Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00042/И |
Дугаар | 153/ШШ2018/00113 |
Огноо | 2018-03-07 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2018/00113
2018 оны 03 сарын 07 өдөр Дугаар 153/ШШ2018/00113 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:Л.******* миний бие Ц.******* гэдэг залуутай 2010 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан. Тэгээд дундаасаа эхний хүүхэд болох Б.ыг 2011 оны 07 дугаар сарын 25-нд, дараагийн 2 дахь хүүхэд болох Б.Номин-Эрдэнийг 2013 оны 05 дугаар сарын 25-нд төрүүлсэн. Ингээд 2 хүүхдээ эцгээр нь овоглох гэсэн чинь 2 хүүхдийн эцэг болох Ц.******* надтай танилцахаас өмнө Завхан аймгийн харьяат эхнэр авч Завхан аймагт амьдран, тэр хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн гэсэн. Тэгээд тэр авгайгаа хаян хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зугтан Ховд аймагт ирсэн. Дараа нь надтай танилцсан. Ингээд 2 хүүхдийн эцэг болох Ц.*******ын нэр дээр бүртгүүлэх гэсэн чинь өмнөх авгайгаас салаагүй учир энэ 2 хүүхдийг ээжийнх нь буюу Л.******* миний нэр дээр бүртгэсэн. Энэ хүнтэй 2010 оны 10 дугаар сарын сүүлээс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 жил хамтран амьдарсан. Энэ хүнтэй амьдрах хугацаанд тэрээр өөрийн гэсэн ажилгүй байнга архи ууж, намайг зодож цохин 2 хүүхэдтэйгээ хүртэл гадаа хонож явсан. Миний үсийг зулгаан арын үсийг зулгаан юу ч үгүй болгосон. Ховд аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй, их архи ууж агсам согтуу тавьдаг, танхай этгээд байсан. Ийнхүү дараа нь намайг уран үгээр аргадан өдий хүртэл амьдарсан.
Ц.******* нь эх н., эгч н. нартай нийлж 2 удаа намайг хүүхдийн минь өмнө зодсон. Мөн амьдрах хугацаандаа 1 микро машин, 1 суудлын машин, 2 мотоциклыг өөрийн цалингаар зээлээр авч өгч энэ хүнээр эвдүүлсэн. Мөн зээл их авч энэ хүнийг өөд нь татах гэж их оролдсон. Ажилгүй болохоор Ховд аймгийн ******* суманд олон нийтийн цагдаагаар ажиллуулсан боловч, архи ууж хөөгдсөн. Тэгээд амьдралаа дээшлүүлнэ гэж аймгийн уурхайд жолооч хийхээр гэрээсээ 2016 оны 08 дугаар сарын 20-нд явахад нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас 500,000 мянган төгрөгийн зээлийг би өөрийн нэр дээр авч явуулсан. Одоо гэртээ ирэлгүй 1 жил 5 сар болж байна. Энэ хугацаанд хамтран амьдрагч Ц.аас зээлээ төлөхийг гуйхад өөрөө төл, би ямар зээл авсан юм уу гэх мэтээр заналхийлж байсан. Саяхан 1 сарын өмнө энэ хүнийг бас хамтран амьдрагчтай болж байгааг мэдсэн. Иймд Ц.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Л.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Л.******* нь Ц.******* гэдэг залуутай 2010 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан байдаг. Тэгээд дундаасаа 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.о, 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Номин-Эрдэнэ нар төрсөн. Хоёр хүүхэд хоёулаа эхээрээ овоглодог. Ц.*******, Л.******* нар нь 2010 оны 10 дугаар сарын сүүлээс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 жил хамтран амьдарсан.
Тэгээд Ц.******* нь амьдралаа дээшлүүлнэ гэж аймгийн уурхайд жолооч хийхээр гэрээсээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр явсан бөгөөд одоог хүртэл гэртээ ирээгүй. ******* нь эхэндээ хамтран амьдрагч Ц.тай холбогдож байсан бөгөөд зээлээ төлөхийг гуйхад өөрөө төл, би ямар зээл авсан юм уу гэх мэтээр заналхийлдэг байсан. Дараа нь Ц. нь бүр холбогдохгүй болж, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Иймд Ц.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн Ц.******* нь хүсэлт гаргагч Л.*******тай хамтран амьдарч байсан, тэдгээрийн дундаас 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.о, 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Номин-Эрдэнэ нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, багийн засаг даргын албан бичиг, хүсэлт гаргагчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Л.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд иргэн Ц.*******ыг эрэн сурвалжлуулах үндэслэлээ тайлбарлахдаа “иргэн Ц.*******ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон зээлийн төлбөрийг гаргуулахыг хүссэн хэргийг шийдвэрлүүлэх гэсэн Ц.******* олдохгүй байгаа” гэжээ.
Хариуцагч болох Ц.******* нь иргэний үнэмлэх дээрх Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-04 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Мөн түүнийг хамгийн сүүлд Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин сууж байсан гэх боловч энэ хаягтаа мөн оршин суудаггүй болох нь ******* сумын ******* ******* багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Л.*******гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд регистрийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-04 тоот болон Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суудаг байсан гэх, адуу овогт ийн *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-04 тоот болон Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суудаг байсан гэх, адуу овогт ийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА