Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2018/00076/И |
Дугаар | 108 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 108
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “*******” ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 1 дүгээр хэсэг, гудамж 078 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******д /*******/-д холбогдох “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр нийт 650,925 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22523711 тоот гэрээ байгуулан 99683058 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар, утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J3 /GOLD/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээл худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 650,925 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* нь /99683058 дугаартай 22523711 тоот гэрээний дугаартай/ холбогдох зээлээр худалдан авсан “Samsung Galaxy J3” /GOLD/-ийн 561,730 төгрөгний төлбөрийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргуулсан болно. /Гар утасны авлагын хувьд өөрчлөлт орсноор 89,198 төгрөгийн залруулга хийгдсэн болно/. Хариуцагч З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 561,730 төгрөг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөр нийт 650,925 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 89,198 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдэх 561,727 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “...Хариуцагч З.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 561,730 төгрөг төлж барагдуулсан...” гэх тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,172 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 561,727 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 17,502 төгрөгийн тал хувь болох 8,751 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 8,751 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн З.*******д холбогдуулан гаргасан “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөр нийт 561.727 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас 89,198 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 561,727 төгрөгийг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,172 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,751 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 8,751 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА