Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Болорчулуун,

Шинжээч эмч Б.Ганзориг,

Шүүгдэгч С.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ариунцацрал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т холбогдох эрүүгийн 2003 00204 0178 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, С.Т, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, Витавит Милк ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-492 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Т нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, 40 дүгээр гудамжны 506 тоот хаалганы урд замд, "Тоёота приус-20" маркийн 73-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа улмаас явган зорчигч Д.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;" гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох:

 

Шүүгдэгч С.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч С.Тээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд шиг санагдаж байна гэрээсээ өөрийн хувийн эзэмшилийн Toyota-Prius-20” маркийн “73-14” УБЕ улсын дугаартай авто машиныг жолоодон төрсөн эх Б.Уранчимэгийг вагонд суулгаж өгөхөөр гараад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дэнжийн 40 дүгээр гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй гудамжаар уруудаж явтал авто машин маань гулгахаар нь зүүн гар тал руу дартал айлын модон хашаа мөргөж зогссон, тэгээд би авто машинаасаа бууж  хартал миний жолоодож явсан авто машины зүүн талд модон хашааны ероолд эрэгтэй хун толгой нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай элгээрээ доошоо хараад хэвтэж байсан, тэгтэл уг хашааны эзэн нь бололтой эмэгтэй хүн гарч ирсэн, тэгээд би яанаа эгчээ уучлаарай авто машин маань гулгаж ирээд танай хашааг мөргөчихлөө, тэгсэн чинь энд хүн хэвтэж байна гзж хэлээд хүүе ахаа та босоочэ э би золтой л таныг дайрчихсангүй гэж хэлээд тэр ахыг хөдөлгөтөл согтуу бололтой амандаа юм яриад байх шиг байсан, тэгээд эсрэг талын хашаанаас хүмүүс гарч ироэн зогсож байсан, тэгээд би хашааг нь мөргөсөн зйлынхаа ззэн эмэгтэйд би маш яаруу ажилтай ээжийгээ вагонд суулгаж өгөх гээд явж байна гзж хэлээд тэндээс ухарч хөдлөөд вокзал руу явсан, тэгэзд ээжийгээ вагонд суулгаж өгч чадалгүй эргээд гэртээ ирж машинаа хашаандаа оруулж тавьчихаад эмийн сан явж эм аваад эргээд гэртээ иртэл манай гэрт замын цагдаагийн ажилтан ирчихсэн, намайг хайгаад явж байсан, тэгээд л би хөндлөнгийн хүн намайг хун дайрч айлын хашаа мөргөөд явлаа гэж цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу дуудлага, мэдээлэл өгсөн байна гэж ойлгосон, тэгээд би шөнө 01 цаг өнгөрч байхад зам тээврийн осол гаргаж айлын хашаа мөргөсөн газарт замын цагдаагийн ажилтаны хамт очиход Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүнн ирчихсэн хашаагаа мөргүүлсэн айлын эзэн эмэгтэйгээр заалган хзргийн газрын үзлэг хэмжилтийг хийсэн..” гэх мэдүүлэг /1хх-132-133/,

 

Хохирогч Д.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би тэр өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчимд Доогий гэх залуугийн хамт 1 шил 0.33 литрийн Стандарт архи хувааж уучихаад хөлсөөр ажил хийхээр болж 80 ширхэг хонины гулууз махыг хаягийг сайн мэдэхгүй Нарантуул-22 хүнсний захын айлын хашаанд контейнэрт оруулж ажлын хөлсөө аваад тэндээс гараад... 0.5 литрийн Стандарт архи авч гэр лүүгээ харих замдаа ганцаараа уусан тэгээд гудамжаар алхаж яваад унасанаа санаж байна. Цааш юу болсоноо сайн санахгүй байна. Нэг сэргэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан...3ам тээврийн осолд холбогдсон жолоочоос өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлыг баримтаа гаргаж өгөөд нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /1хх-17-18/,

 

 

Гэрч С.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2020 оны 02 дугаар сарын 12-ны орой гэртээ охин, хүү 2-ын хамт орон дээрээ хэвтэж байсан чинь гадаа маш чанга чимээ сонсогдож гараад харсан чинь манай хашааг цагаан өнгийн приус маркийн машин мөргөсөн байсан. Хашаа цөмөрч унасан байсан. Автомашинаас жолооч нь бололтой 30 орчим насны эмэгтэй бууж ирээд тэр эмэгтэй хүүе энд хүн хэвтэж байна гэж хэлсэн. Тэгэхээр би хүн амьтан дайраад алсан юм биш биз гэж тэр эмэгтэй жолоочид хэлэхэд үгүй би дайраагүй гэж хэлээд эгчээ би маргааш хашааг чинь янзланаа та энэ газар хэвтсэн хүнийг таньдаг бол гэрт нь хүргээд өгөөч гэхээр нь би танихгүй гэж хэлээд салсан. Тэр жолооч эмэгтэйтэй хөгшин настай эмэгтэй цуг явж байсан...Миний хувьд хашаагаа янзлуулсан болохоор жолооч Тт гаргах ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /1хх-24-25/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: "Миний хүү Т 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, гэртээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ослоос авсан гэмтлээс шалтгаалж, олон эрхтэн систем өвчилж, осолд орсноос хойш хэвтэрт байсаар нас барьсан. Нас барьсны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан... Миний хүү амь насаараа хохирсон болохоор хүүгийнхээ эрхтэн бүрийг үнэлж, хүүг маань дайрсан жолоочоос хохирол нэхэмжлэх болно. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй, учир нь би ослыг хараагүй, Миний ойлгож байгаагаар мииний хүүг тэр машин дайраад дээгээр нь гараад цаана нь байсан хашааг дайрсан байж таарна тийм учраас хашаа унасан гэж бодож байна..” гэх мэдүүлэг /1хх-99/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгаас шүүх хуралдааны үед мэдүүлсэн: Миний хүү ажил, хөдөлмөр эрхлээд явж байсан энгийн нэг хүн, хоёр хүүхдийн эцэг. Хоёр хүүхдээ болон намайг тэжээдэг байсан. Тухайн өдөр өглөө эрт босоод 2000 ширхэг гулууз мах зөөнө гэж байсан. Орой 18-19 цагийн хооронд гэртээ ирдэг. Намайг хүүгээ гэртээ хүлээгээд сууж байхад эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирж таны хүүхдийг хүн дайраад зугтсан. Манай хашааны үүдэнд хэвтэж байна. Амьд үхсэнийг нь мэдэхгүй, айгаад байна гэж хэлсэн. Айлын хашааны үүднээс манай гэрт авч ирсэн. Чингэлтэй дүүргийн цагдаа, эмнэлэгийнхэн ирж гэрт үзлэг хийгээд эмнэлэг авч явсан. Маргааш өглөөний 11 цаг өнгөрч байхад шүүх эмнэлэгт үзүүл, гэртээ хэвтрийн дэглэм бариад, хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Нэг удаа нөхөртэйгөө хамт ирээд томографийн зураг авахуулж өгсөн. Батхишиг байцаагч дээр очиж уулзахад хүүгээ аваад ир гээд байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эмч маш хүнд гэмтэлтэй байна гэж хэлсэн. Би хүүдээ эмнэлэгт хэвтье гэхэд миний хүүхэд “...та намайг даахгүй...” гээд байсан. Би жижүүрийн ажил хийдэг байсан. Ажил дээрээ хонодог. Миний хүү орныхоо хөл рүү хараад баруун талаараа харж хэвтдэг байсан. Өөр талаараа хэвтэж болдоггүй байсан. Эмнэлэгт хэвтэх гээд явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчид үзүүлэхэд цээжиндээ цус алдалттай байна гэж хэлсэн. Яаралтай хагалгаанд оруул гэсэн. Эмнэлгийн сандал дээр сууж байгаад “...Ээжээ намайг битгий илүү зовоо. Би гэртээ л харьж хэвтмээр байна...” гээд байсан. Би хүүхдээ ахиж зовоомооргүй байсан. Би хүүхдээ өрөвдөөд их л өвдөж байгаа юм байна гэж бодсон. Би хүүгээ эдгэнэ гэж бодсон. Тийм хүнд гэмтэл авсан гэж бодоогүй. Амь насанд аюултай, маш хүнд гэмтэл гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тээврийн прокурорын Оюунгэрэл гэх прокурор хэрэг хаагдсан гэж хэлсэн. Гэмтэл болгонд нь хэрэгтэй бүгдийг хэрэглэсэн. Миний хүү сүүлдээ хоол ч идэж чадахгүй болсон байсан. Миний хүүд архи авч ирж өгөх хүн байхгүй. Миний хүү гэртээ ганцаараа байдаг байсан. Би хүүгээ энэ ослийн улмаас нас барсан гэж бодож байна. Шүүгдэгч надад эмчилгээний зардал гэж 2,900,000 төгрөг өгсөн. Би түүнийг авсандаа харамсаж байна. Томографийн зураг авахуулж өгсөн мөнгөө нэмээд 3,050,000 төгрөгөөр тооцсон. 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөг, оршуулгын зардал, сэтгэцийн эмнэлэгт үзүүлсэн зардал, нийт 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Иргэний хууль 508.1 2 3 д зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж бүх насаар нь олгуулж өгнө үү..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаартай дүгнэлтэд: “..Талийгаач Д.Тын биед 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарсан зам тээврийн ослын улмаас хоёр талын олон хавирганы /зүүн 3,6,7-р, баруун 2, 3, 5, 6, 7-р хавиргануудын/ хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, баруун хөхний дээд хэсэг, аюулхайд цус хуралт, дух зүүн хөмсөг, баруун нүдний дээд зовхи, доод уруул, хоёр гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл учирсан байжээ. 2. Эдгээр гэмтлүүд нас барахад нөлөөлөөгүй байна. 3. Талийгаач Д.Т нь спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байх ба энэ нь авто ослын улмаас учирсан хүнд гэмтэлтэй холбоогүй болно. 4. Этилийн спирт, түүний сувсны шууд үйлчиллээр төв мэдрэлийн систем, өөх тос, нүүрс ус, уургийн солилцоо, зарим ферментийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас зүрх судас, амьсгал, элэг бөөр зэрэг амьдралын амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдана. Мөн спирт бие мах бодид задарснаас үүсэх ацетальдегид, цууны хүчил зэрэг хорт бодисуудын улмаас дээрх эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдсанаас олон эрхтний дутагдалд ордог болно. 5. Талийгаачид өмнө учирсан яснуудын хугарал бүрэн эдгэрсэн байсан тул Д.Тын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ясны хугарал тодорхойлогдоогүй байна. 6. Согтолтыг зөвхөн цусанд агуулагдаж буй спиртийн хэмжээгээр тогтоох бөгөөд ходоодны шингэнд, шээсэнд агуулагдаж буй спирт нь архи уусан байсныг илтгэдэг. 7. 8. Спиртийн хордлогын үед шууд спиртэд хордохоос гадна түүний задралын бүтээгдхүүнд хорддог тул архи уусан үедээ төдийгүй уусны дараа ч спиртийн хордлогоор нас бардаг болно. Иймд спиртийн хордлогоор нас барсан хүний цус шээсэнд спиртийн зүйл илрэхгүй байж болно. 9. Амь насанд аюултай гэмтэл гэдэгт эмчилээгүй тохиолдолд амь нас эрсдэж болох гэмтлүүд хамаардаг ба Д.Тад учирсан хоёр талын олон хавирганы хугарлаас үүссэн цээжний зүүн хөндийн цусан хураа нь ийм гэмтэлд хамаарна. 10. 11. Авто ослын улмаас учирсан хүнд зэргийн гэмтэл бүрэн эдгэсэн байсан тул уг гэмтлийн улмаас талийгаач Д.Т нас бараагүй, нас барахад хүнд зэргийг гэмтэл нь нөлөөлөөгүй болно.. гэх дүгнэлт /2хх-124-129/,

 

Шинжээч эмч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..талийгаачийн үхлийн шалтгаан авто ослоос түүнд учирсан гэмтэлтэй хамааралгүй. Д.Т нь спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. Талийгаачид өмнө учирсан яснуудын хугарал бүрэн эдгэрсэн байсан.. гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ..Т нь Шонхор зах дээр ихэвчлэн харагддаг байсан. Орой 15-17 цагийн орчимд согтуу ирж харагддаг заримдаа Шонхор захын хаалган дээр болон ойролцоох дэлгүүрийн үүдэн дээр тасарчихсан хэвтэж байдаг, ер нь байнга согтуу байдаг байсан. ..осолд орсоны дараагаар хашаандаа явж байгаа харагддан байсан, нас барахынхаа өмнө 1-2 сарын хугацаанд гадуур нэлээд хэд согтуу явж байхыг нь харсан. Нэг удаа жижигхэн хар шуудайтай юм үүрчихсэн явж байхаар нь нэлээн гайгүй болчихсон юм байна гэж харж байсан. Тэрнээс хойш удаагүй гэртээ нас барсан байсан. гэсэн мэдүүлэг /1-р хх 224-225/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №157 дугаар магадлалд: /1хх-151-152/ “..Тоёота приус-20" маркийн 73-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сүхбалсан овогтой Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;" гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна..гэх магадлагаа,

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-4-10/, Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, /1хх-48-51/, шүүгдэгч С.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-175/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.                                        

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д болон түүний өмгөөлөгч С.Болорчулуунаас: “..талийгаач гэмлийн улмаас бие нь муудсаар нас барсан, цээжинд цусан хураа үүссэн байсан нь хүндэрсээр нас барсан, архинаас болж нас барсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. С.Тийн үйлдэл хохирогчийг нас барахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.. С.Тт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Тад авто ослын улмаас учирсан хүнд зэргийн гэмтэл бүрэн эдгэсэн байсан бөгөөд уг гэмтлийн улмаас талийгаач Д.Т нас бараагүй, нас барахад хүнд зэргийг гэмтэл нь нөлөөлөөгүй, талийгаач Д.Т нь спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан, энэ нь авто ослын улмаас учирсан хүнд гэмтэлтэй холбоогүй болно..” гэсэн дүгнэлтийг гаргасан үүнийгээ шүүх хуралдаанд шинжээч тайлбарлаж талуудын асуултад хариулах байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын таамгийг үгүйсгэсэн болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Т нь 2020 оны 02 сарын 12-ны өдөр Toyota-Prius-20” маркийн “73-14” УБЕ улсын дугаартай авто машиныг жолоодон явахдаа хальтиргаатай уруу замд машин нь гулгаж явган зорчигч Д.Тыг мөргөж хүнд зэргийн гэмтэл учруулсан, хохирогч Д.Т нь 8 сарын дараа буюу 2020 оны 10 сарын 23-ны шөнө нас барсан нь хоорондоо шалтгаанд холбоогүй буюу Д.Т нь авто ослоос үүссэн гэмтлийн улмаас нас бараагүй спиртийн хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч болон гэрчүүдийн мудүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Тийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй дээрх Эрүүгийн хуулийн зүйл заалт, үйлдэл түүнийг нотлож буй нотлох баримтуудыг үгүйсгээгүй, ямар нэг байдлаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Прокуророос шүүгдэгч С.Тийн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2021 оны 07 сарын 21-ний өдөр яллагдагчаар татсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Тийн явган зорчигч Д.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарах бөгөөд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд хамрагдахгүй байна.

 

шүүгдэгч С.Т нь өмнө гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, шүүгдэгчийн үйлдэл шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах шаардлагыг бүрэн хангасан байх тул Шүүгдэгч С.Тт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заалтад заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль нь Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоос бүрдсэн ба эдгээр хуульд шүүх хуралдаанаас аливаа этгээдийг гэм буруутайд тооцож, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэргийг заасан бөгөөд дээрх хуулиудад заасан ажиллагааг хийж гүйцэтгэн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөлд хамрагдах шаардлага хангасан этгээдийн эрүүгийн хэргийг бүхэлд нь өршөөн хэрэгсэхгүй болгох нь энэ хуулийн зорилтод нийцэж байна гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг заасан. Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцно. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй байсан бол хохирогч өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Тиймээс өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирлын талаар заасан. Амь хохирогч 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нийт 7 сар 11 хоногийн хугацаанд хэвтэрт байсан..оршуулгын зардалтай холбоотой хохирол болох 10.099.260 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Хохирогч Г.Д хүүгээ нас барснаас хойш сэтгэл санааны тогтворгүй байдалд орж сэтгэцийн эмнэлэгт 70.000 төгрөгөөр үзүүлсэн. Энэ хохирлыг мөн нэхэмжилж байна. Нийт 17.113.860 төгрөгийн нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүгдэгч С.Тээс мөрдөн шалгах ажиллаганы үед хохирогч Д.Тын эмчилгээний зардалд 3.050.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүхээс шүүгдэгчийг хохирогч Д.Тыг авто ослын улмаас учирсан хүнд зэргийн гэмтлийн улмаас талийгаач Д.Т нас бараагүй, нас барахад хүнд зэргийг гэмтэл нь нөлөөлөөгүй гэж үзсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн түүнчлэн хохирогчийн ажилгүй байсан үеийн цалин хөлс, өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт үзүүлсэн төлбөр зэргийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт баримт гаргаж өгөөгүй, өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хөлсний хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоосон аргачлал байхгүй, тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хуульд заасан үндэслэлээр зайлшгүй өмгөөлөгч аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул мөн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч С.Тийн бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч С.Тийн №902313 дугаарын жолооны үнэмлэхийг буцаан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Прокуророос шүүгдэгч С.Тийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас нэхэмжжилсэн 17.113.860 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч С.Тийн №902313 дугаарын жолооны үнэмлэхийг буцаан олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР