| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00095/И |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 91
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 148/ШШ2018/00091
Сэлэнгэ аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М******* би Сэлэнгэ аймгийн С******* сумын З*******н нэхэмжлэлтэй С.Н*******д холбогдох 1.953.517 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... С.Н******* нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сум хөгжүүлэх сангаас Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр 2.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн С.Н*******ын зээлийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.
Иймд иргэн С.Н******* үндсэн зээл болон хүү болох 1.901.480, алданги 47.537 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг, нийт 1.953.517 төгрөгийг Б.Мягмараас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! гэжээ.
Хариуцагч С.Н******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн үндсэн зээл болон хүү болох 1.901.480, алданги 47.537 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг, нийт 1.953.517 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй. Уг нэхэмжилсэн 1.953.517 төгрөгийг төлж барагдуулж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамж 23.103 төгрөгийг төлнө! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн С******* сумын Засаг даргын Тамгын газар нь С.Н*******д холбогдуулан 1.953.517 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 1.953.517 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.103 төгрөгийг хариуцагч С.Н*******аас гаргуулан С******* сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн С******* сумын З*******н нэхэмжлэлтэй С.Н*******д холбогдох 1.953.517 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 14.990 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.103 төгрөгийг хариуцагч С.Н*******аас гаргуулан С******* сумын орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
Б.МӨНХЗУЛ