| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00415/И |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 125
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 117 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******гийн /*******/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй хилчин 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух Боржигон овогт *******ын *******д /*******/ холбогдох “420,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.******* нь 2016 оны 06 дугаар сарын 02-нд 1.900.000 төгрөг авсан. Цувуулж өгөөд жил гаран болсон ч үлдэгдэл 420.000 төгрөгөө... баталгаа гаргаж нотариатаар орсон боловч өгөхгүй байна. Иймд миний хохирлыг барагдуулж Н.*******гээс гаргуулж өгнө үү... гэжээ.
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Тус шүүхэд Н.*******тэй холбогдуулан 420,000 төгрөгний нэхэмжлэл гаргасан ба энэ мөнгөнөөс 300,000 мянгөн төгрөг авсан ба үлдэгдэл мөнгөө авах хүсэлгүй байгаа... шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй... нэхэмжлэлээсээ татгалзаж байна, хэргийг хааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Н.*******д холбогдуулан “420,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь үлдэх 120,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “...300,000 мянгөн төгрөг авсан ба үлдэгдэл мөнгөө авах хүсэлгүй байгаа... шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй... нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөгийн тал хувь болох 4,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох “420,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,250 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА