| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00148/И |
| Дугаар | 153/ШШ2018/00136 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 153/ШШ2018/00136
2018 оны 03 сарын 21 өдөр Дугаар 153/ШШ2018/00136 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Социолизм нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Дараа нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчин, тууварчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он бүрэн, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивд бүрэн байна. 1990-2000 оныг дуустал тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн.
Иймд Ж.******* намайг 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 506 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1978-1980, 1986-1991, 1983-1985 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Ж.*******ын 2020033 дугаартай, 0604984 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/4032 дугаартай лавлагаа,
-Ж.*******ын 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ж.*******ын ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн сайшаалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ж.*******ын илгээлтийн эзний хуудас,
-Гэрч Ж.*******гийн “Ж.******* нь 1978 онд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд илгээлтээр ирж малчнаар ажилласан. 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд тухайн жилдээ туслах үйлдвэрт норомчноор ажиллаж байгаад 1986 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажилласан. Би тус нэгдэлд 1983 онд тэжээлийн үйлдвэрт ажилд ороод нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид олон жил айл хөрш байсан учир бие биеэ сайн танина” гэх мэдүүлэг,
-Гэрч С.гийн “Ж.******* нь 1978-1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.******* нь 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийн 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА