Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.АнхБс Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт Цгийн Гад холбогдох 2235000010031 äóãààðòàé эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Галдан бошигтын 2-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил хорих ял, мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 265.000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Цгийн Г /РД:ОЭ78091413/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 03-01 тоот хашаанд 2021 оны 11 дүгээр сарын 28-нд хохирогч Э.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 03-01 тоот хашаанд 2021 оны 11 дүгээр сарын 28-нд хохирогч Э.Аг зодсон болох нь:

- хохирогч Э.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11:00 цагийн үед Ц ахтай уулзаад гэрт нь очиход У эгч, Б нар танихгүй хүүхэнтэй хамт байсан. Ц ах бид хоёр авч очсон “Хар экс” нэртэй 0.5 литрийн архиа задлаад бид нар хувааж уусан. Б, танихгүй эмэгтэй хоёр 0.75 литрийн ерөөл нэртэй архи гаргаж ирснийг бид нар хувааж уусан. Тэгээд Б гар утсаа гаргаж ирээд “А миний хажууд согтуу байна. Хүрээд ир” гэж дуудсан. Гэрт сууж байтал Ц.Г орж ирээд намайг “гараад ир” гэхээр нь дагаад гарахад Ц.Г миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохьсон ба миний хамраас их хэмжээний цус гоожсон. Би цусаа гоожуулаад доошоо сууж байтал миний дагз хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад больсон. Тэгтэл Б гэрээс гарч ирээд намайг татаад байхаар нь цаашаа бай гэтэл Б намайг түлхэж газарт унагасан. Би цагдаад дуудлага өгөхөд Ц.Г, Б, танихгүй эмэгтэй гурав хашаанаас гараад зугатаад явчихсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал, хүсэлт байхгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

- гэрч Ч.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай гэрт Э.А бид хоёр 0.5 литрийн хараа нэртэй архи ууж байтал Б үл таних эмэгтэйтэй хамт ирсэн. Б 0.5 литрийн хараа архи гаргаж ирснийг  Б, А бид гурав хувааж уугаад дуусаж байтал Ц.Г манай гэрт орж ирээд үгийн зөрүүгүй Аг чирээд гараад явсан. Би нэлээд согтсон байсан болохоор араас нь гараагүй, гэртээ унтсан учраас цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг 2 цагдаа сэрээхэд гэрээс гарахад Агийн хамар, амнаас цус гоожсон байдалтай, эхнэр нь хажууд нь зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуурай ах Цгийн гэрт танил дүү Э гэх эмэгтэйгийн хамт очсон. Биднийг очиход Ц ах, А ах, У эгч нар байсан ба бид нар хөзөр тоглож, би өөрийн авч очсон 0.75 литрийн хараа архийг гаргаж хувааж ууж дуусгахад Ц ах нэг шил архи гаргаж ирснийг Ц ах, А бид гурав уусан. Тухайн үед миний найз Ц.Г миний утас руу залгаад хаана байна? гэж асуухад нь Ц ахын гэрт байна гэж хэлсэн. Удалгүй Ц.Г Ц ахын гэрт орж ирээд Аг гараад ир гээд дагуулаад гарсан. Би удалгүй араас нь гэрээс гарахад Агийн хамраас цус гоожчихсон баруун гартаа сүх барьчихсан Гыг хөөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

- гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуурай ах Д.Бтай хамт явж байгаад Ц гэдэг ахтай тааралдаж гэрт нь хамт очиход Ц ахын эхнэр, А гэх хүмүүс байсан. Тэнд байсан хүмүүс хөзөр тоглосон ба миний бие өвдөөд байхаар нь баруун талын орон дээр хэвтээд унтчихсан байсан. Сэрэхэд гадна хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь гэрээс гарахад А хамраас нь цус гоожсон, баруун гартаа сүх барьчихсан, Б ахтай барьцалдаад авчихсан зогсож байсан. Б ах намайг цохьчихлоо гээд орилохоор нь би салгаж аваад хашаанаас Б ахтай хамт гарсан ба тухайн үед Г хашааны үүдэнд зогсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Шинжээч Н.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “Э.Агийн хамарт үүссэн гэмтэл нь эдгэрч буй гэмтэл байсан. Биед үзлэг хийхэд хамар, 2 нүдний эргэн тойрон баруун, зүүн хацарт учирсан цус хуралт гэмтлүүд нь бүрэн арилаагүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд болон чих, хамар, хоолойн эмчийн үзлэгт хамар ясны хугарал оношлогдсон байсан. Үзлэгийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч үзлэг хийхэд 7-10 орчим хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой гэж үзсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

     - Шүүгдэгч Ц.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүйгэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Э.Агийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үүсээд 7-10 орчим хоног өнгөрсөн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, 2 нүдний эргэн тойронд, баруун, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Э.Агийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Ц.Гад 2021 оны 12 дугаар сарын 27-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Хохирогч Э.А мөрдөн байцаалтад “...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил хорих ял, мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 265.000 төгрөгөөр торгох ял, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 75, 76, 77, 78-84 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Гад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Цгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ