Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 123

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би ******* ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан, хар усан тохой гудамж, 3-35 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 1-181 тоотод оршин суудаг гэх ******* овогт *******ын Сэлэнгэд /*******/ холбогдох Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөр нийт 426,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40641049 тоот гэрээ байгуулан 94690013 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар, утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээл худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 426,182 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ

Зохигчид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:

...Мобиком ХХК нь ******* овогтой Сэлэнгийн 99869195 дугаар дээр лизингийн гэрээ байгуулсан 94690013 дата дугаар бүхий 40641049 гэрээн дээр нэхэмжлэгдсэн байсан 344,306 төгрөгийг онцгой нөхцөл тул бөөн дүнгээр төлүүлэхгүйгээр хэрэглэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр доор төлөлтийг хуваарийн дагуу лизингийн үйлчилгээг үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдэж байна.

Д/д

Төлөх хугацаа

Төлөх дүн

1

4/20/2018

18,122

2

5/20/2018

18,122

3

6/20/2018

18,122

4

7/20/2018

18,122

5

8/20/2018

18,122

6

9/20/2018

18,122

7

10/20/2018

18,122

8

11/20/2018

18,122

9

12/20/2018

18,122

10

1/20/2019

18,122

11

2/20/2019

18,122

12

3/20/2019

18,122

13

4/20/2019

18,122

14

5/20/2019

18,122

15

6/20/2019

18,122

16

7/20/2019

18,122

17

8/20/2019

18,122

18

9/20/2019

18,122

19

10/20/2019

18,122

344,318

Гэрээ байгуулсан: Нэхэмжлэгч талаас *******, хариуцагч талаас Ш.Сэлэнгэ... гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь иргэн ******* овогтой Сэлэнгийн 40641049 тоот гэрээний авлагын дүн 426,182 төгрөг нэхэмжилж байсан ба торгуулийн дүн нь 2018 оны 03 дугаар сарын 01-нд өөрчлөгдөж 344,318 төгрөг болж 2018 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 18,122 төгрөгийг төлөх хуваарь гаргаж харилцан тохиролцсоныг мэдэгдэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөр нийт 426,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 81,864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдэх 344,318 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад зохигчид эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан Эвлэрэлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Зохигчдын байгуулсан эвлэрэлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,435 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 344,318 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 10,979 төгрөгийн тал хувь болох 5,489.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5,489.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн Ш.Сэлэнгэд холбогдуулан гаргасан Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөр нийт 426.182 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын 344.318 төгрөгөнд эвлэрсэн эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,435 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,489.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5,489.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА