| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00113/И |
| Дугаар | 153/ШШ2018/00125 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2018/00125
2018 оны 03 сарын 14 өдөр Дугаар 153/ШШ2018/00125 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод хаягтай, Жаргалант сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад ажиллаж байгаад 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Барилгын 3 дугаар ангид цэргийн алба хаасан. 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний бие тухайн нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 70 дугаар дансны хуулгыг үндэслэн 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1539 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Ховд сумын 3-р бригадын 1974-1977, 1980-1990 оны 70-р дансны хуулбарууд,
-Ш.*******ын 354967 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа,
-Гэрч Р.*******ы “би Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р бригадад 1978 онд малчнаар ажилд ороход Ш.******* тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний бие 1980-1983 онд цэргийн алба хаагаад 1983-1990 оны өвөл нэгдэл тарах хүртэл Ш.*******тай хамт ажилласан. Би тэр үед 1978 оноос нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Э.гийн “би Ш.*******тай 1974 оноос эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р бригадад хамт мал малласан. Ш.******* 1977-1980 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд тус бригададаа 1990 он хүртэл ажилласан. Би 1973 оноос эхлэн Тариалан нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад нэгдлийн суурь дээр байгуулагдсан нэртэй компанид 1993 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ш.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******ын 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарыг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА