| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00161/И |
| Дугаар | 153/ШШ2018/00147 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 153/ШШ2018/00147
2018 оны 03 сарын 27 өдөр Дугаар 153/ШШ2018/00147 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* хотхоны ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984 оноос 1994 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол, 1994 оноос 1998 онд гийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
Улмаар 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2002 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн ******* сумын гийн тасагт мөрдөн байцаагч, 2002 оны 09 дүгээр сараас 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн гийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, 2009 оны 02 дугаар 11-ний өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 25-ны хүртэл Ховд аймгийн гийн газарт ахлах мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан.
гийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасан ажлын байрын жагсаалтад ахлах мөрдөн байцаагч болон жижүүрийн мөрдөн байцаагчаар ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор заагдсан байх бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд Ховд аймгийн гийн газарт жижүүрийн мөрдөн байцаагч гэсэн ажлын байр, албан тушаал байгаагүй тул тухайн үед мөрдөн байцаагч нар нь өөрсдөө жижүүрийн мөрдөн байцаагчийн ажил үүргийг давхар гүйцэтгэн ажиллаж байсан.
Миний бие нь 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын хооронд Ховд аймгийн ******* сумын гийн тасагт ажиллаж байх хугацаандаа ганцаараа мөрдөн байцаагчийн ажил хийж байсан тул байнгын жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан ба мөн 2002 оны 09 сараас 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн гийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчийн ажил хийж байх хугацаандаа жижүүрийн мөрдөн байцаагчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Энэ нь тухайн оны жижүүрийн бүрэлдэхүүний томилгоогоор нотлогдож байгаа болно.
Миний 2000-2002 онд Ховд аймгийн ******* сумын гийн тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа жижүүрийн бүрэлдэхүүнд орж байсан талаарх баримтууд олдохгүй байгаа тул энэ шаардлагаа шийдвэрлүүлэхгүй. Харин 2003-2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөн байцаагчаар орж ажиллаж байсан, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсныг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 2003-2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөн байцаагчаар орж ажиллаж байсан, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-гийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай мэдэгдлийн хуулбар,
-гийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай мэдэгдлийн хуулбар,
-Ховд аймгийн ******* сумын гийн тасгийн 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны “Жижүүрийн томилолт”-ын хуулбар,
- Ховд аймгийн ******* сумын гийн тасгийн 2004 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацааны “Жижүүрийн томилолт”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацааны “Жижүүрийн томилгоо”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны ““Жижүүрийн томилгоо”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны “Жижүүрийн томилгоо”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны “Ажлын хэсэг, эргүүл, жижүүрийн томилолт”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны “Ажлын хэсэг, эргүүл, жижүүрийн томилолт”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацааны “Ажлын хэсэг, эргүүл, жижүүрийн томилолт”-ын хуулбар,
-Ховд аймгийн гийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны “Ажлын хэсэг, эргүүл, жижүүрийн томилолт”-ын хуулбар,
-Гэрч Ё.гийн “би Б.*******той 2008-2012 он хүртэл Ховд аймгийн гийн газрын Мөрдөн байцаах тасагт хамт ажиллаж байсан. Б.******* Ховд аймгийн ******* сумын гийн тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2002 онд Ховд аймгийн гийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар шилжин ирсэн. Тэрээр 2009 оноос ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Одоо Б.******* нь тус гийн газрын Дотоодын цэргийн тусгай салааны захирагчийн ажил албыг гүйцэтгэж байгаа. 2008-2012 онд жижүүрийн мөрдөн байцаагч гэж ажлын байр байгаагүй. Мөрдөн байцаагч нар өөрсдөө жижүүрт гардаг байсан. 7 хоногт 2-оос доошгүй удаа жижүүрийн томилгоонд орж, жижүүрийн мөрдөн байцаагчаар ээлжинд гардаг байсан. Би 2008-2012 он хүртэл Ховд аймгийн гийн хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.ын “би Б.*******той 2000 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн гийн газарт хамт ажиллаж байна. Анх Б.******* нь 2000-2002 онд Ховд аймгийн ******* сумын гийн тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2002 онд Ховд аймгийн гийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар шилжиж ирсэн. 2009 оноос ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Одоо Б.******* нь тус гийн газрын Дотоодын цэргийн тусгай салааны захирагчаар ажиллаж байна. Тэр үед болон одоо ч гэсэн манай байгууллагад жижүүрийн мөрдөн байцаагч гэдэг ажлын байр байхгүй. Би тэр үед жижүүрийн мөрдөн байцаагчийг томилдог байсан. Тус жижүүр нь мөрдөн байцаалтын харьяаллын хэргийг шалгаж, хэргийн дарааллаар жижүүрийн томилгоонд оруулдаг байсан. Би мөн хугацаанд жижүүрийн томилгоонд гардаг байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.гийн “би 2001 онд гийн академи төгсөн ирээд тус хэлтэст ажилд ороход Б.******* Ховд аймгийн ******* сумын гийн тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Тэрээр 2002 онд Ховд аймгийн гийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар шилжин ирж, 2009 оноос 20******* онд ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Одоо Б.******* нь тус гийн газрын Дотоодын цэргийн тусгай салааны захирагчаар ажиллаж байгаа. гийн газарт жижүүрийн мөрдөн байцаагч гэдэг ажлын байр байхгүй. Мөрдөн байцаагч нар ээлжинд гарч жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Би 2001-2004 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2004-2007 онд аймгийн гийн газарт хэрэг бүртгэгчээр, 2007-2011 онд мөрдөн байцаагчаар, 2011-2014 онд ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хүсэлт гаргагч Б.******* нь 2003-2008 оныг дуустал Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд орж мөрдөн байцаагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн ******* сумын гийн тасгийн 2003-2004 оны Ховд аймгийн ******* сумын гийн тасгийн “Жижүүрийн томилолт”-ын хуулбарууд, Ховд аймгийн гийн газрын 2005-2008 оны “Ажлын хэсэг, эргүүл, жижүүрийн томилолт”-ын хуулбаруудаар,
-2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан болох нь гийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай “гийн ахмад *******ийн *******ийг энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх гийн газрын мөрдөн байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 02 дугаар сарын 11-ний өдрөөс мөн газарт мөрдөн байцаагчаар томилсон байна” гэх мэдэгдлийн хуулбар, гийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 853 дугаартай “гийн хошууч *******ийн *******ийг Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх гийн газрын мөрдөн байцаагчийн үүрэгт ажлаас энэ оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 03 дугаар сарын 25-ны өдрөөс Дотоодын цэргийн Ховд аймаг дахь тусгай салбарын захирагчаар томилж, цагдаагийн хошууч цолыг цэргийн хошууч цолоор томилсон байна” гэх мэдэгдлийн хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд Б.******* нь 2003-2008 оныг дуустал Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд орж мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин Б.******* нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд орж мөрдөн байцаагчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул энэ хугацааны жижүүрийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг 2003-2008 оныг дуустал Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд орж мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан байдлуудыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч Б.*******ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд аймгийн гийн хэлтэст жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөн байцаагчаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА