Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2018/00111

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 07 өдөр            Дугаар 153/ШШ2018/00111                  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.*******, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1962 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Ховд аймгийн ******* суманд амьдарч байна. Миний бие 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд орсон гарсан тушаал, Хөдөлмөр компанид ажилд орсон тушаал дутуу буюу архиваас олдохгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Иймд Ж.******* намайг 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ж.*******ийн 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 2-р бригадын 1983-1985 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Гэрч Б.ийн “би Ж.*******тэй 1978-1993 оны хооронд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл тарах хүртэл хамт мал малласан. 1993 онд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл тарсан”  гэх мэдүүлэг,

-Гэрч Г.*******ийн “би Ж.*******тэй хүүхэд ахуй цагаасаа хамт нэг голд өссөн. 1983 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд хамт ажиллаж эхэлсэн. 1992 онд нэгдэл тараад 1993 онд Хөдөлмөр хувьцаат компани болоход мөн хамт ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ж.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар Ж.******* нь 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийн 1983 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА