Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2018/00080/И |
Дугаар | 79 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 79
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй ******* холбогдох “Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 440.67******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4070363******* тоот гэрээ байгуулан 9*******909137 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас , төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Wifi Router-ийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 - р зүйлийн 26.2.2 - т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 440.67******* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү Улсын тэмдэгтийн хураамжинд 13870 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын ******* дугаар баг, Боргүвээ, ******* дугаар хэсэг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* ******* - нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Д.******* нь тус шүүхэд гаргасан “******* корпараци” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 440.67******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн *******0 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй ******* холбогдох “Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 440.67******* төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 693******* төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 693******* төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй ******* холбогдох “Зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт 440.67******* төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13870 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 693******* төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 693******* төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН