Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 82

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээл, хүү, алданги 2.507.68******* төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын  Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн  ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, Салхит,  ******* дугаар хэсэг,  ******* тоотод оршин суух  ******* нь  2014 оны  02  дугаар сарын 27-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас  “Мод модон эдлэл үйлдвэрлэлийн” төсөл хэрэгжүүлэхээр  *******.000.000 төгрөгийг жилийн ******* хувийн хүүтэй *******6 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр  авсан. Иргэн  *******ийн зээлийн хугацаа  2017 оны  02 дугаар сарын 27-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн *******ийн үндсэн болон хүү болох 2.442.1*******0 төгрөг,  алданги 61.05******* төгрөг, нотариат 4500 төгрөг нийт  2.507.68******* төгрөгийг *******ээс  гаргуулан авч манай сумын төрийн сангийн 10*******1455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* аймаг ******* сумын  ******* дугаар баг, Салхит, ******* дугаар хэсэг ******* тоотод оршин суух ******* овогт ******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие ******* нь  ******* сумын Засаг даргын Тамгын газрын  нэхэмжлэлтэй  танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2.507.68******* төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна. Миний бие улиралын чанартай ажил хийдэг тул 2018 оны 05 сараас эхэлж уг зээлийг төлж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээл, хүү, алданги 2.507.68******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...2.507.68******* төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна....” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагч *******ийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.507.68******* төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 5507******* төгрөгийн тал хувь 275*******6 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “Зээл, хүү, алданги 2.507.68******* төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 275*******6 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭНХТАЙВАН