Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/479

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

Улсын яллагч Р.Энх-Оюун, /томилолтоор/

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж холбогдох эрүүгийн 2211 00000 0999 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ч.Ж 1982 оны 08 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 Хан-уул дүүргийн 3 дугаар хороо 13-39 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Хурдын 39 дүгээр байранд Ц.И гараараа цохиж биед нь доод уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

шүүгдэгч Ч.Жгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Жгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр миний багын найз болох Энхбатын төрсөн өдөр болж Чингэлтэй дүүргийн 5-р хороо Хурдын 39 дүгээр байранд Энхбатын төрсөн өдрийг тэмдэглэхээр 20 цагийн үед ганцаараа очсон тэгэхэд тэнд Энхбат эхнэр Оюунаагийн хамт байсан. Тухайн өдрийн 23 цагийн үед найз Ижлээ, Эрдэнээ гэх залуугийн хамт ирсэн бөгөөд бид нар Jack Daniel 0.75 литрийн виски 2 шилийг, Абсолют архи 0.75 литрийг хувааж ууцгаасан. 2022 оны 03 дугаар сарый 26-ны өдрийн 01 цагийн үед бид юм ярьж сууж байгаад дундын найз болох Өнөрболдын талаар ярьцгаасан юм. Ижлээ Өнөрболдын хамт бизнес хийе гэж байрыг барьцаанд тавиад байрыг алдчихсан юм би энэ талаар нь яриад чамаас болоод манай найз орон гэргүй болчихсон явж байна гээд “чам шиг залуутай нэг ширээний ард суумааргүй байна гэж Ижлээг хөөсөн юм тэгэхэд Ижлээ чи юу болсныг мэдэхгүй байна гэсэн улмаар бид хоёр маргалдсан. Дараагаар нь би Ижлээгийн хамт эвлэрэхээр угаалгын өрөө орсон бөгөөд угаалгын өрөөнд ороод би Ижлээг нүүр рүү нь нэг удаа баруун гараараа цохисон удалгүй Энхбат, Эрднээ нар ирж салгасан. Тэгэхэд Ижлээгийн амнаас гарч байсан ба тэгээд Энхбатынхаас 02 цагийн үед гэртээ харихаар явсан юм.. ” гэх мэдүүлэг /хх-16/,

 

Хохирогч Ц.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай найз Энхбатын төрсөн өдөр болоод намайг урьсан. Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Хурдын 39 дүгээр байранд очсон. Би найз Эрдэнэбаярын хамт очиход Энхбат, Бадрал, Жавхаа, хоёр өөр танихгүй хүн байсан...Би ариун цэврийн өрөөнд ороод бие засах гэж байтал Жавхаа араас орж ирээд гэр барья гэхээр нь гар барих гэтэл миний доод уруул руу гараараа нэг удаа цохисон. Энхбат хамт байсан эмэгтэйн хамт бид хоёрыг салгасан. Миний уруул язраад амнаас цус гараад угаагаад байж байтал жавхаа гараад явчихсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4915 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Ц.И биед доод уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт/хх-17-18/,

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 04 сарын 14-ний өдрийн орлогын баримт, шүүгдэгч Ч.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.И учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Ж нь хохирогч Ц.И гараараа цохиж үүний улмаас хохирогчийн биед доод уруулын няцарсан шарх, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Ч.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Жгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Жд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.И нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР