Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00080/И |
Дугаар | 153/ШШ2018/00102 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2018/00102
2018 оны 02 сарын 28 өдөр Дугаар 153/ШШ2018/00*******2 Ховд аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн захиралд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 153/2018/00080/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* миний бие 2011 оны 09 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн ******* дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан юм.
Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй, үнэнч шударгаар хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж ирсэн гэж өөрийгөө үздэг. Миний бие ажиллаж байх хугацаандаа Ховд аймгийн боловсролын газрын Эрхэм үйлстэн, Ховд аймгийн Хүндэт тэмдэг, Монголын багш нарын холбооны Шилдэг багш, Ховд аймгийн яруу найраг, богино өгүүллэгийн наадмын тэргүүн байр, Монгол улсын шилдэг авьяаслаг гэр бүл, СӨБ-н мэргэжлийн дуу хөгжмийн багш нарын олимпиадад 2-р байр эзэлж мөнгөн медаль, 2017 оны СӨБ-ийн багш нарын шилдэг 9 номинацийн нэгээр шалгарсан бөгөөд шавь нараас нь Аймгийн шилдэг цоллооч хүүхэд уралдаанд шавь нь алтан медаль, богино өгүүллэгийн наадамд шавь нь алтан медаль хүртсэн зэрэг амжилтуудыг тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа гаргаж байсан болно. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй.
Гэтэл ажил олгогч Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 сарын 02-ны Б /01 тоот тушаалаар ажлаас халсныг хууль зүйн үндэслэлгүйн дээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.
Учир нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тушаалд баримталсан хуулийн зүйл заалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт, шийдвэр гарсан байх”-ыг ойлгодог.
Ажил олгогч нь өөрийн санаачлагаар ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсанд гомдолтой байна.
Ажилтан Ж.******* нь боловсролын салбарт нийт 28 жил ажилласан, үүнээс тухайн цэцэрлэгт 6 жил ажиллсан мөн ажиллаж байх хугацаандаа дээрх амжилтуудыг гаргаж байсан. Гэтэл боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй гэж намайг ажлаас чөлөөлсөн нь илэрхий хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Дээрх байдлаар ажил олгогч Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, ажилтан Ж.*******ийг хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч гомдол гаргав гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагуудаас Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн ******* дугаар цэцэрлэгийн эрхпэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Байгууллагын 2018 оны төсөвт тусгагдсан цалингийн сан хүрэлцээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.Нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд бид харилцан эвлэрэх боломжтой гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Харицагчийн хариу тайлбартай танилцлаа. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа буцан орохоор хариуцагч талтай эвлэрсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн захиралд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн ******* дугаар цэцэрлэгийн эрхпэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02 -ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, байгууллагын 2018 оны төсөвт тусгагдсан цалингийн сан хүрэлцээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Ж.*******ийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд нь эгүүлэн томилохоор эвлэрсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн захиралд холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгийн тухай хуулийн 41 дүгээр зүлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА