Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2018/00089

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр         Дугаар 153/ШШ2018/00089                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* хүсэлттэй Я.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.*******т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний танил Бямбажав нь 2016 оны 8 дугаар сард үл таних эрэгтэй хүний хамт орж ирж надтай уулзсан. Тэр хүн Ховд аймгийн Үенч сумын нутагт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг манай ******* ХХК явуулж байгаа дарга байгаа юм. Миний нэрийг Я.******* гэдэг. Ховд аймгийн Үенч сумын нутагт ажиллаж байгаа манай ажилтан нарын хоолонд зориулагдах гурил, будаа зээлдүүлэх найдвартай хүн байна уу, надад туслаач гэж Бямбажавт хэлсэн чинь өөр дээр чинь дагуулж ирлээ гэсэн. Төлбөрийг нь хэдийд төлөх вэ гэхэд Я.******* төлбөрийг нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлнө гэхээр нь найдвартай байх гэж бодоод бичгээр гэрээ хийж гэрээний дагуу нийт 7,213,000 төгрөгийн будаа, гурил өгсөн. Я.******* нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Одоо хаана оршин сууж, ямар ажил төрөл эрхэлж байгаа нь мэдэгдэхгүй байна. Я.*******ийн иргэний үнэмлэх дээрх хаягаар буюу дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Я.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Я.*******ийн оршин сууж байгаа хаягийг тодруулж, түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.*******т нь Я.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн Я.******* нь хүсэлт гаргагч М.*******тад зээлээр худалдан авсан гурлын үнийг төлөөгүй байх бөгөөд иргэн Я.******* нь Нийслэлийн дүүргийн хорооны гудамжны байрны тоотод оршин суух   хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч М.******* хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд регистрийн дугаартай, Нийслэлийн дүүргийн хорооны гудамжны байрны тоотод оршин суудаг байсан гэх, Ядамсүрэнгийн *******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн ийн газарт даалгах нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаартай, Ядамсүрэнгийн *******ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Я.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн ийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч М.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн ийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА