татан буугдах хүртэл мал малласан. П.******* нь манай аав Т.Цэгмэдтэй 1982 оноос хойш хамт мал малласан. Би 1982-1985 онуудад Ховд аймгийн ******* сумын дунд сургуульд сурдаг байсан. П.******* одоо ******* суманд мал маллаж байгаа” гэх мэдүүлэг,
-Гэрч В.ы “би П.*******той 1987-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2-р бригадад хамт ажиллаж байсан. Би тухайн үед 1987-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2-р бригадад хамт мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, 1988-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар П.******* нь 1986-1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, 1988-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.*******, В. нарыг гэрчээр асуусан ба гэрч В. нь 1987-1994 оны хооронд П.*******той хамт ажиллаж байсныг гэрчлэх боловч энэ нь хэрэгт бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Гэрч Ц.******* нь “П.******* нь манай аавтай хамт 1982 оноос эхлэн мал маллаж байсан” гэж мэдүүлэх ба энэ нь П.*******ийг 1983-1985 онд малчнаар ажиллаж байсныг нотлохгүй байна. Мөн энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хүсэлт гаргагч П.*******ийн 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оныг дуусталх хугацаанд мал маллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийн 1986-1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, 1988-1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч П.******* нь 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1985 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчноор, ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА