| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00100/И |
| Дугаар | 153/ШШ2018/00128 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2018/00128
2018 оны 03 сарын 14 өдөр Дугаар 153/ШШ2018/00128 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* суманд оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1960 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад адуучнаар ажиллаж байгаад 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багт адуучнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед бригад, багт адуучнаар ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна.
Иймд Б.******* намайг 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад адуучнаар, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт норомчноор, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт ачигч, мужаанаар, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багт адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад адуучнаар, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт норомчноор, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт ачигч, мужаанаар, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багт адуучнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1520 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 1977, 1978, 1986-1991 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Б.*******ын 1982 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1981 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай “Ажилд түр авах тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын даргын 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 54 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Барилга угсралтын конторын даргын 1983 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай “Ачигчаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаартай “Ажил өөрчлөн томилох тухай” тушаалын хуулбар,
-Гэрч Л.*******гийн “би Б.*******тай 1982-1992 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд хамт ажиллаж байсан. Б.******* малчнаар, би саальчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.*******ын “би 1976 оноос 1992 оны 03 дугаар сар хүртэл Ховд аймгийн Соёл нэгдэлд хамт ажиллаж байсан. Б.******* адуучнаар ажиллаж байсан. Манай нэгдэл 1992 онд хувьчлал явагдаад тарсан. Би 1973 онд тус нэгдэлд ажилд орж, 1977 онд цэрэгт яваад 1980 онд халагдаж ирээд нэгдэл тарах хүртэл үйлдвэр бригадад ажиллаж байгаад сүүлийн 3 жил ногоочноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.******* нь 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад адуучнаар, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт норомчноор, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт ачигч, мужаанаар, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багт адуучнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын 1976 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадад адуучнаар, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зам, барилга ашиглалтын конторт норомчноор, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт ачигч, мужаанаар, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаан бургас багт адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА