Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 89

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Хонгорморьт 1 дүгээр хэсэг, гудамж 011 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 2,925,362 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгээр хэсгийн 011 тоотод оршин суугч ******* овогтой ******* нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны дөр Сум хөгжүүлэх сангаас “Дэд бүтэц хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр 2,800,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Б.*******ын зээлийн хугацаа 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн Б.*******ын үндсэн зээл болон хүү болох 2,849,622 төгрөг алданги 71,240 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг нийт 2,925,362 төгрөгийг Б.*******аас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ. 

 

Зохигчид 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ: 

Б.******* би 2014 онд сум хөгжүүлэх сангаас авсан 2,925,362 төгрөгийг 2018 оны 08 сард 100% эргэн төлж дуусгана. Хэрэв төлж дуусгахгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй... Б.*******, харилцан  тохиролцсон мэргэжилтэн Д.Баярцэцэг... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын “Зээлийн гэрээний төлбөр 2,925,362 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь шүүхэд гаргасан “...сум хөгжүүлэх сангаас авсан 2,925,362 төгрөгийг 2018 оны 08 сард 100% эргэн төлж дуусгана...” гэх  эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын байгуулсан эвлэрэлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, 2,925,362 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 61,756 төгрөгийн тал хувь болох 30,878 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Б.******* /*******/-т холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 2,925,362 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 61,756 төгрөгийн тал хувь болох 30,878 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА