| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/1228/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/210 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/210
2022 02 17 2022/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц......аа, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг (өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийн дугаар 0410)
шүүгдэгч О.О......г, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2008 0265 61308 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 3 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.О......г нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “...........” хотхоны 10б дугаар байрны 02 тоот гэртээ хамтран амьдрагч П.О......в, төрсөн дүү О.Б......в, түүний хамтран амьдрагч Ч.Т..........р нарын хамт 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа О.О......г нь шалтаг шалтгаангүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө П.О......в руу аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүний өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
1. Гэрч А.Н.........ны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас 10 цаг 37 минутын хооронд мөрдөгч Д.Энх........ланд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “...........” хотхоны ....................... тоотод нөхөр, хоёр хүүхдийн хамт 2020 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн... амьдарч байгаа юм. ...Би 02 тоот хаалганд ямар хүмүүс амьдардаг талаар мэдэхгүй. ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний орой 12 цаг өнгөрч байх үед би нөхөртэйгөө утсаар ярих гээд тагтан дээрээ гарч ирэх үед 02 тоотод хүмүүс муудалцах чимээ сонссон. Манай тагт 2 тоотын тагттай ...зэргэлдээ байдаг. Тэр үед ...хүмүүсийн хоорондоо хэрэлдэж байгаа нь манай тагтан дээр сонсогдож байсан. Уг хүмүүсийн хэрэлдэхийг сонсож байхад 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн лав байсан. Би хэдүүлээ гэдгийг нь мэдээгүй намайг тагтан дээр гарахын өмнө 2 номерт аяга хагарах чимээ гарч байсан юм. Намайг тагтан дээр нөхөртэйгөө утсаар ярих үед 2 эмэгтэй нь хоорондоо хэрэлдэж байсан бөгөөд нэг эмэгтэй нь нөгөө эмэгтэйдээ хандаж чи манайхаас зайл, гар яв гээд байсан. Харин нөгөө эмэгтэй нь би танайхаас явж чадахгүй дууддаг хүнээ дуудаач утас чинь хаана байна гээд байсан. Тэр үед нэг эрэгтэй та нар одоо хэрэлдэхээ болиоч яагаад хэрэлдээд байгаа юм гэж хэлж байсан. ...Тэр өдрөө өөр чимээ гараагүй. Би хоёр хүүхдээ хараад гэрээсээ гарахгүй байгаа болохоор хажуу айлд чанга чимээ гарвал сонсоод байдаг юм. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр...19 цаг 30 минутын...үед 2 тоот байр буюу манай байрны баруун талын ханан дээр олон аяга шидээд хагалж байгаа юм шиг их чанга чимээ гарсан. Би бүр хаалгаа онгойлгоод харахад орцонд ямар нэгэн чимээ гарсан юм байхгүй байсан...Хүмүүс орилолдох чимээ би дуулаагүй, аяга, таваг том зүйл хагарч байгаа юм шиг их чанга чимээ гарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80-82 дахь тал),
- 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр самарт явчихсан байж байгаад тэр өдөр ирж таарсан. Тэгээд уулнаас бууж байна гээд над руу утсаар яриад нэлээд оройтож ирж байсан юм. ...нөхөртэйгөө ...утсаар ярихаасаа өмнө тагтан дээр тэд нарын яриаг хэсэг чагнасан. Тэгэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс дуугараад тагтан дээр тамхи татаад, тамхины ишээ доош нь нясалж хаяж байсан. Тэдний яриаг сонсоход ...2 эмэгтэй хоорондоо муудалцаад нэг эмэгтэй нь “чи манайхаас зайл” гэсэн ...чинь нөгөөх нь “чадахгүй, би танайхаас явахгүй, чаддаг юм бол дууддаг хүнээ дуудаач, чи тэгээд яаж явуулж чадах юм” гэсэн чинь нөгөө эмэгтэй нь “миний утас хаана байна” гэсэн чинь нөгөөдөх нь “өгөхгүй” гээд муудалцаад байсан. Тэгтэл цаанаас нэг эрэгтэй хүн “та хоёр больчхооч, наад маргаанаа больчхооч” гээд байсан. ...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр бол аяга шидэж хагарах чимээ гарсан. Тэр нь би нөхөр лүүгээ ярихаар тагт руу гарахаас өмнө ...багцаагаар 21-22 цагийн үед юм болов уу. Тэгэхэд манай зурагт тэр айлтай тусгаарласан хананд байдаг байсан юм. ...Үүний маргааш өдөр нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...орой 19:30 цагаас гардаг... олон ангит кино үзэх санаатай сууж байхад... гэнэт аймар өндрөөс нэг юм унаж байгаа ч юм уу, юм унаад хагарч байгаа шиг их чанга чимээ гарсан. ....Тэгээд би хажуу талын айлд л ямар нэг юм боллоо гэж бодож байсан. ...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бол 02 тоот айлаас ямар нэг чимээ гараагүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал),
2. Хэргийн газарт 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг учрал үйлдэгдсэн гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн ........... хорооллын 10б байрны 02 тоот ...байранд нөхөн үзлэг хийв. ...Уг байрны том өрөөний гэрлийн унтраалгын ойр унтраалгын дээд хэсэгт хананы обойн дээр 8х15см харьцаатай цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг ...арчдас авч бэхжүүлэв. ...Байрны гол хэсэгт паарнаас ертөнцийн зүгээр чанх хойд хэсэгт 1м 35см-ын зайнаас гурвалжин хэлбэртэй 2см хэмжээтэй тунгалаг шилний хэлтэрхий, 3см урттай цагаан өнгийн шаазангийн хэлтэрхийг ...гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хурааж авлаа. ...Хөргөгчийн зүүн буланд байх Flower гэсэн бичиглэл бүхий дотроо гялгар уутаар доторлосон хогийн саван дотор ягаан цоохор сэнжтэй аяганы 5 хэсэг хагархай байсныг 56 гэж дугаарлан хураан авлаа...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-31, 31-40 дэх тал),
3. Гэрч Ч.Т..........рын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг 40 минутаас 15 цаг 30 минутын хооронд мөрдөгч Б.Банзрагчид өгсөн мэдүүлэгтээ: “...О......г, О......в, Бямбачулуун бид нар 2020 оны 7 дугаар сараас хойш тэтгэврийн мөнгө болон О......вын гэрийн зурагт, гар утсыг ...ломбардад барьцаанд тавьж өдөр болгон шахуу архи уусан. Миний санаж байгаагаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр О......гийг хүүхдүүд болох Амараа, хүргэн Даймаа хоёр ач нь ирж хамт хоносон бөгөөд гэрт О......г, О......в Бямбачулуун бид 4 байсан. Хүүхдүүд нь ирж усанд орсон. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 09-10 цагийн үед хүүхдүүд нь яваад бид 4 үлдсэн. Тэгээд бид дөрөв 1 шил архи байсныг хувааж уусан бөгөөд би тэтгэврээ өөрийн Төрийн банкны виза картаас 440.000 төгрөг авч ломбардад тавьсан зурагт гар утсаа 80.000 төгрөгөөр аваад гэртээ ирээд амарсан. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө босоод би байрны доор байдаг дэлгүүрээс “Сэржим” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архи, ундаа тамхи аваад дөрвүүлээ хувааж уугаад гэрээс гараагүй амарцгаасан. ...2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед О......г нь О......в руу ширээн дээр байсан дунд зэргийн хэмжээтэй ...бор шаргал өнгийн бөөрөнхий цайны аяга шидээд толгой хэсэгт нь онох шиг болсон. Би согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө босоход О......гийн шидсэн аяга хагарчихсан шалан дээр байсан ба бас сэнжтэй бор шаргал аяга хагарсан байсныг би цэвэрлэж хогийн саванд хийсэн... Байранд болсон цус бол О......ваас гарсан цус байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал),
- 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...О......г нь О......в руу аяга шидэх үед ...би Бямбачулуунтай тагтан дээр орондоо орсон байсан. Тагтны хаалга нээлттэй би хэвтэж байхдаа аяга шидэхийг харсан. Аяга шидэх үед О.О......г орон дээр хэвтэж байсан. Талийгаач О......в зурагтын урд босоо зогсож байсан. Би аяга хаана туссаныг хараагүй бөгөөд ор зурагт хоёр хоорондоо 3-4 метр юм...цаг хэд болж байсныг мэдэхгүй байна миний мэдэж байгаагаар шөнийн 1-2 цаг болж байсан байх...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),
- Мэдүүлгийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...гэрч Ч.Т..........р ...талийгаач П.О......выг зурагт байгаа хэсгийн наана босоод зогссон байхад О......г орон дээр сууж байхдаа аяга авч шидсэн, талийгаач цонхны доод талын паарны доод хэсэгт гудас дэвсээд унтдаг байсан... гэх мэтээр нэг бүрчлэн дүрслэн ярьж зааж үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 27-29, 33, 34 дэх тал),
4. Гэрч О.Бямбачулуун 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цаг 37 минутаас 15 цаг 55 минутын хооронд мөрдөгч Е.Барсболдод өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний хамтран амьдрагч Ч.Т..........рын тэтгэврийн мөнгө болох 535.000 төгрөг буусан юм. Тэгээд Ч.Т..........р бид хоёр сүүлийн 3 сар толгой хорогдож байгаа эгч О.О......гт байрны түрээсийн мөнгө гэж 130.000 төгрөгийг өгөөд ломбардад тавьсан байсан зурагт, гар утсыг нь 70.000 төгрөгөөр авч өгсөн. Тэгээд орой нь О......г... О......в,... Т..........р бид дөрөв “Сэржим” нэртэй 0.75л архи 3 шилийг хувааж уугаад зүгээр унтацгаасан. ...Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өглөө сэрээд үргэлжлүүлэн бид 4 гэртээ “Монгол” гэх нэртэй 0.75л архи 2 шилийг уугаад өдөр нь хэсэг унтацгаасан. Тэгээд орой нь хоол хийж идчихээд О......г эгч надад 10.000 төгрөг өгөөд би дэлгүүр явж ...0.5л “Хараа” архи 1 шилийг авч бид 4 хувааж уусан. Тэгээд нэмж архи уугаагүй унтах гэж байтал О......г эгч нөхөр болох О......втай муудалцаад хөөж туугаад О......в ах руу ширээн дээр байсан шаазан аяга шидээд толгойг нь оночихсон. Толгойн орой хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би О......в ахад ус хийж өгөөд О......в ах толгойгоо өөрөө угааж цусаа тогтоочхоод ...газарт дэвсэж өгсөн гудсан дээр хэвтээд унтсан. О......г эгч орон дээрээ унтаад, Т..........р бид хоёр тагтан дээр унтсан юм. ...Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө босоод харахад ...О......в ахын нүүр нь тэр чигтээ хавдчихсан байсан. Тэгээд бид 4 дэлгүүрээс 0.33л “Хараа” ...архи 1 шилийг аваад хувааж уусан. ....О......в нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн орой манай эгч О......гтэй бага зэрэг муудалцсан бөгөөд өөр хүнтэй огт муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),
- 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байхаа Т..........р, талийгаач О......в, О......г эгч бид 4 хамтдаа “Сэржим” нэртэй 0.75л архи 3 шилийг авч уусан. Тэгэхэд О......г эгчийнх гэрлийн мөнгө өгөөгүй гээд тогоо таслуулсан байсан. Гадаа нэлээн харанхуй болж байх үед яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. О......г эгч О......вт хандаж “чи одоо наад бие хаа чинь муу сүрьеэтэй байж эгч дээрээ оч” гэж хэлсэн. Тэгсэн чинь О......в “би мэдэж байна аа дуугүй бай” гэхэд... Оюунаа эгч “битгий хуцаад бай чи” гээд цагаан өнгийн шаазан аяга аваад шидсэн чинь О......вын яг духны голын дээд хэсэгт оноод толгой нь хагараад нэлээд их цус гарсан. Би хөнжлийн даавуугаар толгойг нь ороосон... тухайн үед Т..........р бас согтуу тагтан дээр хаалганы наана сууж байсан байх... Т..........р бид хоёр 2020 оны 7 дугаар сараас эхлэн О......г эгчийнд хамт амьдарсан. ...бид дөрөв 2021 оны 9 дүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд архи ууцгаасан. О......в бол О......г эгчийг аяга шидэхээс өмнө ямар нэг гэмтэл учирсан зүйл байгаагүй... тэр аяга шидэж духанд нь оносноос хойш цус их гарсан, ядаж байхад тог нь байхгүй гэрэлгүй байсан болохоор харанхуйд сайн анзаарч хараагүй... ямар ч байсан тэр шаазан аяга нь духан дээр нь оноод л газар унаад хагарсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Мэдүүлгийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байхаа ...гадаа нэлээн харанхуй болж байх үед яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Оюунаа эгч О......вт хандаж “чи одоо наад бие хаа чинь муу сүрьеэтэй байж эгч дээрээ оч” гэж хэлсэн. Тэгсэн чинь О......в “би мэдэж байна аа дуугүй бай” гэхэд... Оюунаа эгч “битгий хуцаад бай чи” гээд цагаан өнгийн шаазан аяга аваад шидсэн чинь О......вын яг духны голын дээд хэсэгт оноод толгой нь хагараад нэлээд их цус гарсан. Би хөнжлийн даавуугаар толгойг нь ороосон... тухайн үед Т..........р бас согтуу тагтан дээр хаалганы наана сууж байсан байх....” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 36-38, 39-44 дэх тал),
5. Цогцост үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлд: “...Цогцос нь 170 см өндөртэй...эрэгтэй хүний цогцос байв. ...Цогцсын ...зүүн нүдний салстад цус харвалттай, зовхины дотор талд улаан хүрэн өнгийн цустай... зүүн хацарт 4х0.1 хэмжээтэй зах ирмэг тэгш шархтай түүнээс доош 7.7см зайд 2х01см хэмжээтэй шархтай, баруун чамархайн хэсэгт 3х0.7см хэмжээтэй арьсны түшингээс дээш өргөгдсөн хар хүрэн өнгийн зулгаралттай, духны урд хэсэгт 0.8х0.3см хэмжээтэй хар хүрэн өнгийн зулгаралттай...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-16, 17-20 дахь тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1835 дугаар дүгнэлтэд
“...Цогцсын гадна үзлэгээр: Зүүн нүдний салстад цус харвалттай, зовхины дотор талд улаан хүрэн өнгийн цустай... дагзны зүүн хэсэгт зулгаралттай, зүүн хацарт 4х0.1см зах ирмэг тэгш шархтай, эрүүний зүүн талд 1х0.2см шархтай, түүнээс доод 7х7см зайд 2х0.1см няцарсан шархтай, баруун чамархай хэсэгт 3х0.7см зулгаралттай, духны урд хэсэгт 0.8х0.3см хар хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ
1. Амь хохирогч П.О......вын цогцост 2 тал бөмбөлгийн дух, зулай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн талын чамархайн булчин, баруун, зүүн чамархай, дух, зулай болон дагзны хуйханд цус хуралт, тархины цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбар... дагз, дух, баруун чамархайд зулгаралт, зүүн хацар, эрүүнд няцарсан шарх, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн чамархай, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн мөр, 2 бугалга, цээж, баруун мөр, шилбэ, гуя, зүүн суга, даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо....
...5. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.
...10. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.
...13. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 105-117 дахь тал),
- Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс зүүн хацар, эрүүний өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шаазан аяганд оногдож хагарсан хэлтэрхийгээр зүсэгдэх үед нэгэн зэрэг үүссэн байх боломжтой байна. Бусад гэмтлүүд нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр зэрэг үүссэн байх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 655 дугаар дүгнэлтэд: “...1. ШШҮХ-ийн шинжээч эмчийн 1835 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 185-189 дэх тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 4946 дугаар дүгнэлтэд:
“...1. ...Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх цагаан өнгийн хувин, цагаан өнгийн хуванцар үнсний сав, Мезимфорте гэсэн эмийн саванд хийсэн мараль, Витагрип гэсэн эмийн саванд хийсэн шар өнгийн обойн хэсэг, Линекс гэсэн эмийн саванд хийсэн аяганы хагархай, Миг гэсэн эмийн саванд хийсэн мараль, аяганы хагархай,... зэрэгт цус илэрч байна.
2. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 143-147 дахь тал),
9. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны албан бичигт: “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... хотхоны 10б байрны 02 тоот айлын цахилгаан хангамж нь цахилгаан эрчим хүчний 135872 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсны улмаас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлсэн бөгөөд төлбөрөө төлж 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 04 минутад залгагдсан байна...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 222 дахь тал) зэрэг нотлох баримтууд хамаар ч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх тухайн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсон болно.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч О.О......г нь амь хохирогч П.О......в руу аяга, шил зэрэг эд зүйлийг шидсэн, амь хохирогч П.О......в нь аяга шил зэрэгт оногдсоноос болж биеийн толгой хэсгээс цус гарсан гэх нөхцөл байдал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааж авсан эд зүйлээр тогтоогдсоны сацуу, гэрч Ч.Т..........р, О.Бямбачулуун нараас хэрэг учрал болсон гэх цаг хугацааны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хэргийг шалгах ажлын хэсгийн өөр өөр мөрдөгч мэдүүлэг авахад “...амь хохирогч руу шүүгдэгч нь эд зүйл шидсэн...” болохыг мэдүүлсэн.
Нөгөө талаар хэрэг учрал болсон гэх 02 тоотын хөрш болох 01 тоотын гэрч О.Н.........ны өгсөн мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч, гэрч нарын хооронд маргаан болсон, эд зүйл хагарах чимээ гарч байсан зэргээс үзвэл гэрч Ч.Т..........р, О.Бямбачулуун нарын мэдүүлгийн эх сурвалжийг тухайн мэдүүлэг давхар нотолж байна.
Үүнээс дүгнэж үзвэл амь хохирогч П.О......вын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 655 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтыг шинжлэн судалж гэм буруугийн дүгнэлт гаргав. Үүнд
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд (1 дэх хавтаст хэргийн 04), Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ...Дуудлага лавлагааны PCLI 12462529 дугаар хуудас (1 дэх хавтаст хэргийн 05), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 8-14), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-20),
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Т..........рын өгсөн (1 дэх хавтаст хэргийн 65-66, 2 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал), О.Бямбачулууны өгсөн (1 дэх хавтаст хэргийн 70-71, 2 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал), А.Н.........ны өгсөн (1 дэх хавтаст хэргийн 80-82 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал), П.Болд-Эрдэнэ (яаралтай тусламжийн эмч)-ийн өгсөн (1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал), Д.Наранцэцэг (сүрьеэ өвчний хяналтын эмч)-ийн өгсөн (2 дахь хавтаст хэргийн 123-124 дэх тал), Б.Дайриймаа (амь хохирогчийн сүрьеэ өвчнийг эмчлэгч эмч)-ийн өгсөн (3 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал), О.Алтанхуяг (гэрч О.Очирбатын ажил олгогч)-ийн өгсөн (3 дахь хавтаст хэргийн 34-36 дахь тал), шинжээч эмч С.Чулуунсүх (ШШҮХ-ийн 2020 оны 1835 дугаар дүгнэлт гаргасан)-ийн өгсөн (2 дахь хавтаст хэргийн 81-85 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны шинжээчийн 1835 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 105-117), мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 27-29, 30-35) зэргийг шинжлэн судлаад хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж, хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэх санал гаргав.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц......аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дүүгийнхээ амь насыг алдсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа. Талийгаачийн буяны ажил явдалд хамтран амьдрагч О......г нь ирээгүй бөгөөд яаж ийж байна гэж нэг удаа ч асуугаагүй... Би хэргийн учрыг олж өгөхийг хүсэж байна...” гэж (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал) мэдүүлсэн,
- Хохирогчийн хуул ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Амь хохирогч П.О......вын биед учирсан гэмтлээс үхлийн шалтгаан нь нүүр, тархины гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой гэсэн дүгнэлттэй. Харин түүний биед учирсан духны гэмтэл нь шалан дээр унах үед үүсэх боломжгүй гэж шинжээч мэдүүлсэн. Шүүгдэгч О.О......гийн охин нь гэрч Ч.Т..........р, О.Бямбачулуун нарт “та энэ хэргийг даачхаач, манай ээж бие муутай” гэж хэлсэн талаар мэдүүлэг авагдсан. Мөн энэ хэргийн гэрч О.Очирбат нь ажлаасаа тараад очиход амь хохирогчийн биед нь гэмтэл шарх байгаагүй гэж мэдүүлдэг. Тэгтэл талийгаачийн нүүрэн дэх гэмтлийг гэрч О.Очирбат анзаарахгүй өнгөрөх боломжгүй болох нь шинжлэн судалсан нотлох баримтаас харагдаж байна. Үүнээс дүгнэж үзвэл О.Очирбат нь худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Талийгаачийн унасан гэх газар нь ариун цэврийн өрөөний хаалга мөргөх боломжгүй болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдоно. Түүнчлэн талийгаач ариун цэврийн өрөөний хаалга мөргөсөн талаар О......гээс өөр хүн хараагүй, аяга шидсэн талаар 2 гэрч харсан байгаа. Санаатай хүний амь нас хохироосон уу, эсвэл болгоомжгүй үйлдэл үү гэх талаар тогтоох ёстой...” иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн доорх нотлох баримтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдаж байна. Үүнд
1. Шүүгдэгч О.О......гийн мөрдөн шалгах ажиллагаанд
- 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө О......в нь унтаж босоод нойлын өрөө орох гэж байгаад унаад боссон...” гэж (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),
- 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...19-20 цагийн орчим унтсан бөгөөд манай гэрт Бямбачулуун, түүний хамтран амьдрагч Т..........р, О......в бид 4 байсан бөгөөд манайд гаднаас хүн ирээгүй. ....Би ганц буйдан дээрээ ганцаараа унтаад О......в паарны хажууд ганцаараа унтаад, Бямбачулуун, Т..........р хоёр тагтан дээр унтаж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 06 цагийн орчим О......в өөрөө ганцаараа босоод ариун цэврийн өрөө рүү орох гэж яваад ариун цэврийн өрөөний шар өнгийн модон хаалгыг дух хэсгээрээ нэг удаа мөргөөд ар дагз хэсгээрээ шалан дээр саваад унасан. ...Би хаалга мөргөхийг өөрөө харсан. ...тэгээд Т..........р босож ирээд О......вын нүүрэнд нойтон алчуур тавьсан. ...11 цагийн үед манай эрэгтэй дүү Очирбат ирээд бид нар хөзөр тоглосон... Би өөрөө тархины судасны нарийсал, шохойжилт гэсэн оноштой бөгөөд тэнцвэрээ алдаад явж чаддаггүй. Бас 2 өвдөгний үе ясжилттай учир явж чаддаггүй...” гэж (1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал),
2. Гэрч Ч.Т..........рын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед Бямбачулуун бид хоёрыг тагтан дээр унтаж байхад О......г намайг дуудаад О......выг уначихлаа гэхээр нь би босоод очиход О......в ариун цэврийн өрөөний үүдэнд толгой хэсэг нь цонх руу харсан байдалтай 2 хөл нь хаалга руу харчихсан дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд ариун цэврийн өрөөний хаалга нээлттэй байсан. ...Тэгээд би О......выг татахад дээшээ харсан байдалтай дух хэсэг нь төмбийж хавдсан, ...дух хэсгээс нь цус гарсан, нүүр нь цус болсон ...байхаар нь татаж холдуулсан. ...өдөр О......гийн ах нь гээд Очироо гэдэг хүн ирээд 1 цаг гаран хамт байж байгаад явсан бөгөөд огт архи уугаагүй.. Тэгээд гэрт байхад 2 цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. ...Намайг хамт байх үед ....зодоон цохион болж байгаагүй...” гэж (1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал),
3. Гэрч О.Бямбачулууны мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр... О......в ах ...газарт дэвсэж өгсөн дэвсгэр дээр унтсан. О......г эгч орон дээрээ унтаад Т..........р бид хоёр тагтан дээр ор засаад унтсан юм. Тэгээд шөнө дунд болж байхад ...гэнэт О......г эгч намайг орилж дуудаад О......в угаалгын өрөөний хаалга мөргөөд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Т..........р бид хоёрыг очиж харахад О......в ах угаалгын өрөөний үүдний хэсэгт дээшээ хараад уначихсан ухаангүй байсан. Тэгээд би алчуур норгож өгөөд толгой дээр нь тавихад сэргэсэн. ...Т..........р бид хоёр О......в ахыг өргөж унтаж байсан газар нь хэвтүүлээд эргээд унтацгаасан. ...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө босоод харахад О......в ахын нүүр нь тэр чигээрээ хавдчихсан байсан. ...Тэр өдөр манай төрсөн ах болох Очирбат нь ирсэн. Манай ах О.Очирбат нь архи уудаггүй, өмнө нь уудаг байж байгаад сүүлд огт архи уухаа больчихсон...” гэж (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),
4. Гэрч А.Оюунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр өгсөн: “...О......р овогтой О......г бол манай төрсөн ээж юм. ...Би өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14-15 цагийн орчим ганцаараа... ээжийн гэрт очиход манай ээж О......г, хамтран амьдрагч О......в, ээжийн дүү төрсөн дүү Бямбачулуун, түүний хамтран амьдрагч нэрийг нь мэдэхгүй 60 орчим насны эрэгтэй хүн, манай ээжийн төрсөн дүү Очироо нар байсан. Манай ээж О......г орон дээрээ архи уусан байдалтай сэрүүн байсан. Хамт байсан хүмүүс нь архи уугаагүй байсан. Ээжийн төрсөн дүү Очироо болон Бямбачулууны хамтран амьдрагч настай хүн 2 гадаа тагтан дээр хөзөр тоглож байсан. О......в газар шалан дээр паарны наад талд гудсан дээр хэвтэж байсан. Бямбачулуун эгч надад хаалга нээж өгсөн. ...намайг очиход миний санаж байгаагаар О......вын зүүн талын нүд эргэн тойрондоо хөхөрчихсөн царай нь цонхигор харагдсан... Миний ээж 2018 оноос эхлэн 2 өвдөгний үений шингэн байхгүй хагалгаа хийж хиймэл өвдөгний үе суулгах шаардлагатай гээд эмчилгээ хийлгэх үед сүрьеэ өвчин тусаад хагалгаа хойшлогдож ирсэн ” гэж (1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал),
5. Гэрч О.Очирбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед ажлаасаа буугаад эгчийнд орж цай уух санаатай ...очиход гэрт нь О......г эгч, Бямбачулуун, Т..........р, О......в нар байсан бөгөөд бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг очиход О......в тагт руу гардаг хаалганы дэргэд шалан дээр гудсан дээр хэвтэж байсан. ...намайг ороход О......вын биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй. ...Би эгчийн гэрт 2 цаг орчим байсан бөгөөд цай уугаад тамхи татсан. Намайг байх хугацаанд талийгаач юм яриагүй бөгөөд унтаж байсан...” гэж (1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал)
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1835 дугаар дүгнэлтэд
“...Цогцсын гадна үзлэгээр: ...зүүн чамархайд 2.5х2см, баруун нүдний дээд зовхинд 2х1.5см, зүүн хацар, зовхийг хамарсан 7х6см, эрүүний зүүн доод хэсэгт 8.5х2.3см, зүүн мөрний дээд хэсэгт 12х11.5см, цээжний зүүн талд 11х8см, зүүн бугалгын урд хэсэгт 2.5х2.5см, доод хэсэгт 12.5х3см, баруун бугалгын доод хэсэгт 2.5х2см, гадна дунд хэсэгт 2х1.5см, баруун мөрөнд 9х7см, баруун шилбэний дотор дээд хэсэгт 4х4см, баруун гуяны гадна дээд хэсэгт 2х1см, зүүн суганы гадна хэсэгт 8х3см, түүнээс доош 1.5см зайд 4х2см, түүнээс доош 5см зайд 6х2.5см, зүүн далны гадна хэсэгт 10х9см тод хөх өнгийн цус хуралтуудтай...ДҮГНЭЛТ
“...6. Амь хохирогчид хийсэн задлан шинжилгээгээр баруун уушгины тархмал сүрьеэ, элэгний идэвхжилт үрэвсэл архаг өвчин тогтоогдлоо...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 106, 110 дахь тал),
7. Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
- 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Амь хохирогч П.О......вын цогцост хийсэн шинжилгээгээр элэгний хатуурал, архаг идэвхжилт үрэвсэл тогтоогдсон. Ийм өвчтэй хүн элэгний эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас цусны нийлэгжилт багсан судасны нэвчилтийн чанар ихэссэнээс арьс салст шарлан, арьсан доор цус хурах шинжүүд илэрдэг. Амь хохирогчийн биен дэх арьс салст шарласан байдал цус хуралтын онцлогийг харахад дээрх байдлаар үүссэн байх боломжтой байна...” гэж (1 дэх хавтас хэргийн 119-120 дахь тал)
- 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Талийгаач П.О......вын биед учирсан...толгойноос доош буюу их бие, дээд, доод мөчдөд үүссэн цус хуралтуудыг... мохоо зүйл буюу гэмтлээс үүссэн цус хуралтаас ялгаж болно. Энэ нь талбайн хэмжээ том, хөхрөлтийн өнгө нь тод хөх өнгөтэй, арьс салст тархмал шарласан, удаан хугацаанд шимэгдэж бүдгэрдэг зэрэг юм. Цус хуралт бол энгийн үед 7-10 хоногт шимэгдэж арилдаг, ийм өвчтэй үед удаан хугацаагаар буюу хэдэн сараар ч үргэлжилж болдог. Тэгэхээр талийгаач П.О......вын хувьд хавтаст хэрэгт авагдсан зургуудаас харахад хөхрөлтийн хэмжээ, өнгө, шимэгдэж буй байдлаас өвчний шалтгаант хөхрөлт гэдэг нь ялгагдаж харагдаж байна. ...Талийгаач П.О......вын үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл нь дагз, дух, баруун чамархайн зулгаралт гэмтлийн алинаас ч үүссэн байх боломжтой. Задлан шинжилгээний тэмдэглэл дээр дагзны зүүн хэсэгт зулгаралттай, баруун чамархайн хэсэгт 3х0.7см, зулгаралттай, духны урд хэсэгт 0.8х0.3см хар хүрэн өнгийн зулгаралттай гэжээ. Задлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургуудын №1 дээр ...духны зулгаралт, харин цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургуудын №2, 7, 8, 11 дээр тусгагдсан. Баруун чамархайн зулгаралт нь талийгаачийн чихний ар дээд хэсэгт байрлалтай байсан ба цогцсын гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт №12 дахь зурагт тусгагдсан боловч “толгойн ар хэсэгт байх шарх” гэж буруу тэмдэглэсэн байна. Дагзны зүүн хэсэгт зулгарсан гэдгийг яг гэрэл зургаар бэхжүүлж хавсаргаагүй байна...” гэж (2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 655 дугаар дүгнэлтэд:
“...2. Гавал ясанд хугарал үүсэхгүйгээр хатуу хальсан дор цусан хураа үүсэж болно.
Талийгаачийн баруун зүүн чамархай, баруун, зүүн дух, зулай дагзанд цохилтын хүч үйлчилснээс цохилтын ба цохилтын эсрэг талд хатуу хальсан доорх цусан хураа, зүүн ховдлын урд эвэр орчмын тархины эдэд няцрал, 2 тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, баруун чамархайн-дагз хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт үүссэн байна. Талийгаач элэгний архаг үрэвсэл, цус бүлэгнэлтийн хямралтай, гэмтэл авах үедээ архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан нь судасны нэвчимхий байдал үүсгэсэн, цусны бүлэгнэлт удаашран хатуу хальс доорх цусан хураа, аалзавч хальсан доорх цус харвалт их хэмжээтэй үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болжээ.
3. Талийгаачид үүссэн зүүн, баруун чамархай хэсэгт үүссэн цусан хураа нэг цаг хугацаанд үүссэн байна...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 185-189 дэх тал),
9. О.О......гийн өвчний картад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 204-205 дахь тал) зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.О......г нь амь хохирогч П.О......в руу аяга шидэж хөнгөн зэргийн гэмтэл учруулснаас хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн үүрээр П.О......в нь ........... хотхоны 10б байрны 02 тоотод унтаж байгаад ариун цэврийн өрөө орохоор явах замдаа хагас онгорхой байсан ариун цэврийн өрөөний хаалгыг мөргөж арагш унаснаас болж тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн талын чамархайн булчин, баруун, зүүн чамархай, дух, зулай болон дагзны хуйханд цус хуралт бүхий гавал тархины битүү гэмтлийн улмаас амь хохирсон болох нь дээрх гэрч, шинжээчийн мэдүүлэг, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.
Харин амь хохирогчийн биед учирсан толгойноос доош буюу их бие, дээд, доод мөчдөд үүссэн олон тооны цус хуралтуудыг амь хохирогчийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч гэмтлийн гаралтай бус амь хохирогчийн элэгний идэвхжилт үрэвсэл архаг өвчинтэй холбоотой талаар мэдүүлснийг нь үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн О.Очирбатыг худал мэдүүлэг өгсөн гэх боловч тэрээр өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг очиход О......в тагт руу гардаг хаалганы дэргэд шалан дээр гудсан дээр хэвтэж байсан. ...намайг ороход О......вын биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй...” гэснээс үзвэл түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч О.О......гийн гэрчээр өгсөн болон түүний охин А.Оюунсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн өвчний картад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзвэл шүүгдэгч нь 2 өвдөгний үе ясжилттай оношоор өвдөгтөө хагалгаа хийлгэж төмөр суулгуулсан, тэрээр өөрөө бие даан явах чадваргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой харагдаж байх тул шүүгдэгч, хохирогч нарыг хоорондоо зодолдсон, тэмцэлдсэний улмаас амь хохирогчид хүнд гэмтэл учруулж алсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг прокурор хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин прокурор 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2008 0265 61308 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор шүүгдэгч О.О......гийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан (3 дахь хавтаст хэргийн 08-14 дэх тал) мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц......аад хавтаст хэргийн материалыг 2021 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр танилцуулсан (3 дахь хавтаст хэргийн 40 дэх тал) байна. Гэтэл прокурор шүүгдэгчийн холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 222 дугаар тогтоолоор өөрчилж яллагдагч О.О......гийн холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөлт оруулахдаа энэхүү тогтоолоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэр энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах” эрхийг зөрчсөн гэх нөхцөлд хүргэж байх хэдий ч энэ нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй, түүнчлэн дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй болохыг тэмдэглэж, энэ талаар прокурорт анхааруулах нь зүйтэй.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл...г гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл...н улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны шинжээчийн 1835 дугаар дүгнэлтийн 5 дахь хэсэгт “Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж (1 дэх хавтаст хэргийн 105-117 дахь тал) дүгнэлт гарсан байх боловч шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Т..........р, О.Бямбачулуун нарын мэдүүлэг, шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс зүүн хацар, эрүүний өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь шаазан аяганд оногдож хагарсан хэлтэрхийгээр зүсэгдэх үед нэгэн зэрэг үүссэн байх боломжтой байна....” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал) зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт заасан “...гэмтлийн хөнгөн зэрэг...”-ийг шүүгдэгч О.О......г нь учруулсан гэж үзсэн бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэх ойлголтод хамаарахын сацуу, гэмтлийн хөнгөн зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, ...хамтран амьдрагч,” тус хуулийн үйлчлэлд хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж тус хуулийн нэр томьёог тодорхойлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.дахь хэсэгт “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаас үзвэл шүүгдэгч О.О......г, амь хохирогч П.О......в нар нь хамтын амьдралтай байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохын сацуу, нөгөө талаар шүүгдэгч нь хохирогчийн бие махбодод халдсан нь дээрх хуульд хамаарагдаж байна.
Мөн шүүгдэгчийн хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл...г хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн шинжийг хангажээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.О......г нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, шалтаг шалтгаангүйгээр, амь хохирогч П.О......в руу аяга шидсэний улмаас, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч О.О......г нь аяга шидэж, тус аяга нь амь хохирогч П.О......вын толгойн тус газар оносны улмаас эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүний өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, салстын цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Харин амь хохирогчид учирсан гавал тархины битүү хүнд гэмтэл болон хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоогүй болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл амь хохирогч П.О......вын хаалга мөргөж унасан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн үйлдсэн хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч О.О......гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц......аа нь баримтаар 10.147.550 төгрөг (3 дугаар хавтаст хэргийн 87-102 дахь тал) нэхэмжлэх боловч энэхүү баримтууд нь шүүгдэгч О.О......гийн хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсантай холбоогүй, амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой баримтууд байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь шүүгдэгчийн үйлдлээс болоогүй тул нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч О.О......гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлийг устгуулах дүгнэлтийг...”
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүгдэгч О.О......г нь хувийн байдлын хувьд хэрэгт авагдсан баримт болох иргэний үнэмлэхийн лавлагаагаар 1960 оны 02 дугаар сарын 19-ны өдөр төрсөн 61 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “...........” хотхоны 10б байрны 02 тоотод байнга оршин суух бүртгэлтэй (1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал), хүн амын өрхийн бүртгэлээр ам бүл ганцаараа амьдардаг (2 дахь хавтаст хэргийн 226-228 дахь тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 219)-аар гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдээгүй, эхийн алдар 2-р зэргийн одонгийн мөнгөн тусламж авдаг (1 дэх хавтаст хэргийн 228), хэрэг хариуцах чадвартай (2 дахь хавтаст хэргийн 142-143 дахь тал), тэрээр эрүүл мэндийн хувьд хоёр өвдөгний үе ясжилттай оношоор өвдөгтөө хагалгаа хийлгэж төмөр суулгуулсан гэх (2 дахь хавтаст хэргийн 205-2011 дэх тал) нөхцөл байдал тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч О.О......г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн хувийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан О.О......гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч О.О......г нь 61 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ял оногдуулах боломжгүй нөхцөл байдалтай байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүх дээрх ялыг оногдуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” хүн, хуулийн этгээдэд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хамаарна гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч О.О......гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэгдсэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т нэрлэн заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байх тул түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл бүрдсэн байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн...г Өршөөл үзүүлэх тухай хуулиар... эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно.” гэж заажээ.
Тиймээс шүүгдэгч О.О......гийн холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2008 0265 61308 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар болон хураагдаж ирсэн эд зүйлсээс хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн хэрэглэж байсан хувцсыг буцаан авахаа илэрхийлсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн
1.1 дэх заалтад зааснаар
-Амь хохирогч П.О......вын хар өнгийн өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн нэхмэл цамц 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож,
1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон
-Цустай бор өнгийн дэрний уутнаас 36х24см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг,
-Бор шаргал өнгийн даавууг гудас хэсгээс 15х13см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг,
-Шалан дээрээс цус мэт зүйлийг цагаан өнгийн хөвөнд шингээсэн зүйл,
-Шоо хээтэй гудасны цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс авсан 15х25см хэмжээтэй хэсэг,
-Обойн дээр бохирлогдсон 8х15см хэсгээс арчдас,
-Шүүгээн дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон аяга 1 ширхэг, паарны доод хэсгээс хатсан цус мэт зүйл,
-Тунгалаг шилний хэлтэрхий 3 см урттай цагаан өнгийн шаазангийн хэлтэрхий,
-Цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн синтепон материалтай дэрний дотор тал 2 хэсэг,
-Паарны доод хэсэгт 6 ширхэг шилний хэлтэрхий,
-Цэцгэн хээтэй ногоон өнгийн дэр,
-Угаалгын машин дээр байсан цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг дэвсгэр даавуу,
-Сэржим нэртэй архины шил,
-Дотор гадна хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотроо хөзрүүд хийсэн цагаан өнгийн сав,
-Цоохор сэнжтэй аяганы 5 хэсэг хагархай зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт О......рын О......гийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.О......гийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.О......гт оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн;
-Амь хохирогч П.О......вын хар өнгийн өмд 1 ширхэг, бор эрээн өнгийн нэхмэл цамц 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож,
-Цустай бор өнгийн дэрний уутнаас 36х24см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг,
-Бор шаргал өнгийн даавууг гудас хэсгээс 15х13см хэмжээтэй цус мэт зүйлээр бохирлогдсон хэсэг,
-Шалан дээрээс цус мэт зүйлийг цагаан өнгийн хөвөнд шингээсэн зүйл,
-Шоон хээтэй гудасны цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс авсан 15х25см хэмжээтэй хэсэг,
-Обойн дээр бохирлогдсон 8х15см хэсгээс арчдас,
-Шүүгээн дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон аяга 1 ширхэг, паарны доод хэсгээс хатсан цус мэт зүйл,
-Тунгалаг шилний хэлтэрхий 3 см урттай цагаан өнгийн шаазангийн хэлтэрхий,
-Цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн синтепон материалтай дэрний дотор тал 2 хэсэг,
-Паарны доод хэсэгт 6 ширхэг шилний хэлтэрхий,
-Цэцгэн хээтэй ногоон өнгийн дэр,
-Угаалгын машин дээр байсан цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг дэвсгэр даавуу,
-Сэржим нэртэй архины шил,
-Дотор гадна хэсэг нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дотроо хөзрүүд хийсэн цагаан өнгийн сав,
-Цоохор сэнжтэй аяганы 5 хэсэг хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 10.147.550 (арван сая нэг зуун дөчин долоо мянга, таван зуун тавин) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ