| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0065/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/76 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч З овогт Гын Бд холбогдох 2235000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 10-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацагаар тэнсэж байсан З овогт Гын Б /РД:ОБ93051016/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг хохирогч Х.Лтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг хохирогч Х.Лг зодсон болох нь:
- хохирогч Х.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би архи уугаад сууж байгаад Бд хандаж “Та нар сум орон нутгийн дарга хийж чадахгүй байна. Чиний дарга гэж юу байдаг юм бэ?” гэж хэлтэл миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гараад би хамраа дараад “Та миний хамар хугалчихлаа. Яаж байгаа юм бэ?” гээд уурлаад хашгирсан чинь гэрийн эзэн М “Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ? боль” гэж хэлээд Быг надаас холдуулаад миний хамраас гарсан цусыг арчиж байтал Мын дүү А орж ирээд “Айлд яагаад зодоон хийгээд байгаа юм бэ?. манай ахыг битгий уруу татаад архи уух гээд байгаарай” гэж хэлэхээр нь би харьлаа гээд гарахад Б намайг “гэрт чинь хүргээд өгье” гэж хэлээд миний машиныг бариад явж байтал миний хамраас цус гараад тогтохгүй болохоор нь машин зогсоогоод бууж цусаа арчиж байтал Дөлгөөн ирэхээр нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн чинь удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
- гэрч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал сумын засаг даргын орлогч Г.Б, Л хоёр Соёрхол нэртэй архи авчихсан манай гэрт ирээд надад хийж өгөхөөр нь би уухгүй буцааж өгчихөөд орон дээрээ хэвтэж байтал тэр хоёр архиа хуваагаад ууж байхдаа хоорондоо Б нь Лг “Чи муу хижиг ахтайгаа том ярихгүй шүү гээд Л нь “Чиний дарга гэж юу байдаг юм бэ? Ажлаа хийж чадахгүй” гэх зэргээр маргалдаж байгаад Б нь Лгийн нүүр лүү цохиод барьцалдаад авахаар нь би босоод больцгоо гээд Батсайхаыг татаад холдуулахад Лгийн хамраас цус гараад хамраа дарчихсан босоод ирсэн. Би гэрт гоожсон цусыг нь цэвэрлээд байж байтал миний төрсөн дүү А орж ирээд тэр хоёрыг яв гэхэд гараад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-10 дахь тал),
- хохирогч Х.Лгийн амбулториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 31-33 дахь тал),
- Шүүгдэгч Г.Бы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Х.Л хамт архи уугаад сууж байгаад “Чиний дарга гэж юу байдаг юм бэ?. Ажлаа хийж чадахгүй пизда” гэх мэтээр хэл амаараа доромжлоод байхаар нь уур хүрээд нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа саваад цохьчихсон юм. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Х.Лгийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний дотно булан, дээд зовхинд цус хуралт, дух, хамрын баруун нүхний амсар, зүүн сарвуун ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлд үүсгэгдэнэ. 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Хамар ясны шинэ хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний дотно булан, дээд зовхинд цус хуралт гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамар ясны шинэ хугарал, хамрын мурийлт, зүүн нүдний дотно булан, дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Х.Лгийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд хийж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Х.Лгийн мөрдөн байцаалтын шатанд “Миний бие Г.Бд гомдолгүй болно” гэж гараар бичиж нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал)-ыг гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бы хувийн байдлын талаар Гэрч Б.Дгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-68 дахь тал), Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал), Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал)-ууд авагдсан байна.
Шүүгдэгч Г.Б нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгасан “0.77% согтолттой байсан” гэх магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Гын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ