| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00134/И |
| Дугаар | 153/ШШ2018/00138 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 153/ШШ2018/00138
2018 оны 03 сарын 21 өдөр Дугаар 153/ШШ2018/00138 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд 1975-1977 онуудад ******* сумын ******* багт аав, ээжийн хамт малчнаар ажиллаж байгаад 1979-1982 онд цэргийн алба хааж, 1982 оны 6 сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан. Би 1977 оны 06 дугаар сард 8-р анги төгссөн. Тэгээд мал малласан. Тухайн үед ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсний улмаас миний 1986, 1987 оны ажиллаж байсан үеийн материал олдоогүй, мөн ******* сумын архив шатаж 1986, 1987 оны ажиллаж байх үеийн нотлох баримт олдохгүй байгаа болно. Иймд миний 1975-1979 оны 06 дугаар сар хүртэл, 1982 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь 1975-1979 оны 06 дугаар сар хүртэл, 1982 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1976-1991 оны 70-р дансны хуулга,
-Гэрч С.ын “би 1976 оноос эхлэн Ц.*******тай хамт Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад ажиллаж байсан. Ц.******* анх бригадад ажилд орохдоо бог мал маллаж байсан. Дараа нь 1979 онд цэрэгт яваад 1982 онд халагдаж ирээд 1991 он хүртэл ажилласан. Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэл 1991 оны намар тарсан. Би 1972 онд цэргээс ирээд Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаад, нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.ийн “би 1974 онд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдлийн ******* бригадад очиж ажиллаж байхад Ц.******* тус нэгдэлд малчнаар 1975 онд орсон. Бид хамт ажиллаж байгаад Ц.******* 1979-1982 онд цэргийн алба хааж ирээд нэгдэлд мал малласан. Бид хоёр нэгдэл тарах хүртэл мал малласан” гэх мэдүүлэг,
-Ц.*******гийн цэргийн үүрэгтний үнэмлэх,
-Ц.*******гийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1987 оны диплом, 1986 оны гэрчилгээ зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ц.******* нь 1976-1979 оны 06 дугаар сар хүртэл, 1982 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин Ц.******* нь 1975 онд буюу 15 настайдаа Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******гийн 1976-1979 оны 06 дугаар сар хүртэл, 1982 оны 06 дугаар сараас 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Ц.******* нь 1975 онд Ховд аймгийн ******* сумын ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА