Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 100

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй *******т холбогдох “2.118.772 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ... ******* нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр сум хөгжүүлэх сангаас “Мод, модон эдлэлийн” төсөл хэрэгжүүлэхээр 3.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн *******ын зээлийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн *******ын үндсэн зээл болон хүү болох 2.063.680, алданги 51.592 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 2.118.772 төгрөгийг *******аас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! гэжээ.

       Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

           ... Миний бие сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн үндсэн зээл болон хүү 2.063.680 төгрөг, алданги 51.592 төгрөг, нотариатын үнэ 3.500 төгрөг, нийт 2.118.772 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй. Уг мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг нэхэмжилсэн 2.118.772 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн төлж барагдуулж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамж 24.425 төгрөгийг төлнө! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь *******т холбогдуулан “2.118.772 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 2.118.772 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

             Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24.425 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь  зүйтэй.   

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй *******т холбогдох “2.118.772 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24.425 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

                                                ШҮҮГЧ                      Б.МӨНХЗУЛ