Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00126

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр      Дугаар 153/ШШ2018/00126     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, ПЖ58122719 регистрийн дугаартай, Төнхөн овогт Бямбажавын Баасгайгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Баасгай, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баасгай нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1977 оны 6 сард төгсөж, Улаанбаатар хот дахь Хилийн ба дотоодын цэргийн 0119 дүгээр цэргийн ангид мужаанаар ажиллахаар томилогдон уг мэргэжлээрээ ажиллаж байтал ар гэрийн гачигдлаар 1982 оны 11 сарын 20-ны өдөр халагдаж Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан ба одоо хүртэл малчнаар ажиллаж байна. Миний Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсний түүвэрт дутуу бичигдсэн, архивт зарим хэсгийг дутуу орсноос шалтгаалж ажилласан жил тасрахад хүрээд байна.

Иймд миний 1977 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Хилийн дотоодын цэргийн 0119-р ангид мужаанаар, 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баасгай нь 1977 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Хилийн дотоодын цэргийн 0119-р ангид мужаанаар, 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын 1-р бригадын 1986-1993 оны 70-р дансны хуулбарууд,

-Б.Баасгайгийн 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд,

-Гэрч П.Самбуугийн “би Б.Баасгайтай 1983-1996 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад хамт мал маллаж байсан. Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад 1978 онд аж ахуйн эрхлэгчээр ажилд орсон. 1981 онд тус бригадад агент, 1983-1994 он хүртэл бригадын тоо бүртгэгч хийж байсан”  гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Эрхэмбаярын “би Б.Баасгайтай 1983-1993 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад хамт мал маллаж байсан. Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадад 1983-1993 он хүртэл малчнаар ажиллаж байсан”  гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Б.Баасгай нь 1977 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Хилийн дотоодын цэргийн 0119-р ангид мужаанаар, 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь олдохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Баасгайгийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Баасгай нь 1977 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Хилийн дотоодын цэргийн 0119-р ангид мужаанаар, 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төнхөн овогт Бямбажавын Баасгайгийн 1977 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Хилийн дотоодын цэргийн 0119-р ангид мужаанаар, 1983-1993 оныг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА