| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00115/И |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 124
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “*******” ХХК-ийн /РД: *******, /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, буурхээр 3 дугаар хэсэг, 15-03 тоотод оршин суух ******* овогт *******ын *******д /*******/ холбогдох “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 336,761 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40114965, 40645754 тоот гэрээ байгуулан 94408558, 99493555 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар, утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан “Huawei Y52” /GOLD/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 336,761 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...“*******” ХХК нь ******* овогтой *******гийн 40114965 тоот гэрээний авлага болох 336,761 төгрөгийг нэхэмжилсэн боловч Ш.******* нь Улаанбаатар хотод тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд явсан гэсэн тул уг нэхэмжлэлийг түр татан авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 336,761 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Ш.*******д 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч “...Хүрлээ гэх хүн гэрийг нь сахиж байгаа, Ш.******* нь урт хугацаагаар Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, би холбоогүй байдаг, мөд ирэхгүй байх...” гэж мэдэгдсэн байна. Хариуцагч Ш.******* нь хаана, ямар эмчилгээ хийлгэж байгаа эсэх нь тодорхойгүй, оршин суудаг хаягтаа байхгүй байдлыг харгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээ түр татан авах тухай тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,753 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн Ш.*******д холбогдуулан гаргасан “Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 336,761 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,753 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч шүүгчийн захирамжинд гомдол гаргахгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА