| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00505/И |
| Дугаар | 153/ШШ2018/00105 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2018/00105
2018 оны 03 сарын 02 өдөр Дугаар 153/ШШ2018/00105 ******* аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* *******д холбогдох ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар томилогдсон. Гэрээт багшаар ажиллуулах тушаал гарсан тул 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл салбар сургуулийн захирал Цэрэндаваагаас өгсөн үүргийн дагуу өглөө 08 цаг 00 минутаас орой 17 цаг 00 минут хүртэл ажлын 8 цагаар ажиллаж байсан. Тэгээд багш, ажилчид амарсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр амралт дуусаж ажилдаа орох ёстой байсан. Гэтэл ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалыг хүчингүй болгож, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилласан хугацааны цалинг олголгүй хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг би 08 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан ба уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2017 оны 09 дүгээр сард гэрээт багшийн сонгон шалгаруулалт болсон гэснийг би сүүлд сонссон. Одоо ******* ******* *******д гэрээт багшийн орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй, миний хийж чадах ажил байвал ямар ч хамаагүй ажил хийнэ.
Иймд ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 2,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаагүй хугацааны гэрээт багшийн цалинг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* сургуулийн захирал В. шүүхэд гаргасан тайлбартаа:Ц.*******ийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр гэрээт багшаар томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул ******* ******* сургуулийн захиргааны зөвлөлөөр тус асуудлыг хэлэлцэж, ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар Ц.*******ийг ажилд авсан тушаалыг хүчингүй болгосон. Учир нь Ц.******* нь эрдмийн зэрэг цолгүй, ******* ******* *******д зайлшгүй шаардлагатай байгаа гоц авьяастай мэргэжил, мэргэшилтэй хүн биш юм. ******* ******* *******д одоогоор 40 гаруй доктор профессор ажиллаж байгаа бөгөөд өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг сонгон шалгаруулалтаар авахаар Хөдөлмөрийн дотоод журамд заасан байдаг. ******* ******* сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3а-д “багшид тав******* шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар...” гэж заасан байдаг тул ******* ******* ******* нь сул орон тоонд багш шалгаруулж авахдаа журмын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг.
Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “******* *******, дээд *******, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна” гэж хуульчилсан тул “гэрээт багш” нь байнгын ажлын байр биш, зарим мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд сонгон шалгаруулалтаар Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм.
Гэтэл Ц.******* нь дээрх шаардлага шалгуурыг хангаагүй, өөрөөр хэлбэл боловсролын магистрын зэрэггүй, сонгон шалгаруулалтад ороогүй болно.
Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д “хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна” гэж заасны дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төлөвлөгөө дуусаж, оюутны амралт эхэлсэн байсан тул Ц.*******ийг гэрээт багшаар томилсон тушаал гаргаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, гүйцэтгэх ажил үүрэг байгаагүй тул цалин олгох нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан гэж байгаа боловч ******* ******* сургуулийн багшийн ажлын хөдөлмөрийн норм болох хичээл зааж, кредит гүйцэтгээгүй учир ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин олгож, нийгмийн даатгал төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулан ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* ******* сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг бакалаврын зэрэгтэйгээр төгссөн, ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалаар ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар томилогдсон байна. Улмаар тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар Ц.*******ийг ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгосон болох нь хэрэгт авагдсан бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-68-69/, ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай “Гэрээт багшаар ажиллуулах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-33/, ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-32/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь авч үзвэл:
Нэг. ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
******* ******* сургуулийн захирал 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг гаргахдаа Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, БСШУ-ын сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаартай “Нийтлэг шаардлага батлах тухай” тушаал, ******* ******* сургуулийн дүрмийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3-ын “а”, ******* ******* сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8, 8.2 дахь заалтыг тус тус баримталж, ******* сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр өмнө гарсан тушаалыг хүчингүй болгожээ.
Дээрх тушаалын үндэслэл болсон Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх” гэж, ******* ******* сургуулийн дүрмийн 3.15-д “захирал сургуулийн дүрэм журамд нийцүүлэн эрх мэдлийн хүрээний асуудлаар шийдвэр гаргаж тушаалаар баталгаажуулна” гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2-д “багшийг ажилд авахдаа ******* ******* сургуулийн багшийн ажлын журмыг удирдлага болгоно” гэж, 5.1.3-ын “а”-д “багшид тав******* шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулна” гэж, ******* ******* сургуулийн багшийн ажлын журмын 3.1.1-д “******* ******* *******д мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авна” гэж, 3.5.8-д “багшийг шинээр ажилд авах шийдвэрийг ******* ******* сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна” гэж тус тус заажээ.
Харин Ц.*******ийг гэрээт багшаар томилсон ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалын үндэслэл болсон ******* ******* сургуулийн багшийн ажлын журмын 3.7.10-д “мэргэжлийн багш хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй ******* ******* сургуулийн багшид тав******* шаардлага хангасан тухайн мэргэжлийн хүнийг гэрээт багшаар ажиллуулж болно” гэж, ******* ******* сургуулийн дүрмийн 6.5-д “шинээр багш, ажилтан авахдаа нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын дүн, тухайн салбар, нэгжийн саналыг үндэслэн хуулийн шаардлага хангасан, ёс суртахууны өндөр төлөвшилттэй, ажлын зох******* дадлага туршлагатай, бусадтай хамтран ажиллах чадвартай хүнийг түр хугацаагаар ажиллуулж тодорхой хугацааны дараа жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.
******* ******* сургуулийн багшийн ажлын журмын 3.1-д ******* ******* сургуулийн багшид тав******* шаардлагыг тусгасан бөгөөд 3.1.1-д “******* ******* *******д мэргэжлийн болон тусгай шаардлага хангасан багшийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж ажилд авна” гэжээ.
Дээрх эрх зүйн актуудаас үзэхэд ******* ******* *******д гэрээт багшаар ажилд авахдаа сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд авахаар зохицуулагджээ.
Гэтэл Ц.*******ийг сонгон шалгаруулалтад оруулалгүйгээр гэрээт багшийн ажилд авч тушаал гаргасан, мөн 2017 оны 09 дүгээр сард ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн сонгон шалгаруулалт зарлагдсан, тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ц.******* ороогүй болох нь гэрч Х. /х-134/-ын “манай ******* багшийн ажлын байранд ажилд авч байгаа хүнийг тодорхой сонгон шалгаруулалт зарлаад авдаг. Яг тухайн үед багшлах цагийн орон тоо байхгүй байсан. Манай хоёр багш Хятад улс руу явсан учир 2 орон тоо гарч сонгон шалгаруулалт зарлахад Ц.******* ороогүй, Ц.*******ийг сонгон шалгаруулалтаар ажилд аваагүй” гэх мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж, 48 дугаар зүйлийн 48.2.2-д “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн... бол хүчингүй болгоно” гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгохоор заасан бөгөөд захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар энэхүү хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох эрхтэй байна.
Иймд ******* ******* сургуулийн захирал ******* ******* сургуулийн дүрэм, ******* ******* сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, ******* ******* сургуулийн багшийн ажлын журмыг зөрчиж гаргасан тушаалыг гарсан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгох эрхтэй байна.
Хоёр. ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагын хүрээнд:
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...би 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл архив, бичиг хэргийн ажил хийсэн, өдрийн 08 цагаар ажиллаж байсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч Х.ын “Ц.******* 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд тэнхимд ажил хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-135-136/, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* ******* сургуулийн ирцийн бүртгэлийн системд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-88-126/, ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/78 дугаартай “Профессор багш, ажилтан, ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41-47/ зэргээр няцаагдаж байна.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд ******* ******* *******д ажил үүрэг гүйцэтгэсэн бол түүнийгээ шүүхэд баримтаар нотлох ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар тус сургуулийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Ц.******* нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаагүй хугацааны гэрээт багшийн цалин болон дээрх хугацааны ниймийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй байна. Учир нь ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эрх зүйн акт байна.
Иймд ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч байгууллагаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Буянбатад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлийн хугацаа дууссан байна.
Хариуцагч ******* ******* сургуулийн захирал В. болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарт тус шүүх хуралдааны зарыг шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Хэрэгт авагдсан товч тайлангийн хуулбар /хх-3/, ******* ******* сургуулийн НХУС-ийн НББ-ийн IV ангийн оюутан Ц.*******ийн сурлага, төлөвшилтийн тодорхойлолтын хуулбар /хх-67/, Монгол улсын Боловсрол соёл, шинжлэн ухааны сайдын тушаал нийтлэг шаардлага батлах тухай тушаалын хуулбар /хх-139-145/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******д холбогдох ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/ дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА