| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00149/и |
| Дугаар | 153/ШШ2018/00135 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 153/ШШ2018/00135
2018 оны 03 сарын 21 өдөр Дугаар 153/ШШ2018/00135 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Ховд сумын ******* нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал илгээлтээр аав ээжийн хамт хоньчноор ажилласан. Би 1978 оны 06 дугаар сард 8-р анги төгссөн. Дараа нь 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч илгээлтээр гарч ажилласан 1978 оноос 1980 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг дуустал ажилласан жилийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1991 оноос 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан хөдөлмөрийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна.
Иймд Р.******* миний 1978 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1992 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь 1978 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1992 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 365 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Ховд сумын бригадын 1978-1980, 1983-1990 онуудын 70-р дансны хуулбарууд,
-Р.*******ын 14 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Р.*******ын 424289 дугаартай цэргийн батлахын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Р.*******ын 1981 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Р.*******ын 0704166 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Р.*******ын 1978 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн томилолт, 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн илгээлтийн хуудас,
-Р.*******ын ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дурсгалын бичиг, 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн диплом, 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн талархал, 1987 оны 04 дүгээр сарын гэрчилгээ, 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн диплом, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн баярын бичиг, 1988 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн баярын бичиг,
-Гэрч М.ын “Р.******* нь 1978 онд илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын бригадад, ******* нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тарах хүртэл Р.******* мал малласан. Би тэр үед бригадад жолоочоор ажиллаж байсан. Өмнө нь нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч М.гийн “би 1977 онд Ховд аймгийн Ховд сумын ******* нэгдлийн бригадад Худалдаа бэлтгэлийн ангийн няраваар ажилд орж байсан. Р.******* нь 1978 онд нэгдэлд малчнаар орсон. Мөн 1980-1983 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэл тарах хүртэл мал малласан. Би 1977 онд Ховд аймгийн Ховд сумын бригадад Худалдаа бэлтгэлийн ангийн няраваар, 1979 онд агентаар нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Р.******* нь 1978 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1992 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ХК-д малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин хэрэгт авагдсан Р.*******ы 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шагнагдсан гэх талархал, 1987 оны 01 дүгээр сарын хүндэт жуух бичгүүд нь тамга, тэмдэггүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******ы 1978 оны 06 дугаар сараас 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ******* нэгдэлд малчнаар, 1991-1992 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА