Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00124

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр          Дугаар 153/ШШ2018/00124                 Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******игийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******иг, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.*******иг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* г багийн ******* ******* станцад 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс ДТ75 гинжит ЮМЗ-6л универсаль тракторын жолоочоор 1990 оны 9 дүгээр сарын 29-ныг хүртэл ажилласан. Миний бие 1985 онд цэргээс халагдаж Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл дизельчин, цахилгаанчнаар ажиллаж байгаад 1986 оын 04 дүгээр сарын 05-ны өдрөөс ******* ******* станц руу шилжин ажилласан. 2008 оноос эхлэн ББЭХ ТӨХК-д одоог хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ******* ******* станцад тракторын жолоочоор 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан ******* ******* станцын бичиг баримт шилжин ирээгүй байна. Иймд 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд моторчноор, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* станцад тракторчноор, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.*******иг нь 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд моторчноор, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* станцад тракторчноор, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1382 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 49 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,

-Л.*******игийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1989 оны баярын бичиг, 1985 оны мэндчилгээ,

-Л.*******игийн 31221 дугаартай тракторч, машинчийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/ дугаартай лавлагаа,

-Л.*******игийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.гийн “би 1983 онд Ховд аймгийн ******* сумын ******* *******ийн станцад анх ажилд орсон. Л.*******иг 1984 онд манай станцад тракторчноор ажилд орсон. Тэрээр станц татан буугдах хүртэл буюу 1990 он хүртэл ажилласан. Би 1983-1988 он хүртэл ******* ******* станцад ногоочноор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Г.гийн “би 1974 онд Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд тракторчноор ажилд ороод 1986 оны 04 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлээс гараад ******* *******ийн станц руу шилжсэн. Ингэж шилжихдээ би өөрийн барьж байсан трактороо Л.*******игт хүлээлгэн өгсөн. Намайг станцад ажиллаж байхад Л.*******иг трактортойгоо араас ирж ******* *******ийн станцад шилжиж ирсэн. Дараа нь 1990 онд ******* *******ийн станц татан буугдаж миний бие Л.*******игийн хамт Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэл руу трактортойгоо шилжиж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Л.*******иг нь 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд моторчноор, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* станцад тракторчноор, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******игийн 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд моторчноор, 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* станцад тракторчноор, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА