| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00897/и |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-01-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 61
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:О.Г-ийн,
Хариуцагч: ХХҮГ холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2.005.108 төгрөг гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Г би Увс аймгийн ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 791 дүгээр тогтоолоор ажилд эгүүлэн тогтоолгосон бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 710 дугаартай шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор надад олгож шийдвэрлэсэн тул 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 сар 4 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 2.005.108 төгрөг хариуцагчаас гаргуулж, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч ХХҮГ-т холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2.005.108 төгрөг гаргуулах, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 тоот тушаалаар О.Гэрэлмаа нь тус газрын ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 791 дүгээр тогтоолын дагуу тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогчоор 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Г ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажилд томилогдсон өдөр хүртэлх буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Харин тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 710 тоот шийдвэрийн дагуу нэхэмжлэгч О.Г-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 7.946.197 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд одоо 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилд томилогдсон өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч О.Г нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн жишгийн дагуу ТҮ-8 ангиллын 3 дугаар шатлал буюу 572.230 төгрөгийн үндсэн цалин, мөн ур чадварын нэмэгдэл 25 хувиар буюу 143.057 төгрөг, нийт 715.287 төгрөгийн цалин авдаг байсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мөн Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Ингээд нэхэмжлэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 2 сар 5 хоногийн цалингийн хэмжээг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож үзэхэд нэг өдрийн цалин 33.269 төгрөг /715.287:21,5/ ба 9 дүгээр сарын 28, 29, 30, мөн 12 дугаар сарын 1, 2-ны ажлын хоногийн нийт 166.345 төгрөг ба 10, 11 дүгээр сарын цалингийн хамт нийт 1.569.919 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгч О.Гэрэлмаад олгох нь зүйтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.569.919 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Г-аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 408.189 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй байна.
Хариуцагчид 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХҮГ-аас 40.501 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Г-аад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА