Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

                             

 

 

 

 

 

  2022              02             25                                      2022/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

иргэдийн төлөөлөгч Э.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О.........р, Б.А........р,

шүүгдэгч О.Г........г, түүний өмгөөлөгч Б.Баттулга (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0587),

шүүгдэгч  Х.Цэ.........аа, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 3261 ),

шүүгдэгч Ч.А.........лд түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг эрүүгийн 2110 0000 00732 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 4 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт О...........гийн Г........г, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1989 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Баянгол дүүргийн 23 дугаар хороо ..............................., урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэсэн.

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хорих ялд шилжүүлж биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 50 хоногийн хугацаагаар тогтоосон.

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1042 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн.

 

2. Дайрт овогт Х.........тын Цэ.........аа, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......................... оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ТК90.............03. урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлсэн.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлсэн.

 

3. Мянгад овогт Ч..........дын А.........лд, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Төв аймгийн ..................хашаанд түр оршин суудаг гэх, регистрийн дугаар ИО92............115, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, мөн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэсэн.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ял дээр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногийн хорих ялд шилжүүлж биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

1. Шүүгдэгч О.Г........г нь;

- 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7 дугаар байрны зүүн талд иргэн Г.Э...........гтой маргалдан хөлөөрөө өшиглөн зодож, биед нь баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн хөмсгөнд шарх, зүүн доод 1.2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” худалдааны төвийн урд иргэн К.О...........гтай маргалдан толгойн тус газар нь тоосгоор цохиж биед нь их тархины хоёр талын бөмбөлгийн дух чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны доторх гадаргуу дахь цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж алсан

- 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед М.Б............лтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна иргэн О.Ц...........үүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж, өшиглөн биед нь тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий гэмтэл учруулж алсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан  гэмт хэрэгт,

- 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны  нутагт үйл ажиллагаа явуулдаг, “Тоёоко Инн” зочид буудлын ард байрлах усны далангийн орчимд иргэн О.Г........яагийн “Samsung s-6” “Nokia-3310” загварын гар утастай цүнхийг хүч хэрэглэн авч бусдад 97.800 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт.   

 

2. Шүүгдэгч Х.Цэ.........аа нь

- 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “Долоон наран” хүнсний дэлгүүрийн гадна хамт архи уусан иргэн О.Ц...........үүгийн нүүр рүү цохиж, хөл рүү нь өшиглөн, нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.А.........лдтой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим иргэн Ц.Г........ны толгойн тус газарт чулуугаар цохиж, биед нь зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт.

3. Шүүгдэгч Ч.А.........лд нь Х.Цэ.........аатай бүлэглэн  Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны орчим 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ц.Г........ны толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

1. Шүүгдэгч О.Г........г нь

- 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо “ТБД” андууд дэлгүүрийн хойно байрлах 5 дугаар байрны зүүн талд 66 дугаар цэцэрлэгийн баруун талд найзыгаа өмөөрч Г.Э...........гтой маргалдан улмаар түүний биед нь халдаж баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, 1, 2 дугаар шүдний сулрал, цээжний урд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

- 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн орой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд, Нарын замын урд байрлах Эрдэнэдрийлинг ХХК-ийн ертөнцийн зүгээр зүүн талд, “Монсуль” шатахуун түгээх станцын баруун талд байрлах чингэлгүүдийн дунд К.О...........гийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь шалтаг шалтгаангүйгээр гараараа болон тоосгоор цохиж зодон биед нь халдаж эрүүл мэндэд нь их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүний баруун хажуу гадаргууд цус хуралт, зүүн дунд чөмгөний хүзүүний хугарал, зүүн чихний дэлбэн, баруун шилбэ, баруун даланд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулан, К.О...........г нь 2021 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 16 цаг 51 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд  хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 25 минутад амь хохирсон,

- 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 36 минутад М.Б............лтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талбай, Нэхмэлийн 7 дугаар байр, “Долоон наран” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Ц...........үүтэй маргалдан улмаар О.Г........г нь түүний биед нь 39 удаа гар, хөлөөрөө өшиглөсөн, М.Б............л нь зодооныг салгахаар очихдоо О.Ц...........үүг 1 удаа өвдөглөж 2 удаа өшиглөсний улмаас О.Ц...........үү нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралттай, баруун дээд зовхинд цус хуралт, доод эрүүний доод гадаргуу, зүүн тохой, зүүн бугуйн үе, зүүн сарвууны ядам хуруу, зүүн өвдгөнд зулгаралт,  тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх, цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа зэрэг хүнд гэмтэл учруулан, О.Ц...........үү нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад амь хохирсон,

- 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 дугаар байрны хойд талд, үерийн ус зайлуулах далан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа О.Г........яагийн араас очин түүнийг түлхэж унаган баруун талын мөрөндөө үүрсэн байсан хар бор шоотой арьсан цүнхийг булааж авч, 97.800 төгрөгийн хохирол учруулсан.

 

2. Шүүгдэгч Ч.А.........лд, Х.Цэ.........аа нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 32 дугаар байрны орчимд Ц.Г........ныг цохилоо гэх шалтгаанаар биед нь гар, чулуугаар халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

Харин прокурор яллах дүгнэлтэд хэргийн товч агуулгыг тусгахдаа шүүгдэгч О.Г........гийг “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо Барилгын 7 дугаар байрны зүүн талд Г.Э...........гийн биед хөнгөн хохирол учруулсан...”, “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр К.О...........гийг алсан...”, “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед О.Ц...........үүг алсан..”, “...Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Тоёоко Инн” зочид буудлын ард байлах усны далангийн орчим О.Г........яаг дээрэмдсэн...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал

- Хохирогч Г.Э...........гийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар байрны зүүн тал 66 дугаар цэцэрлэгийн баруун талд зодсон болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал) мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал), амь хохирогч К.О...........гийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зодсон болох нь гэрч К.О...........л (2 дахь хавтаст хэргийн 125 дахь тал), гэрч Д.Г...........а (2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, амь хохирогч О.Ц...........үүг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 36 минутад зодсон болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 32-35 дахь тал), хохирогч О.Г........яаг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 7 дугаар байрны хойд далангийн орчим дээрэмдсэн болох нь гэрч Ч.Э.........аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (2 дахь хавтаст хэргийн 220 дахь тал) мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон учир хэргийн үйл баримтыг шүүхээс зөвтгөн тогтоов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

 

Нэг. Г.Э...........гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нотлогдсон байдал

1. Хохирогч Г.Э...........гтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Барилгын 7/5 дугаар байрны зүүн талын саадын орчимд өөрийн найз Ал..........ганатай хамт салхилаад явж байтал саадан дотор сууж байсан жижиг биетэй нэг залуу намайг “хол яваарай” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн найзын хамт очоод тэр жижиг залуутай маргалдаад түүнийг заамдаад автал тэнд сууж байсан бүдүүн махлаг эмэгтэй “би жирэмсэн” гэж орилоод над руу дайраад би тэр залуутай ноцолдож байхдаа газар унатал дээрээс хоёр залуу нийлээд зодчих шиг болсон...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 20 дахь тал),

“...тухайн үед би Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар байрны урд найзтайгаа нэлээн их архи уучхаад салхилаад явж байгаад эрэгтэй, эмэгтэй хоёртой маргалдсан. ...Намайг хойш бүдрээд унахад нөгөө залуу нь миний толгой, нүүр, цээж хэсэгт дэвссэн. ...Тэр бүдүүн, нүдний шилтэй эмэгтэйн нөхөр гэх залуу миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 24 дэх тал),

2. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд: “...2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 21 цаг 00 минутад Бэгэр 10-аас “Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн баруун талд хүмүүс зодолдоод байна.” гэх дуудлагыг шалгахад ...О...........г овогтой Г........г нь ...зөрчил гаргасан байх тул эрүүлжүүлэх байрны эмчийн хяналтад албадан эрүүлжүүлэхээр хүлээлгэн өгөв...” гэх баримт (3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6325 дугаар дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдар ихтэй, зүүн хөмсөгний гадна хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай, цээжний урд хэсэгт 27х14см хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн доод 1, 2 дугаар шүд нааш цааш ганхаж хөдөлнө. ДҮГНЭЛТ

1. Г.Э...........гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх баримт (3 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

4. Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...6323 дугаар дүгнэлтийн хэсэгт цээжний урд хэсэгт цус хуралт гэснийг оруулаагүй нь бичиглэлийн алдаа болсон байна. Энэ нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал),

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г........гийн өгсөн: “...Манай найз ТБД Андуудын орчим 49 дүгээр байранд эхнэрийнхээ хамт жижүүр хийдэг. Тухайн үед 7 дугаар сарын 11-ний өдөр болж байсан бөгөөд цуг наадам тэмдэглээд бид нар  хуушуур идэж, 2 шил 0.75л архи хувааж уугаад сууж байхад Э...........гт нөгөө талд архи уугаад сууж байсан. Э...........г өөрөө манай найзыг араас нь ирж зодсон. Манай найз тухайн үед миний цэнэглүүлэхээр өгсөн утсыг жижүүрийн байрнаасааа авчхаад надад авчирч өгөхөөр явж байхад Э...........г ардаас нь ирж зодсон тул тийм зүйл болсон гэв...” гэх мэдүүлэг,

- Яллагдагчаар өгсөн “...Э...........гтой бол тус байрны саадад сууж байхад хамт сууж байсан найз Энхбаярыг үгийн зөрүүгүй цохисон. Би татаж салгасан чинь над руу томроод намайг цохихоор нь зөрүүлээд цохисон...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

 

Хоёр: К.О...........гийн амь насыг хохироосон хэргийн нотлогдсон байдал

1. Гэрч К.О...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би К.О...........гийн нагац ах нь, ...К.О...........г нь 2-3 жилийн өмнөөс Нарантуулаар явж архи уудаг болсон ...хамгийн сүүлд ...4 хоногийн өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдөр үеэл Ууганбаяр руу К.О...........г нь залгаад “10.000 төгрөг явуулаач, Улиастайд нутгийн ахынд байна. Хоол хийж идэх гэсэн юм” гэж ярьсан байсан. Тэгэхээр нь Ууганбаяр Эрдэнэ гэсэн нэртэй 5085067936 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 15 цаг 07 минутад дүү Ууганбаяр К.О...........г руу 10.000 төгрөг шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 125 дахь тал), 

2. Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Энхбат, Эрдэнэ, Ариунбат, Мөнхбат, К.О...........г, ..., Пүрвээ, Сүхээ нарын хамт ...Эрдэнэдрийлинг каргоны цаад талд ...төмөр замын хайсны ард талд 0.75л хэмжээтэй архийг ууцгаасан юм. Тухайн үед К.О...........г нь дүүтэйгээ яриад Эрдэнийн дансанд 10.000 төгрөг шилжүүлж авсан. Энэ үед Ариунбат, Сүхээ хоёр дэлгүүр явж 2 шил 0.75л архи авч ирээд уусан. Мөнхбат, Эрдэнэ хоёрыг тэр хэд мөнгө олсон гээд дахин архинд явуулсан бөгөөд нөгөө хоёр ирэхдээ 3 шил 0.75л архи аваад ирсэн. Уг архийг уучхаад бөөнөөрөө зах руу орсон. Тэгээд явж байхад нэг нь нэг шил архи авчихсан байхаар нь архи ууж байсан газар луугаа явж... очоод архиа хувааж уучхаад К.О...........г бид хоёр “унтлаа” гэж хэлээд унтсан. ...Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд ухаан ороход нүүр амнаас цус гоожсон, газар хэвтэж байхад элэг рүү өшиглөхөд сэрсэн. ...би босоод хартал К.О...........г цустайгаа хутгалдсан хэвтэж байхаар нь би шууд каргоны манаачийн байр луу явахаар булан тойртол Энхбат, Пүрвээ, Эрдэнэ гурав урдаас гарч ирээд яасан талаар асуусан. Тэгэхээр нь болсон асуудлын талаар хэлээд ...зодсон хүний араас явсан боловч олоогүй. Тэгээд буцаад ирэхэд К.О...........г архи уусан газар байхгүй байсан. ...Маргааш өглөө нь К.О...........г чингэлгийн цаанаас ирсэн бөгөөд ...түүний зүүн талын хүзүү хэсгээр цус нь гоожсон хатчихсан байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал),

3. Гэрч Т.Урнаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сард буюу одоогоо (2021.08.23)-с 4-5 хоногийн өмнө би Нарантуул захын урд байдаг чингэлгүүдийн голд байх хэвтрээ эргэх гээд очиход бөөн зодоон болж байсан. Би тэр орчимд бие засаад сууж байсан чинь Ариукаа гээд аймар бүдүүн, зузаан шилтэй, буржгар үстэй хүүхэн над дээр ирээд, намайг түлхээд “манай нөхөр шоронгоос гараад 2 хонож байна.” гээд байсан. Тэр Ариукаагийн нөхөр гэх залуу нь өндөр, туранхай, том нүдтэй, хар бараан өнгийн саравчтай малгайтай, үсээ хусуулсан байсан бөгөөд чингэлгүүдийн өмнө байхдаа тоосго чулуугаар Г...........а, К.О...........г... нар лүү зогсолтгүй чулуу, тоосго шидээд байсан. ...би тэд нартай хамт уугаагүй, бие засах гэж явахдаа л таарсан юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 129 дэх тал),

4. Гэрч Х.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо (2021.08.23)-с 3-5 хоногийн өмнө Нарантуул захын урд талд байдаг чингэлгүүдийн дунд К.О...........г, Пүрэвээ, Мөнхбат, Сүхбаатар, Эрдэнэ бид хэд архи уугаад сууж байхад К.О...........г, Г...........а хоёр тасраад унтаад үлдсэн ба бид хэд тараад явцгаасан. Тэгээд орой чингэлэгт байхад Урнаа, Зоригтбаатар хоёр орж ирээд “үсээ хуссан өндөр залуу, нэг бүдүүн хүүхэн хоёр ирээд ...К.О...........г, Г...........а хоёрыг зодоод явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 127 дахь тал),   

5. Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс урагшаа Дүнжингарав худалдааны төв рүү явахад байдаг, төмөр замын доод талын явган хүний гарам дотор Энхбат, Эрдэнээ, К.О...........г, Г...........а, Сүхбаатар бид нар “Мөнхжин” нэртэй 0.75л архи хувааж уусан. Архиа ууж дуустал Г...........а, К.О...........г хоёр унтлаа гээд төмөр замын доод гармын хажууд үлдсэн. Би ...түүхий эдээ түүх гээд ...Дүнжингарав руу явсан. ...Намайг ...түүхий эдээ түүчхээд буцаад архи уусан газраа... ирэхэд Сүхбаатар, К.О...........г, А.........лд, Мөнхбат, Г...........а нар бүгдээрээ байсан. Тэр үед К.О...........гийн толгой хА........рчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. ...Хэн зодсон талаар асуухад Г...........а, К.О...........г хоёр “мэдэхгүй байна. Бид хоёрыг унтаж байхад зодчихоод явсан” гэж хэлсэн... К.О...........г, Г...........а хоёр унтаж байхдаа зодуулсан гэсэн. Болсон явдлыг ...Зоригоогийн эхнэр харсан гэсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 131-132 дахь тал),

6. Гэрч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ариунбатын хамт “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр явж байтал К.О...........г, Г...........а, Энхбат, Эрдэнээ, Пүрэвээ ахтай тааралдсан юм. Тухайн үед К.О...........г, Г...........а хоёр тасраад уначихсан байсан. Тэгээд Ариунбат бид хоёр архинд яваад нэг шил 0.75л хэмжээтэй “Хийморь” гэсэн архи авчирсан. Эргээд ирэхэд К.О...........г, Г...........а хоёр зодуулчихсан хажууд нь хүн байхгүй байсан. ...хэн зодсон талаар асуухад саарал комбинзон өмссөн, хоёр талын үсээ хусуулсан, дээд талын үсээ хойш самнасан эрэгтэй, хажуудаа хүүхэнтэй явж байсан. Унтаж байхад гэнэт ирээд зодсон гэж хэлсэн. Тэгээд Дүнжингаравын тийшээ араас нь яваад олоогүй тул авч ирсэн архиа уусан. ...Тэр үед К.О...........гийн толгой шалбараад хА........рчихсан байсан. ...Тухайн бид нар архиа... Нарантуулын төв хаалганы чанх урд хэсэг Монсуль шатахуун түгээх станц болон Эрдэнэдрийлинг ХХК-н голд байх чингэлгүүдийн ард ууцгаасан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 122 дахь тал),

7. Гэрч Х.Цэ.........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч О.Г........гтой хамт Дүнжингарав захын урд тал чингэлгүүдийн дунд баахан гутал хаясан байхаар нь очиж таарах гутал үзсэн. Гэтэл уг газрын ойролцоо архи ууж байсан ...хоёр эрэгтэй “наана чинь чамд таарах гутал байхгүй, чи ийшээ хэвт” гэж хэлтэл манай хамтран амьдрагч уурлаад уг хоёр эрэгтэйг эхлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Дараагаар нь босоод ирэхээр нь тоосгоны талаар толгой хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа цохисон талаар би сайн анзаараагүй. ...Уг хоёр хүнийг тоосгоор цохиод л байсан. ...Уг хоёр хүнийг эхлээд гараараа цохисон, дараа нь тал тоосгоор толгой руу нь цохиод байсан. Нэг эрэгтэйг нь гараараа нэг, тоосгоор нэг удаа цохисон. Уг хүний зүүн хөмсөгний доод хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 138 дахь тал),

8. Гэрч Б.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би К.О...........гийг таньдаг, бид хоёр Увс аймгийн Улаангом суманд ...ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа найзалдаг болсон. ... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр К.О...........г надтай Баянхонгорын ачааны машин зогсдог зогсоолын хажууд тааралдаад надаас “мөнгө байна уу?” гэж асуухаар нь би “надад 3.000 төгрөг байна” гэж хэлэхэд чимээгүй авсан. Тэр үед К.О...........гийн баруун нүд нь хавдчихсан, толгойных нь ар дагз хэсэгт цус нь үстэйгээ наалдаад хатчихсан байхаар нь би “яасан юм бэ?” гэж асуухад тэрээр ... “тасраад унтаж байхад хүнд зодуулсан байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 120 дахь тал),

9. Гэрч Г.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээр ирж ...Г.К.О...........г гэдэг хүнийг хайж байсан. ...Тэгээд К.О...........гийг Нарантуул захын Баялаг ундраа худалдааны төвийн харалдаа, Нарантуул захын замын урд талд байх улаан өнгийн чингэлгийн дундаас олсон. ...тэр үед К.О...........гийн толгой хА........рсан байхаар нь би тэнд сууж байсан гурван хүнээс “энэ хүний толгой тархи яасан юм бэ?” гэж асуухад ...Сүхээ гэдэг нь ... “3-4 хоногийн өмнө Хархорин зах амарсан өдөр бид нарыг архинд явчхаад ирсэн хойгуур К.О...........гийг энд тасраад унасан байхад нь толгой дээр нь хүмүүс дэвсээд зодоод явсан” гэж хэлэхэд хажуугаас К.О...........г “би бүр ахын дүү нар болиоч ээ гэж хэлсэн” гэж надад хэлсэн. ...Тухайн үед ...К.О...........гийн зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, тэр нүднийх нь завсраас шар өнгийн шингэн зүйл урсаж гараад хатсан, зүүн чихний харалдаа толгойны хэсэгт нь цус гарч овоорч хатсан, ...толгойны дагзны дээд хэсэгт цус мэт зүйл гарсан, толгой нь хА........рсан мэт харагдаж байсан....” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 116 дахь тал),

10. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт: “...Ch05-20210821-19004.mp4 гэсэн дүр бичлэг байв. Дүрс бичлэг нь зүүн талаас баруун урагш чилэлтэй байрласан. 2021-08-21 гэсэн огноотой, дүрс бичлэгийн цагаар 19:18:48 минутад шүүгдэгч О.Г........г нь үсээ спорт халимгаар засуулсан, улаан өнгийн юүдэнтэй цамц өмсөж, бор хүрэн өнгийн комбинзон өмдний дотуур хийсэн, хар өнгийн үүргэвчтэй, хар өнгийн пүүз өмссөн байдалтай дүрслэгдсэн...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал), 

 

11. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд талд байх засмал замын урд талын чингэлгүүдийн хажууд ...байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 90-93),

12. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “Цогцос нь 172 см урттай, толгойн үс хуссан, 46 настай гэх эрэгтэй, хүний цогцост байна... Цогцсын зүүн хөмсөгний гадна 2см, зүүн чамархайн хуйханд 2см урттай шарханд оёдол тавигдсан. Зүүн... баруун чамархайн хуйханд 20см тах хэлбэрийн мэс заслын зүслэг хийн оёдол тавигдсан шархтай, баруун чамархайн хуйх овойсон, зүүн нүдний дээд, доод зовхи хөх ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний баруун хажуу хэсэг 10х1.5см ягаан өнгийн цус хуралттай, зүүн чихний дээд дэлбэнд 2х0.3см хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун шилбэний өмнөд доод хэсэгт 2х0.4см хар хүрэн өнгийн зулгаралттай, баруун далны хэсэгт 1х0.3см хүрэн зулгаралттай, 1.5х1.5см ягаан өнгийн цус хуралттай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 94-100 дахь тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1724 дүгээр дүгнэлтэд

“...Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд: Зүүн хөмсөгний гадна хэсэгт 2см урттай, зүүн чамархайн хуйханд 2см урттай мэс заслын оёдол бүхий шархнуудтай, ...зүүн нүдний дээд, доод зовхинд 5х4.2см хөх ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний баруун хажуу хэсэгт 10х9.5см талбайд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт 2х3см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун шилбэний урд дунд хэсэгт 2х0.4см хүрэн бараан өнгийн зулгаралттай, баруун далны дотор хэсэгт 1х0.3см хүрэн улаан өнгийн зулгаралттай, 1.5х1.5см хөх ягаан өнгийн цус хуралттай...

ГССҮТ-н ...өвчний түүхэнд: ...2021.08.21-ны 16:51 үед НЯТТ 103-р 3 хоногийн өмнө зодуулсан гэх асуумжтай хүргэгдэн ирсэн. Бодит үзлэгээс: Биеийн байдал маш хүнд. Ухаангүй, цочруулд ямар ч хариу урвалгүй, гүн комын байдалтай... Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхи хөхөрч хавдсан, хүзүүний баруун хажуу хэсэгт хөхрөлттэй, зүүн хөлд татлага хийж, ачаа зүүсэн, толгойд мэс заслын боолттой. ...Үндсэн онош: Хавсарсан гэмтэл, тархины хүнд хэлбэрийн гэмтэл, гавлын суурийн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, аалзавч доорх тархмал цус харвалт, тархины 2 тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, зүүн талын дунд чөмгөний хүзүү хэсгийн далд хугарал, амьсгал, зүрх судасны цочмог дутагдал. 2021.08.21-ны мэс заслын эмчилгээний заалт: Тархины 2 талыг хамарсан 1.3х1.5см хүртэл зузаантай хатуу хальсан доорх цусан хураатай, тархи дарагдал ихтэй, аалзавчинд цус харвалттай. Мэс заслын бичлэг: ...Зүүн, баруун зулай, чамархай хэсэгт тах хэлбэртэй зүслэг хийв. ...хатуу хальс чинэрч хөхөрсөн байдалтай... субдураль зайнд хатуу хальсанд хагас дугуй зүслэг хийхэд субдураль зайнд бүлэгнэсэн цусан хураа өөрийн даралтаар гарч үлдэгдэл цусан хурааг угааж, соруулж авав. Тархи лугшилтгүй, хаван ихтэй байв. ...2021.08.21-ний Толгойн КТГ-н шинжилгээнд: ...гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй... Зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, зулайн дэлбэнг хамарсан 1.3см хүртэлх гүн зузаантай /+71/HU нягтралтай, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд 0.5см гүн зузаантай, духны дэлбэнд 0.4см гүн зузаантай, зулайн дэлбэнд 1.5см гүн зузаантай /+67/HU нягтралтай том хэмжээний тархмал субдураль цус хуралттай, 2 талын хоншоорын хөндийн салст бага зэрэг зузаарсан... тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай. ...Зулайн арын хуйхан доор хаван хавдартай, гаднын биеттэй. ...2021.08.21-ны эмчийн тэмдэглэлд: зүүн талын хөмсөг 3см зулгарсан, зүүн талын чихний дээд хэсэг хуйх орчим 3см гүн няцарч зүсэгдсэн шархтай, зүүн нүд хавдаж хөхөрсөн, хүзүүний баруун талд хөхөрч няцарсан, зүүн тавхай гадагш эргэсэн байдалтай. ... 2021.08.23-ны 21:25 минутад нас барав. Төгсгөлийн онош: Хавсарсан хүнд гэмтэл, тархины хүнд хэлбэрийн гэмтэл, гавлын суурийн дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, аалзавч доорх тархмал цус харвалт,...  зүүн талын дунд чөмгөний хүзүү хэсгийн далд хугарал, амьсгал, зүрх судасны цочмог дутагдал... ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

1. Талийгаач К.О...........гийн цогцост дагз ясны зүүн хэсгийн шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хүзүүний баруун хажуу гадаргууд цус хуралт, зүүн дунд чөмгөний хүзүүний хугарал, зүүн чихний дэлбэн, баруун шилбэ, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. 4. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цогцост учирсан гэмтлүүд нь ...хэрэг учрал гэх болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Цогцост учирсан дагз ясны хугарал гэмтэл нь унах үед бусад гэмтлүүд нь цохиулах, зодуулах үед үүсгэгдэх боломжтой.

7. Цогцост учирсан гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн дунд чөмгөний хүзүүний хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, хүзүүний баруун хажуу гадаргууд цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун шилбэ, баруун даланд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй....

9. Талийгаач К.О...........г нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 144-161 дэх тал),

 

14. Шинжээч эмч Ц.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач К.О...........гт учирсан гавал тархины гэмтэл нь эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж бага, тархины 2 талын бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цус харвалт гэмтлүүд байсан ба дээрх гэмтлүүд нь тархийг дарсны улмаас нас барсан. Нэг талд биш 2 талдаа тархмал үүссэн гэмтэл юм...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал), 

Гурав. О.Ц...........үүгийн амь насыг хохироосон хэргийн нотлогдсон байдал.

1. Гэрч Л.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө ...07 цагийн үед Долоон наран дэлгүүр орсон чинь үүдэн хэсгийн газарт О.Ц...........үү нь амьсгалтай, хүнд зодуулсан хэвтэж байсан. Тус Долоон наран дэлгүүрийн худалдагч  эмэгтэй надаас “энэ хүнийг таних уу?” гэж асуухаар нь би “танина ...манай энэ хавиар архи уугаад яваад байдаг” гэж хэлсэн. Тэгтэл Долоон наран дэлгүүрийн худалдагч охин цагдаа дуудсан. Би дэлгүүрээс талх аваад гарч ирэхэд цагдаа, түргэн ирсэн. Эмнэлгийн машин О.Ц...........үүг аваад явахад тус дэлгүүрийн хажуу талын ТҮЦ-д ногоо зардаг миний үеийн залуу надад “шөнө 2 эрэгтэй, 1 эмэгтэй маргалдаад тэр гурван хүний нэг залуу нь удаан зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-113 дахь тал),

2. Гэрч Э.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 7 цаг 5 минутын үед Арцад 10-т дуудлага ирсэн. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны урд талд ухаангүй байдалтай хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн...тэгээд дуудлага өгсөн эмэгтэй хүнтэй ярихад буудлын хойно байрлах Долоон наран дэлгүүрийн үүдэн хэсэгт байгаа гэж хэлсэн. Тус дэлгүүрийн гадаа яваад очиход зүүн мөр нь доош дарсан нүүр хэсэг нь доош харсан байдалтай эрэгтэй хүн ухаангүй байсан... Дуудлагаар очиход дуудлага өгсөн эмэгтэй байсан. Долоон наран дэлгүүрийн худалдагч “дэлгүүрээ онгойлгох гэж байхад тус дэлгүүрийн үүдийг хаагаад ухаангүй хэвтэж байсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал),

3. Гэрч Ц.Энхбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 7 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-ийн автобусны буудлын ард Долоон Наран гэх хүнсний дэлгүүрийн урд талын үүдэн хэсэгт 25-30 орчим насны эрэгтэй ухаангүй байдалтай хэвтэж байсан. Очоод дуудаж үзэхэд сэрэхгүй амьсгалж байхаар нь 103 дугаарт дуудлага өгч нөхцөл байдлын жижүүрийн ахлахад хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 123-124 дэх тал),

4. Гэрч Л.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 21-ээс 22-ны өдөр томилгооны дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвд их эмч хийж байсан. ...Томилгооны дагуу тус өдөр 24 цаг ээлжийн ажилтай байхад манай 103 дугаарт “Хан-уул дүүргийн 2 дугаар хороо 19 үйлчилгээний төвийн хөшөөтэй автобусны буудлын хойд талд ухаангүй согтуу зодуулсан байдалтай хүн байна.” гэх дуудлага Хан-Уул  дүүргийн цагдаагаас өгсөн. Дуудлагын дагуу тус газарт 2021 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 7-8 цагийн хооронд очсон. Очиход Долоон наран гэх дэлгүүрийн үүдэн хэсэгт цементэн дээр ухаангүй 20-30 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хүний хамраас нь цус гарсан, нүүр хэсэг болон толгойны орой хэсэг гэмтэлтэй хавдсан байдалтай ухаангүй, согтуу байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал),

5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ний автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талд... “Долоо наран” хүнсний дэлгүүр гэх ногоон өнгийн дэлгүүр байх бөгөөд тус дэлгүүрийн урд талд нь хохирогчийг хэвтэж байсан гэх...газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-15 дахь тал),

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт: “...Ch05-20210821-20254.mp4 гэсэн дүр бичлэг байв. Дүрс бичлэг нь зүүн талаас баруун урагш чилэлтэй байрласан. 2021-08-21 гэсэн огноотой, дүрс бичлэгийн цагаар 20:36:51 минутад О.Г........г нь О.Ц...........үү рүү баруун гараараа салаавч үзүүлж, 53 секундэд баруун гараараа түүний зүүн шанаа орчим 1 удаа цохиход тэрээр хойш савж унан дэлгүүрийн дотор хэсэг ойчих бөгөөд 59 секундэд О.Г........г нь баруун хөлөөрөө түүнийг 1 удаа өшиглөв. Үүний дараа О.Г........г нь О.Ц...........үү рүү тонгойн ярилцах бөгөөд 37 минут 17 секундэд түүний толгой хэсэг рүү зүүн гараараа 1 удаа шанаадаж дахин хоорондоо ярилцах бөгөөд 42 секундэд О.Ц...........үүгийн толгой хэсэг рүү Х.Цэ.........аа баруун гараараа 1 удаа алгадахад 43 секундэд О.Г........г нь толгой хэсэг рүү баруун гараараа 4 удаа шанаадаж, зүүн хөлөөрөө 5 удаа өвдөглөв. Үүний дараа О.Ц...........үүгийн өөдөөс О.Г........г, Х.Цэ.........аа нар харсан байдалтай байхад 59 секундэд О.Г........г нь зүүн хөлөөрөө 4 удаа, баруун хөлөөрөө 4 удаа өшиглөж, 38 минут 12 секундээс 16 секундийн хооронд зүүн гараараа 2 удаа цохиж, баруун хөлөөрөө 2 удаа өшиглөв. Үүний дараа 20 цаг 38 минут 29 секундэд М.Б............л нь ертөнцийн зүгээр баруун талаас гүй ирээд О.Г........гийг салгаж холдуулах бөгөөд М.Б............л нь газар хэвтсэн О.Ц...........үүг татан суулгаж өөдөөс нь харан явган сууснаа хоёр өвдөг дээр нь гараа тавиад уулзаж байхад О.Г........г нь 33 секундэд дахин түүний зүүн тал руу баруун хөлөөрөө 1 удаа өшиглөхөд М.Б............л нь холдуулав.  М.Б............л нь дахин О.Ц...........үүг газраас татан суулгах үед О.Г........г түүний хажууд очоод О.Ц...........үүтэй ярилцаж байгаа мэт харагдах бөгөөд 39 минут 05 секундэд дахин баруун хөлөөрөө түүний дээрээс 1 удаа дэвсэж өшиглөөд М.Б............лийг хойш татан унагасны дараа О.Ц...........үүг баруун хөлөөрөө 4 удаа өшиглөж зүүн хөлөөрөө 1 удаа дэвсэх үед М.Б............л О.Г........гийг салгав. Энэ үед цаг 39 минут 21 секунд болж байв. 39 минут 26 секундэд О.Ц...........үүгийн урд Х.Цэ.........аа байхад түүнийг О.Г........г холдуулж байгаад 27 секундэд дахин баруун хөлөөрөө 2 удаа өшиглөхөд М.Б............л түүнийг салгав. Үүний дараа О.Ц...........үү дээр Х.Цэ.........аа очин юм ярилцаж байгаа мэт харагдах үед М.Б............л нь Х.Цэ.........ааг холдуулж О.Ц...........үүгийн хажууд очих бөгөөд 39 минут 40 секундэд тэрээр зүүн хөлөөрөө түүнийг 1 удаа өвдөглөж,  48 секундэд баруун талаас нь О.Г........г дахин баруун хөлөөрөө 1 удаа өшиглөж, зүүн хөлөөрөө 1 удаа тийрэх бөгөөд энэ үед М.Б............л суусан, Х.Цэ.........аа зогссон байдалтай байна. О.Г........г дахин 57 секундэд О.Ц...........үүг баруун хөлөөрөө 3, зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөхөд М.Б............л түүнийг салган баруун тийш авч явах үед Х.Цэ.........аа нь 40 минут 11 секундэд зүүн, баруун гараараа О.Ц...........үүгийн толгой хэсэг рүү тус бүр 1 удаа алгадах ба энэ үед баруун талаас М.Б............л ирж зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөж, түүнийг газраас татан суулгах мэт үйлдэл хийх боловч О.Ц...........үү ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байв. 20 цаг 40 минут 39 секундэд О.Ц...........үүгийн дээрээс М.Б............л босох бөгөөд М.Б............л, Х.Цэ.........аа нарыг О.Г........г баруун талаас ирж 20 цаг 41 минут 31 секундэд авч явах бөгөөд О.Ц...........үү ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийхгүй байж байгаад 43 минутаас хөдөлгөөн хийж эхлэв...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал),    

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 32-35 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1762 дугаар дүгнэлтэд

“...ГССҮТ-ийн 2021.08.22-ны толгойн КТГ-н шинжилгээний хариунд: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй... Баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагз хэсгийг хамарсан оройгоос суурь хүртэл үргэлжилсэн 2.2см зузаантай +27, +88 HU хүртэлх холимог нягтралтай субдураль цус хуралттай. Баруун тал бөмбөлгийн тархины эд дарагдалтай. Тархины эд хавантай... баруун хажуу ховдол, 3-р ховдол шахагдаж нарийссан, зүүн хажуу ховдлын арын эвэр чамархайн эвэр өргөссөн. Голын бүрдэл зүүн тийш 2.2см шилжсэн, зүүн зулай чамархай хэсгийн зөөлөн эдэд хавантай...гэжээ.

2021.08.22-ны өдөр...н мэс заслын тэмдэглэлд: ...баруун чамархай зулайд тах хэлбэрийн зүслэг ...хийв. ...хатуу хальс чинэрэлт ихтэй хөхөлбий өнгөтэй байв. ...хатуу хальсанд хагас дугуй зүслэг хийхэд хар хүрэн өнгийн цусан хураа даралттай гарч байв. Хатуу хальсан доорх цусан хурааг угааж соруулж авахад зулайн орой хэсгээс Sagittal sinus superior салаанаас цус алдаж байв. ...Тархи хавантай, лугшилт маш бага няцрал САК-тай байв....

ГССҮТ-ийн 2021.08.23-ны толгойн давтан КТГ-н шинжилгээний хариунд: ...баруун зулай, чамархайн зөөлөн эдэд хаван хавдар, хийтэй. ...баруун зулай, духны урд хэсэгт 3.0см өргөн 0.6см зузаантай +70 HU нягтралтай эпидураль цустай... баруун зулайн оройн тахрины эд болон кортикал давхаргад 2.7х1.2см хэмжээтэй цус хуралт няцралын голомттой... тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай баруун хажуу ховдлын урд, арын эвэр, 3, 4-р ховдол шахагдсан, зүүн хажуу ховдлын эвэр уртассан... гэжээ...

Төгсгөлийн эпикризэд: О.Ц...........үү 2021.08.22-нд бусдад зодуулж гэмтэл авсан... эмчилгээнд өвчтөний биеийн байдал сайжрахгүй ...байсаар 2021.08.27-ны 14:30 минутад нас барав.

Цогцсын гадна үзлэгт: Цогцсын урт 175см...эрэгтэй хүний цогцос байв.

Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд:... Зүүн нүдний дээд зовхинд 5.5х2см уг цус хуралт дээр 1х0.2см, 1.2х0.2см, 0.5х0.2см, доод зовхинд 0.5х0.2см хүрэн өнгийн тавшсан зулгаралттай, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын нурууг хамарсан 5х4см шаргал өнгийн цус хуралттай, баруун дээд зовхинд 3х1см, доод зовхинд 3х1.5см хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Доод эрүүний доод гадаргууд 3х1.5см, зүүн тохойн доор 2.2х0.2см, зүүн бугуйн үенд 1.8х0.5см, 1х0.2см, зүүн сарвууны ядам хуруунд 0.8х0.5см, 1х0.2см, зүүн өвдгөнд 0.5х0.5см, 0.5х0.2см, 1.2х1.5см зах ирмэгээсээ эдгэж буй хүрэн өнгийн зулгаралттай.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ.

...Гавлын хөндийг нээхэд баруун талд духны урд хэсэгт хатуу хальсан дор 50гр орчим хатуу бүрхүүл доорх цусан хураатай, тархи маш их хавантай. ...Тархины хэлбэр алдагдсан, нэлэнхийдээ эдийн няцралтай. Орой, суурийн судсууд цус дүүрэлттэй. Аалзан хальс чинэрсэн, 2 тал бөмбөлгийн орой, суурийн хэсгээр аалзан хальсан доор тархмал цус харвасан. Хажуугийн ховдлууд тэлэгдсэн, ялангуяа баруун тал бөмбөлгийн хажуугийн ховдол илүү тэлэгдсэн, цусархаг ягаан өнгийн шингэнтэй, 3, 4-р ховдолд бага хэмжээний цусан бүлэнтэй... Уртавтар тархи дарагдаж хонхойсон. ...2 тал бөмбөлөг хэлбэр алдагдсан. Тархины эд дэх голомтот өөрчлөлт: Тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, багана хэсгийн тархины эд улбайн няцарч эдийн бүтэц алдагдсан байв.   

...ДҮГНЭЛТ

1. Амь Хохирогч О.Ц...........үүгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх, цус хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач О.Ц...........үүд учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

2. Амь хохирогч нь тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хурааны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.

3. Амь хохирогч нь элэгний архаг үрэвсэлтэй байна.

4. Амь хохирогч О.Ц...........үү нь эмнэлэгт хэвтэж эмчлэгдсэн тул согтууруулах мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно.

5. 6. 7. 8. 9. 10. 2021 оны 8 дугаар сарын 22-ноос 2021 оны 8 дугаар сарын 27-ны хооронд эмчилгээ хийгдсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлж, эмчилгээг хийсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 175-184 дэх тал),

 

Дөрөв. О.Г........яад хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийн нотлогдсон байдал

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 1-9 тоотод оршин суух хаягтай... О.Г........яагаас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоёоко зочид буудлын гадна талд үл таних эмэгтэй намайг бөөр хэсэгт өшиглөж цүнхийг минь дээрэмдсэн гэх... гомдлыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал),    

2. Хохирогч О.Г........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усны шуудууны далан орчим гэртээ харих гээд явж байтал үл таних нэг махлаг эмэгтэй, 2 залуу ...гурав далангийн орчим сууж байсан. Тэгээд би тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөөд явж байтал шар царайтай, өндөр залуу нь миний хойноос хүрч ирээд цүнх булаагаад, намайг далан руу түлхээд зугтаасан. Миний цүнх хар бор шоотой, хоёр оосортой арьсан цүнх байсан бөгөөд цүнх дотор бэлэн 200.000 төгрөг, “Samsung S6” болон товчлууртай Nokia-3310 маркийн гар утас, иргэний үнэмлэх, “ХААН” банкны виза карт, нүүрний будгийн хэрэгслүүд байсан. ...тэнд сууж байсан гурван хүний эмэгтэй нь махлаг 40 орчим настай, 160см орчим өндөртэй, бараан өнгийн малгайтай цамц, өмдтэй, намхан залуу нь 160см орчим өндөртэй, туранхай, бараан хувцастай, 35 орчим насны эрэгтэй, миний цүнхийг авч зугтаасан залуу нь 175см орчим өндөртэй, 40 гаран насны, туранхай эрэгтэй байсан. Би одоо харвал тэр хүмүүсийг танина...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 215 дахь тал),

“...миний цүнхийг араас булаагаад би далан руу унасан. Тэгээд гудамжинд 2 залуу явж байхаар нь би бариад аваарай гээд цүнх булааж зугтаасан залуутай хамт явж байсан хүмүүсийг зааж цагдаад барьж өгсөн. Тэр тарган эмэгтэй миний цүнхийг дээрэмдсэн залууг өөрийнхөө нөхөр гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 217 дахь тал),

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Таньж олуулах ажиллагаанд цагдаагийн байгууллагын АСАП санд гэмт хэрэгт сэрдэгдэж эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн зургийг хохирогчийн таньж олуулах шинжтэй тохируулж 4 этгээдийн цээжин хэсгийн зургийг өнгөтөөр хэвлүүлж 1-4 хүртэл дугаараар тэмдэглэв. ...танигдагч О...........г Г........г-ийг 3 дугаараар тэмдэглэж дараалуулан байршуулав. ...хохирогч О.Г........яа 1-4 хүртэл дугаарласан нэр бүхий дөрвөн хүний зураг дундаас 3 дугаартай зураг дээр байгаа хүн миний цүнхийг авч зугтаасан хүн мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 203-211 дэх тал),

4. Гэрч Ч.Э.........аны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо... Барилгын 7 дугаар байрны ард талд байрлах усны шуудуу далан дээр найз Г........г түүний эхнэр Цэ.........аа нартай хамт нэг шил 0.75л “Монгол стандарт” архи ...хувааж уугаад сууж байх үед үл таних эмэгтэй бид 3-ын хажууд ирээд “Даараад байна, архинаасаа ганц хийчих” гэсэн. Тэгээд найзын эхнэр болох Цэ.........аа тэр үл таних эмэгтэйд ууж байсан архинаасаа хундагалж өгсөн бөгөөд нэг хундага уугаад босоод яваад өгсөн. Тэгтэл манай найз Г........г тухайн эмэгтэйн хойноос очоод зууралдаж байгаад тэр үл таних эмэгтэйг түлхэж унагаад яваад өгсөн... Манай найз Г........г тухайн үл таних эмэгтэйн баруун талын мөрөндөө мөрлөөд үүрч явсан цүнхнээс барьж аваад тухайн эмэгтэйг түлхэж унагаад цүнхийг нь аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 220 дахь тал),

5. Гэрч Х.Цэ.........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үл таних эмэгтэй бид гурвын хажууд ирээд “даараад байна, архинаасаа ганц хийчих” гэхээр нь би тэр эмэгтэйд ууж байсан архинаасаа хундагалж өгсөн бөгөөд нэг хундага архи уугаад босоод явсан. Тэгтэл манай хамтран амьдрагч Г........г тухайн эмэгтэйн хойноос очоод зууралдаж байгаад ...түүнийг түлхэж унагаад яваад өгсөн. Би болон Э.........ан бид хоёр тухайн үед хараад сууж байсан бөгөөд Г........г эргэж ирээгүй 3-4 дүгээр хороолол чиглээд явсан. ...Тэгтэл удалгүй цагдаа ирээд ...бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 223 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8805 дугаар дүгнэлтэд

 “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн ташаанд 4.0х3.0см хөх өнгийн зөв бус хэлбэртэй, баруун гуяны гадна хэсэгт бүдэг хөх өнгийн 8.0х6.0 см тэгш өнцөгт хэлбэртэй, хавдар, эмзэглэлгүй цус хуралттай. ДҮГНЭЛТ

1. О.Г........яад зүүн ташаа, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 228-299 дэх тал),

 

7. “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний БГ1-21-259 дугаар тайланд: “...3  нэр төрлийн эд зүйл 97.800 төгрөг...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 223-224 дэх тал),

 

Тав. Ц.Г........ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нотлогдсон байдал

1. Хохирогч Ц.Г........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр таньдаг ах Ганбаатай 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны автобусны буудал дээр тааралдаад бид хоёр юм ярьж байгаад ...Ганбаа ах дэлгүүрээс 0.75л архи авахаар нь бид хоёр 34 дүгээр байрны хойд талд байрлах грашуудын дунд уусан. Тэгээд Ганбаа ах ...яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ харих гээд... 32 дугаар байрны автобусны буудал дээр иртэл Хархорин зах орчмоор архи уудаг Хөдөө, Саппоро орчим явдаг Цэ.........аа гэх зүс таних хоёр хүнтэй тааралдсан. Бид гурав юм ярилцаад сууж байтал Цэ.........аа нь Хөдөөд “наадхаа шаачих” гэж хэлсэн. Тэгтэл Хөдөө газраас чулуу аваад намайг цохих гэж байтал Цэ.........аа түрүүлээд миний толгой хэсэг рүү чулуугаар цохисон. Тухайн үед би Хөдөөг  миний толгой руу цохичихлоо гэж бодоод тэвэрч аваад газар унатал Хөдөө миний дээр гараад газраас чулуу аваад миний толгой болон нүүр хэсэг рүү цохиод байсан. ...Цэ.........аа нь намайг өөрийнхөө хуучин нөхөр ...Чингисийг цагдаад барьж өгсөн гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 155 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10844 дугаар дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зулайн хуйханд 0.8х0.3см язарсан шархтай, орчны эд цусаар бохирлогдсон, духны зүүн хэсэгт 2.5х2см хүрэн өнгийн зулгаралттай, орчны эд хавдсан, зүүн хацарт 2.2см, баруун шанаанд 2.5х0.5см, духны баруун дээд хэсэгт 1х1.5см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралтуудтай. ДҮГНЭЛТ

1. Г........ны биед зулайн хуйханд язарсан шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун шанаа, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 168-169 дэх тал),

 

3. Шүүгдэгч Ч.А.........лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Цэ.........аа бид хоёр Төмөр замаас автобусанд суугаад 32-ын буудал дээр буусан. Тэгтэл зүс таних Гээнээ хоёр эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгснээ Цэ.........ааг таниад “юу байна” гэж мэндлээд надад тухайн автобусны буудал дээр зогсож байсан хоёр согтуу хүнийг заагаад “нэгнийх нь халаасанд мөнгө байгаа авчих” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд маргалдсан. Тэгээд намайг уулзъя гэхээр нь дагаад 32 дугаар байрны  орчим очиход мөн л намайг “авчих” гэхээр нь би “чадахгүй” гэтэл намайг 2 удаа газарт унагахаар нь би толгой хэсэг рүү нь гараараа хоёр цохиод Хархорин чиглээд алхтал Цэ.........аа очоод толгой руу нь чулуугаар цохисон. Тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл

1. Шүүгдэгч О.Г........г нь

- шалтаг шалтгаангүйгээр, шууд санаатай үйлдлээр хохирогч К.О...........гийг зодож биед нь хүнд гэмтэл учруулан алсан, бусадтай бүлэглэн хохирогч О.Ц...........үүг зодож биед нь хүнд гэмтэл учруулан алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан  “хоёр ...хүнийг”, 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” хүнийг алсан гэх гэмт хэргийн,

- найзыгаа зодсон гэх сэдэлтээр хохирогч Г.Э...........гийн эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдаж, түүнийг гараараа цохиж зодон биед нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн,

- шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр хохирогч О.Г........яаг түлхэж унаган довтолж, 97.800 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нь авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж... авахаар довтолсон “ гэмт хэргийн,

2. Шүүгдэгч Ч.А.........лд Х.Цэ.........аа нар нь бүлэглэн хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч Ц.Г........ны эрүүл мэндэд шууд санаатай үйлдлээр халдаж, түүнийг гараараа болон чулуугаар цохиж зодон биед нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв хохирогч К.О...........г, О.Ц...........үү  нарт шаардлагатай эмчилгээг зохих стандартын дагуу хийсэн боловч тэрээр эмнэлэгт эмчлэгдэж байхдаа засрал авахгүй байсаар К.О...........г нь эмнэлэгт ирснээс 2 хоног дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, О.Ц...........үү  нь 5 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт нас барсан нь шүүгдэгч О.Г........гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд хэргийн энэхүү нөхцөл байдал нь хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Тиймээс улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Харин прокуророос шүүгдэгч Х.Цэ.........ааг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 36 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын хойд талбай, Нэхмэлийн 7 дугаар байр, “Долоон наран” хүнсний дэлгүүрийн урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан иргэн О.Ц...........үүгийн нүүр рүү цохиж, хөл рүү нь өшиглөн зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралттай, баруун дээд зовхинд цус хуралт, доод эрүүний доод гадаргуу, зүүн тохой, зүүн бугуйн үе, зүүн сарвууны ядам хуруу, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл буюу нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгээс үзвэл шүүгдэгч Х.Цэ.........аа нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 37 минут 42 секундэд О.Ц...........үүгийн толгой хэсэг рүү баруун гараараа 1 удаа алгадах, 40 минут 11 секундэд зүүн, баруун гараараа толгой хэсэг рүү тус бүр 1 удаа алгадах зэрэг үйлдэл дүрслэгдэж байна. (1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал)

Энэхүү нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Цэ.........аа нь хохирогч     О.Ц...........үүгийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нүүр мөчдийн цус хуралт, зулгаралтууд бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх байдал үгүйсгэгдэж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Х.Цэ.........ааг хохирогч О.Ц...........үүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

1.5. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргүүдийн улмаас шүүгдэгч О.Г........г нь хохирогч Х.Э...........гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...хохирлын баримт байхгүй, энэ хэргээс нэхэмжлэх зүйлгүй...” (3 дахь хавтаст хэргийн 25 дахь тал) гэж, амь хохирогч О.Ц...........үүгийн хууль ёсны төлөөлөгч Ц.О.........р шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйлгүй...” гэж, хохирогч Ц.Г........н нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд шүүгдэгч Ч.А.........лд, Х.Цэ.........аа нарт “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” (3 дахь хавтаст хэргийн 234 дэх тал) гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогч Х.Э...........г, Х.Цэ.........аа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О.........р нарт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36:3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.”, 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл ...-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд амь хохирогч К.О...........гийн хууль ёсны төлөөлөгч Б.А........раас шүүхийн хэлэлцүүлэгт “...5.500.000...” төгрөг нэхэмжлэх боловч энэ талаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтгүй, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт шинээр баримт гаргаж өгөөгүй тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч О.Г........гоос “Дамно” ХХК-ийн 2021 оны Хөрөнгийн үнэлгээний БГ1-21-259 дугаар тайланд тусгагдсан (2 дахь хавтаст хэргийн 223-224 дэх тал) 97.800 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г........яад олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүгдэгч О.Г........гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

            Шүүгдэгч Х.Цэ.........аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

   Шүүгдэгч Ч.А.........лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

            - Шүүгдэгч Х.Цэ.........аагийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: Шүүгдэгч Х.Цэ.........аагийн хувьд нэг үйлдэл нь хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

            - Шүүгдэгч О.Г........гийн өмгөөлөгч Б.Баттулга: миний үйлчлүүлэг гэм буруугийн талаар маргаагүй. Хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 18 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А........р, Ц.О.........р нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч Ч.А.........лдын өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Г........г, Ч.А.........лд, Х.Цэ.........аа нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг доорх нотлох баримтуудаар тогтоосон болно. Үүнд

1. Шүүгдэгч О.Г........гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 244 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 247-250, 2 дахь хавтаст хэргийн 01-07, 08-09, 10-13), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны Шүүх сэтгэц эмгэг судлалын 793 дугаар дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх та л),

2. Шүүгдэгч Х.Цэ.........аагийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 25 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 40-45, 36-39 дэх тал),

3. Шүүгдэгч Ч.А.........лдын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 214, 215 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 238 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (4 дэх хавтаст хэргийн 02-06, 68-80 дахь тал) зэрэг баримт.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г........г, Ч.А.........лд, Х.Цэ.........аа нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч О.Г........гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу өмчлөх эрхийн болон эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хоёр хүний амь насыг хохироосон, тухайн гэмт хэргүүдийг согтуурсан байхдаа үйлдсэн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар,

- Шүүгдэгч Х.Цэ.........аа нь хувийн байдлын хувьд байнга оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, тэнэмэл амьдралтай, тэрээр согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж арга хэмжээ авагдаж байсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял,

- Ч..........дын А.........лдын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүний өмгөөлөгчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.Г........гийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Тодруулбал шүүгдэгч О.Г........г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч, тэрээр хохирол, хор уршиг арилгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэсэн байна.

Иймд шүүгдэгч О.Г........гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан бүх насаар хорих ял дээр мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг буюу Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн бүлгийн хамгийн хүнд ял болох бүх насаар хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр нэмж нэгтгэв.

 

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Г........гт оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Г........г нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал) мөн сарын 30-ны өдөр шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал), 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан (1 дэх хавтаст хэргийн 68-69, 73, 3 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал),

Шүүгдэгч Х.Цэ.........аа нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж (3 дахь хавтаст хэргийн 123, 132-133, 140-141 дахь тал)

Шүүгдэгч Ч.А.........лд нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс (4 дэх хавтаст хэргийн 50 дахь дал) 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэр гарах хүртэл цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэжээ.

Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Г........гийн 181 хоног, шүүгдэгч Х.Цэ.........аагийн 114 хоног, Ч.А.........лдын 04 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг”, 2.3 дахь заалтад “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;” гэж заасан тул  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Х.Цэ.........аагийн 114 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 3 сар 23 хоногийн ялд, Ч.А.........лдын 04 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 32 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хасав.

Шүүгдэгч Ч.А.........лдод нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлд зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

2.3. Бусад асуудлын талаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар SONY DVD-R 120min/ 4.7 gb гэсэн бичигтэй “Долоон наран, Ц...........үүгийн нас барсан, ХУД 2-р хороо гэсэн гар бичиглэлтэй СD ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, эрүүгийн 2110 0000 00732 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Цэ.........аа, Ч.А.........лд нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Цэ.........ааг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт О...........гийн Г........гийг

- Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Дайрт овогт Х.........тын Цэ.........аа, Мянгад овогт Ч..........дын А.........лд нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч О.Г........гийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар бүх насаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

 

- Шүүгдэгч Х.Цэ.........ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял,

- Ч..........дын А.........лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г........гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан бүх насаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн бүх насаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г........гт оногдуулсан бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г........гийн  181 (зуун наян нэг) хоног, Х.Цэ.........аагийн 114 (зуун арван дөрөв) хоног, Ч.А.........лдын 4 (дөрөв) хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг тэдний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.А.........лд  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

8. Шүүгдэгч Ч.А.........лд нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар болохыг анхааруулсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

10 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Цэ.........аа, Ч.А.........лд нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г........гоос 97.800 (ерэн долоо мянга найман зуу) төгрөг гаргуулж хохирогч О.Г........яад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А........рын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.А.........лд, Х.Цэ.........аа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Г........гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ

      

                                                   ШҮҮГЧИД                       Б.БАТАА

 

                                                                                         М.МӨНХБААТАР