Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 109+

 

С******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э******* би С******* аймгийн С******* нэхэмжлэлтэй хариуцагч П.И******* холбогдох “Зээл, хүү, алданги 3.704.331 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******* аймгийн С*******  Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн  Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С******* аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Х*******, 1 дүгээр  хэсэг 189 тоотод оршин суух  П.Идэрпүрэв нь  2013 оны  08 дугаар сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас  “Үхрийн аж ахуйн” төсөл хэрэгжүүлэхээр  4.600.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр  авсан. Иргэн  Ч.Х*******  зээлийн хугацаа  2016 оны  08 дугаар сарын 20-ны  өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн П.Идэрп******* үндсэн зээл  болон хүү болох 3.609.592 төгрөг,  алданги 90.239 төгрөг, нотариат 4500 төгрөг нийт  3.704.331 төгрөгийг П.Идэрпүрэвээс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 1031455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч С******* аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Х*******, 1 дүгээр  хэсэг 189 тоотод оршин суух Хонгор морьт овогт П******* Идэрпүрэв /РД:*******/  нь 2019 оны 03 дугаар сарын 03-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие П.Идэрпүрэв нь С******* аймгийн С*******  нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.704.331 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

С******* аймгийн С******* нэхэмжлэлтэй хариуцагч П.И******* холбогдох “Зээл, хүү, алданги 3.704.331 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...3.704.331 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагч П.Идэрп*******  энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 3.704.331 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 74219 төгрөгийн тал хувь 37109.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С******* аймгийн С******* нэхэмжлэлтэй хариуцагч П.И******* холбогдох “Зээл, хүү, алданги 3.704.331 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 37109.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭНХТАЙВАН