Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00127

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр      Дугаар 153/ШШ2018/00127         Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багт оршин суух, ПВ57072611 тоот регистрийн дугаартай, Оорцог овогт Нямын Доржийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Дорж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Дорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1973 оны 10 сарын 17-ны өдрөөс 1976 оны 07 сарын 19-ний өдрийг дуустал, 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал үхэрчин хийж байсан. 1976 оны 07 сарын 20-ны өдрөөс 1979 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн уурын зууханд галчаар, 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 1988 оны 05 сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл Мөнххайрхан сумын НАА-н эрчим хүчний салбарт дизель моторчиноор ажилласан. 1994 оны 06 сарын 17-ны өдрөөс 1995 оны 08 сар хүртэл Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны галчаар, тракторчиноор ажилласан. Тухайн үед ажиллаж байсан үеийн баримтууд дутуу хөдөлмөрийн дэвтэр нь бичилт байхгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Би Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1995-2000 он дуустал хамрагдсан. Гэтэл намайг 1990-1994 оныг дуустал хамрагдсан гэсэн лавлагаа хийж өгсөн. Дахин шүүлгэхэд 1995-2000 оныг дуустал хамрагдсан байна, 1990-1994 онд хамрагдаагүй гэж Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан хэлсэн.

Иймд миний шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн 1973 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1976 оны 07 дугаар срын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын уурын зууханд галчаар, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Дорж нь 1973 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1976 оны 07 дугаар срын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын уурын зууханд галчаар, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Дуут сумын 3-р бригадын 1973-1976, 1979-1983 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Н.Доржийн регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа,

-Н.Доржийн 100125 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай “Сумдын дизель станц халаалтын зууханд ажиллагсадыг батлах тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар,

-Н.Доржийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1985 оны баярын бичиг,

-Төв аймгийн Атар сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 161 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Мах бэлтгэлийн нэгдлийн харьяа Атар тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 11 дүгээр сарын 01-ний 251 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Ц.Нямсүрэнгийн “би 1982 оноос эхлэн Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад Н.Дорж 1984 онд ажилд орж ажиллаж байгаад 1985 оны 12 дугаар сарын сүүлээр яваад өгсөн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад Ховд аймагт ирэхэд нь уулзсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Т.Батчулууны “би Н.Доржтой 1973 оноос 1983 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан. Би  Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн Социализмын зам нэгдэлд 1964-1973 он хүртэл аж ахуйн няраваар, 1973-1983 он дуустал сүүн заводын эрхлэгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Дээмээгийн “би Н.Доржтой 1987-1995 он хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд хамт ажилдаг байсан. Тухайн үед Н.Дорж нь 1987-1990 оны 5 сар хүртэл нийтийн ахуйн үйлчилгээнд галчаар, моторчноор, тракторын жолоочоор ажиллаж байгаад 1990 онд Нийтийн ахуй үйлчилгээ татан буугдаад Эрчмийн харьяанд ороход бид 1995 оны 01 дүгээр сар хүртэл хамт ажилласан. Тэр үед би галчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.Дорж нь 1973 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1976 оны 07 дугаар срын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын уурын зууханд галчаар, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны галчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч Н.Дорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1995-2000 он дуустал хамрагдсан. Гэвч намайг 1990-1994 оныг дуустал хамрагдсан гэсэн лавлагаа хийж өгсөн. Дахин шүүлгэхэд 1995-2000 оныг дуустал хамрагдсан байна, 1990-1994 онд хамрагдаагүй гэж Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан хэлсэн” гэж тайлбарлаа. Гэтэл Н.Дорж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 он дуустал хамрагдсан талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд хүсэлт гаргагч нь 1990-1995 онд ажиллаж байснаар тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Дорж нь 1990-1995 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уурын зууханд галчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримуудаар нотлогдож байх тул түүнийг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оорцог овогт Нямын Доржийн 1973 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1976 оны 07 дугаар срын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Атар тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд үйлдвэр бригадад туслах ажилтнаар, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын уурын зууханд галчаар, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Эрчим хүчний салбарт уурын зуухны галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА