Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Ш  овогт Н ийн Хд холбогдох  2235000000074 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын  25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 30-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэр хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багт оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Ш  овогт Н ийн Х /РД:ОД80063011/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 3 дугаар сарын 28-ны шөнө хохирогч Ч.С тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 3 дугаар сарын 28-ны шөнө хохирогч Ч.С ыг зодсон болох нь:

- хохирогч Ч.С ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагаас хойш би архи ууж эхэлсэн ба зарим зүйлийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар оройхон Б  гэх айлд очих үед гэрт нь Б  байхаар нь би Б ийг дагуулаад гэртээ авч ирээд 2,5 литрийн пиво хувааж уугаад сууж байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Н.Х ахтай зодолдож байгаад Н.Х нь миний толгой руу шанагаар нэг удаа цохих үед миний толгойгоос цус гарч байсан ба Н.Х ахын эхнэр Б эгч орж ирж байсан. Мөн би тухайн үед Н.Хг шангаар бас цохиж байсан яг хаана нь ямар байдлаар цохисон талаар мэдэхгүй байсан. Тэгээд би Н.Х ахтай хамт эмнэлэг орж толгойдоо оёдол хийсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Н.Х нь миний биеийн толгойн орчимд нэг удаа төмөр шангаар нэг удаа цохих үед толгойн баруун хэсэгт гэмтэл учруулсан. Өөр ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй.  Харин би тухайн үед Н.Хг цохисон бөгөөд гэхдээ хаана ямар байдлаар цохисон гэдгээ мэдэхгүй байна. Одоо надад өвдөж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- гэрч Т.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 28-ны орой Б  гэх айлд амарч байтал найз М нь согтуу ирээд намайг дагуулаад манай гэрт очъё гэхээр нь би зөвшөөрөөд очоод 2,5 литрийн пиво бид хоёр хувааж уугаад би унтаж амарсан. Тэгээд нэг мэдэхэд намайг М хөлөөрөө баруун гуя руу нэг удаа өшиглөхөөр нь би сэрэхэд гэрт М Х хоёр байсан. Х ах намайг өмөөрч Мтай маргалдаж хоорондоо барьцалдаж авахаар нь Х ах гэрээс гарах гэтэл шангаар Хгийн толгой орчимд нэг удаа цохихоор хариу эргүүлээд уг шангаар нь толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд би Хгийн хамтаар гэрт нь орж амарсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Мөн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн тухайн орой Х ах бид хоёр Мг аваад эмнэлэг оруулж толгойд оёдол тавьсан. Харин Хгийн биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. Тэр хоёр нэг нэгнээ адилхан цохисон. Гэрт бид гурваас өөр хүн байхгүй байсан. Х, М хоёр тухайн орой хоёулаа согтуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

- гэрч Ц.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед манай хажуу айл болох С  гэх айлд чанга чанга дуу гарч хоорондоо маргалдаж байсан. Шөнийн 00 цагийн үед Б эгч манайд орж ирээд энэ хоёр хүнийг салгаад өгөөч гэж хэлэхэд С ын гэр рүү ороход гэрт С , Х, Б  нар байсан. С  нь Хгийн дээр гарч суусан байдалтай. Мөн С ын толгойноос цус гарч байсан. Би тэр хоёрыг салгаад эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- хохирогч Ч.С ын амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

- Шүүгдэгч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 28-ны орой М буюу Ч.С ын гэрт Б  бид гурав нэг пиво ууж байгаад Ч.С  нь Б ийг хэвтэж байтал босож ирээд хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би Ч.С т хандан чи яагаад Б ийг цохиж байгаа юм гэж хэлээд Ч.С  танд ямар хамаатай юм гээд над руу дайрч хоолой боосон. Тэгвэл хая гэж хэлээд гэрээс нь гараад явтал араас Ч.С  гарч ирээд төмөр шангаар нь нэг удаа толгой тус газарт 2-оос 3 удаа цохиж намайг Ч.С  нь газарт унагаан дарахаар нь би уг шанагийг нь булааж аваад Ч.С ын толгой тус газарт нь нэг удаа цохих үед толгойноос нь цус гарахаар нь би намайг босго гэж хэлээд босоод Ч.С ын толгойг даавуугаар боох гэтэл боолгохгүй болохоор нь би эмнэлгийн машин дуудаж эмнэлэгт очсон. Бид хоёр садан төрлийн холбоотой бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.С ын биед гэмтэл учруулсан. Ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Тухайн үед Ч.С  нь намайг цохисон. Миний толгой ар хэсэгт 2-3 удаа цохисон. Мөн тухайн Б ийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би хохирогч Ч.С ын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байгаа бөгөөд учирсан хохирлыг төлж барагдуулсан, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү.гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн “Ч.С  -н толгойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Толгойн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ч.С -н биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх архаг хууч өвчин, гэмтэл бэртэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Ч.С ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Н.Хд 2022 оны 3 дугаар сарын 28-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Хохирогч Ч.С  мөрдөн байцаалтад “...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. ...Одоо надад өвдөж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), шүүгдэгч хохирогч нар эвлэрэх хүсэлт гаргасан буюу нотариатаар баталгаажуулсан эвлэрэлийн бичиг (хавтаст хэргийн 63 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Н.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Х урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Хгийн хувийн байдлын талаар: -гэрч С.Бын өгсөн: “Н.Х бид хоёр найз нөхөд болоод 20 жил болж байгаа бөгөөд ерөнхийдөө энэ хүний талаар сайн мэднэ. Н.Х нь тамхи татдаггүй, хааяа архи уудаг уусан үедээ ямар нэгэн байдлаар агсам согтуу тавьж байгаагүй, хэрүүл маргаан хийж байгаагүй, тогтуун тайван зантай. Хүнд тусархуу, нийтэч зантай, олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцдог нийгмийн оролцоо ихтэй хүн юм. Мөн Н.Х нь эхнэр 4 хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 8 дугаар анги, дараагийн хүүхэд нь 5-р анги, дараагийн хүүхэд 2 дугаар анги, бага хүүхэд цэцэрлэгт явдаг. Эхнэр Б нь Зүүнговь сумын ЕБС-д бага ангийн багш ажилтай. Н.Х нь Улаангом Зүүнговь сум хооронд микро машинаар хүн тээвэрт явж амьдарлаа залгуулдаг. Би Н.Х нь хүн зодсон гэхээр итгэхгүй байна. Учир нь урьд өмнө ямар нэгэн хүнтэй маргалдаж зодоон хийж байгаагүй, анх удаа ийм асуудал холбогдож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), - гэрч Ц.Эын өгсөн: “Н.Х бид хоёр багийн найз нөхөд бөгөөд энэ хүний талаар сайн мэднэ. Н.Х эхнэр 4 хүүхэдтэй бөгөөд эхнэр Б нь Зүүнговь сумын сургуульд бага ангийн багш хийдэг. Сургуулийн насны 3 хүүхэдтэй, 1 хүүхэд нь цэцэрлэгт явдаг, Н.Х нь гэр хороололд 8 ханатай гэрт амьдардаг. Н.Х нь Улаангом, Зүүнговь сумын хооронд хүн тээвэр хийж амьдралаа авч явдаг хүн юм. Н.Х нь тамхи татаж байгаагүй, хааяа нэг архи уудаг бөгөөд уусан үедээ агсам согтуу тавих, зодоон цохион хийж байгаагүй, төлөв даруу зантай, хүнд тусархуу хүн байгаа юм. Н.Хгийн чих нь хатуу буюу сонсгол бага зэрэг муу заримдаа хүний хэлсэн үгийг сонсдоггүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Хд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш  овогт Н ийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.д

4. Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Хд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ